Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И 05-р сарын 24-нд Германы Гадаад хэргийн сайд Белл Бербркийн хүсэлтээр видео уулзалт хийв.
Ван И:
- Хятад, Германы харилцааг эрүүл, тогтвортой хөгжүүлэх нь хоёр талын ашиг сонирхолд нийцэхийн зэрэгцээ хоёр орны дэлхийн энх тайван, тогтвортой байдал, хөгжлийг хамгаалахад идэвхтэй үүрэг гүйцэтгэхэд тустай юм. Хоёр тал засгийн газрын зөвшилцөх механизмыг сайн ашиглаж, дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн бэлтгэлийг сайтар хангаж, стратеги, аюулгүй байдал, санхүү, ард иргэд, соёлын харилцаа зэрэг сэдвээр өндөр түвшний яриа хэлэлцээг дэмжиж, хамтын ажиллагаагаа, найрсаг солилцоогоо бэхжүүлэх ёстой.
Белл Берк:
- Хятад улс бол Германы хамтын ажиллагааны чухал түнш, Германы тал Хятадын талаар шинэ стратеги боловсруулж байна. Хоёр орны засгийн газар хоорондын дараагийн зөвшилцөлд сайтар бэлтгэж, Хятадын талтай бүх түвшинд харилцан айлчлал хийж, олон салбарын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхэд бэлэн байна. Үүний зэрэгцээ хоёр тал өрсөлдөөнт харилцааг зохицуулах ёстой гэсэн байна.
Ван И:
- Хятад, Герман хоёр орны эдийн засаг харилцан бие биенээ дээд зэргээр нөхөж, хамтын ажиллагаа нь хоёр талын солилцооны гол сэдэв байсаар ирсэн, өрсөлдөөн ч эрүүл саруул, эмх цэгцтэй байж, хөгжлийг түргэтгэж, бие биенээ дэмжин хөгжүүлэх ёстой. Германы Хятадад зориулалттай шинэ стратеги эерэг, прагматик хэвээр байж, эерэг хүлээлт авчирна гэж найдаж байна гэж онцлон тэмдэглэлээ.
Хоёр тал дэлхийн асуудлаар санал солилцов.