Үндэсний эрүүл мэнд, эрүүл мэндийн комиссоос хийсэн хэвлэлийн бага хурлаас 24-ний өдөр сэтгүүлчийн мэдээлснээр 2021 оны эцэс гэхэд хошуу шяний зэрэглэлийн муж улсын эрүүл мэндийн 23 мянган байгууллага, тосгоны эрүүл мэндийн 35 мянган төв, тосгоны 599 мянган эмнэлэг ажиллаж байгаа бөгөөд энэ нь Хятадын бүх хөдөө тосгоныг хамарсан явдал юм.
Хятадын Коммунист Намын XVIII их хурлаас хойш хөдөө тосгон;эрүүл мэндийн байгууллагуудыг бүрэн хамруулахаар хичээн зүтгэж, боловсон хүчин, хошуу шяний зэрэглэлийн эмнэлгүүдийн үйлчилгээний чадавхийг дээшлүүлж, өрх, хүн ам, өвчин эмгэгийн тал дээр нарийн бодлогыг боловсронгуй болгож, гол гол өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах ажлыг зориулалттай ажиллуулсан байна. Мөн Хятад улс эрүүл мэндийн чиглэлээр ядуурлаас ангижруулах төслийг гүнзгийрүүлэн хэрэгжүүлж, хөдөө тосгоны эмнэлэг, эрүүл мэндийн үйлчилгээний сүлжээг бүрдүүлэн, олон түмэн ойр орчмын эмчид үзүүлэхэд илүү таатай орчныг бий болгосон байна.
Сүүлийн 10 жилийн хугацаанд Хятад улс зарим бүс нутагт анхан шатны байгууллага, эмч нар дутагдаж байсан асуудлыг шийдэж ирсэн түүхтэй. Хятадын Үндэсний эрүүл мэнд, эрүүл мэндийн комиссын нийтэлсэн мэдээллээс үзвэл Хятад улс ядуурлаас ангижирсан хошуу шянь бүрт нэгээс доошгүй улсын эмнэлэгтэй болж, 6903 тосгоны эмчгүй байдлыг өөрчилж, 10 сая орчим ядуу буурай гэр бүлийг ядуурлаас гаргаж чадсан байна.
- Тусламжийн арга хэмжээг тухайн хүнд зориулсан тус тусад нь авч үзэх, өвчин эмгэгийг нь нарийн тодорхойлж, ядуу буурай өвчтөнүүдийг нарийн ангилсан эмчилгээ хийсээр ирсэн. 2020 оны эцэс гэхэд эрүүл мэндийн ядуурлаас ангижруулах төсөл нийтдээ 20 сая гаруй хүнийг эмчилсэн байна. Мөн нэгэн цагт өвчинд нэрвэгдэж, ядууралд орсон олон гэр бүлүүдэд туслан дэмжсэн байна гэж Хэ Жиньгүө танилцууллаа.
"Ядуурлаас ангижруулах ололт амжилтыг хөдөө орон нутгийн сэргэн мандалтын үр дүнтэй холбон нэгтгэж, өргөжүүлэх тухай хэрэгжилтийн саналууд"-д Хятад улс ядуурлаас эрүүл саруулаар ангижруулах ололт амжилтаа цаашид бататган өргөтгөж, хөдөө тосгоны сэргэн мандалтад эрүүл мэндийн баталгааны бат бэх суурь тавьж өгөх болно. Өвчний улмаас их хэмжээгээр ядууралд нэрвэгдэхээс урьдчилан сэргийлэх, хөдөө орон нутгийн эмнэлгийн болон эрүүл мэндийн үйлчилгээний хамрах хүрээг бүрэн хангаж, хөдөө тосгоны эмнэлгийн болон эрүүл мэндийн үйлчилгээний түвшинг иж бүрэн сайжруулна гэж тэмдэглэсэн байна.