Дарга Ши Жиньпин:
- Үзэсгэлэнт Айова мужид би хоёр удаа хүрч, Маскатин хоттой салшгүй холбоо тогтоов. Хятад, Америкийн ард түмэн бол агуу ард түмэн, ард түмний найрамдал бол үнэт баялаг төдийгүй хоёр орны харилцааны хөгжилд чухал үндэс суурь болдог юм. Хятадын ард түмэн Америкийн ард түмэнтэй үргэлжлэн хамтран ажиллаж, найрсаг харилцаагаа бэхжүүлэн, харилцан ашигтай хамтын ажиллагааг ахиулж, хоёр орны ард түмний сайн сайхан байдлыг хамтдаа ахиулахад бэлэн байна. Ши Жиньпин хатагтай Рэнди болон Айовагийн анд нөхөдтэй найрамдлаа бэхжүүлж, Хятад, Америкийн ард түмний найрамдалд шинэ хувь нэмэр оруулахыг уриалав.
Хатагтай Сара Рэнди 1985 онд Хэбэй мужийн Жэндин дүүргийн намын хорооны нарийн бичгийн дарга байсан Ши Жиньпинийг Маскатинд айлчлахаар хүлээн авч уулзав. Тухайн үеийн дэд дарга Ши Жиньпин 2012 онд АНУ-д айлчлах үеэрээ Рэндигийн гэрт дахин нэг удаа Америкийн хуучин найзуудтайгаа уулзсан юм. Саяхан Рэнди Ши Жиньпин даргад захидал илгээж, Ши Жиньпин дарга эртний андтайгаа нандин нөхөрлөл үзүүлсэнд талархал илэрхийлээд, хоёр орны ард түмэн, соёлын харилцаагаа тасралтгүй гүнзгийрүүлж, ойлголцол, харилцан итгэлцлээ нэмэгдүүлнэ гэдэгт найдав. Үүнээс гадна Рэнди Ши Жиньпинд "Хуучин найзууд: Ши Жиньпин ба Айовагийн түүх" дурсамж номоо бэлэглэсэн байна.