”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Хятад улсын гурван уламжлалт хөдөө аж ахуйн тогтолцоог дэлхийн хөдөө аж ахуйн соёлын чухал өвөөр зөвшөөрөв

Хятад улсын гурван уламжлалт хөдөө аж ахуйн тогтолцоог дэлхийн хөдөө аж ахуйн соёлын чухал өвөөр зөвшөөрөв

     НҮБ-ын Хүнс, Хөдөө Аж Ахуйн Байгууллага (ХХААБ) Сүүлийн өдрүүдэд анх удаа онлайн шалгалт хийж, Хятад улсын гурван уламжлалт хөдөө аж ахуйн тогтолцоог дэлхийн хөдөө аж ахуйн соёлын чухал өв гэж албан ёсоор хүлээн зөвшөөрлаөө. Эдгээр нь Фүжяний Анши Тиегуань-Ин цайны соёлын тогтолцоо, Өвөр Монголын Ар Хорчин бэлчээрийн нүүдэл мал аж ахуйн тогтолцоо, Хэбэй Шэшиний хуурай тариалангийн Шиянь шатан тариалангийн тогтолцоо болно. Өнөөг хүртэл Хятад улсын дэлхий дахинд чухал ач холбогдолтой хөдөө аж ахуйн соёлын өв 18 болж, дэлхийд нэгдүгээрт бичигдэж байна.

    Фүжянь Анши Тиегуань-ин цайны соёлын тогтолцоо нь Фүжянь мужийн зүүн өмнөд хэсэгт байрладаг. Сүн болон Юань гүрний үед Анши цай нь далайн торгоны замаар дэлхийд гарч байсан бол одоо далайн торгоны замын соёлын чухал бэлэг тэмдэг болжээ. Энэхүү тогтолцоо нь мөн усыг хамгаалах, хөрс, усыг хамгаалах, бичил цаг уурын зохицуулалт зэрэг экологийн чухал үүрэгтэй юм.

    Өвөр Монголын Ар Хорчин бэлчээрийн нүүдэл мал аж ахуйн тогтолцоо нь ӨМӨЗО-ны Улаанхад хотод оршдог. Энэ нь хятад улсад сонгогдсон анхны нүүдэл мал аж ахуйн хөдөө аж ахуйн чухал өв бөгөөд дэлхийн тогтвортой мал аж ахуй, эмзэг бэлчээрийн менежментийн үлгэр жишээ юм. Энэ нутгийн эртний оршин суугчид шинэ чулуун зэвсгийн үед ан агнуур, нүүдэллэн аж төрж байжээ. Энэхүү тогтолцоо нь ой мод, бэлчээрийн тал, намгархаг газар, гол мөрөн зэрэг олон янзын экологийн ландшафтуудтай. Нутгийн малчид өнөөг хүртэл уламжлалт нүүдэлчин ахуйгаа баримталсаар ирсэн бөгөөд тасралтгүй бэлчээрлэснээр ургамлыг хамгаалж, усны нөөцийг зүй зохистой ашиглаж, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн, төрөл бүрийн хүнсний эх үүсвэрийг тогтвортой байлгах баталгаатай болсон байдаг.

   Хэбэй мужийн Шэшяний хуурай газар тариалан эрхлэх Шиянь шатан тариалангийн тогтолцоо нь Хэбэй мужийн Хандан хотод байрладаг бөгөөд нийт 210,000 му /1га=15мү/ талбайтай, Шиянь нь бараг 10,000 миль урт бөгөөд хуурай газар тариалангийн соёлын ердийн төлөөлөгч юм. Хэдэн зуун жилийн турш уг тогтолцоо нь ууланд хүнд хэцүү нөхцөлд газар тариалангийн үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн тулд уламжлалт арвин ургацын сорт, байгальд ээлтэй тариалангийн арга техникийг хадгалан үлдээгээд зогсохгүй, хүн байгаль эв найртай зэрэгцэн оршихн гэрч болсон бөгөөд уулын дэнж бүхий ландшафтыг бий болгожээ.

Найруулагч:Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж:people.com.
Мэдээ үзсэн:70
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой