”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Ли Жаньшү Грекийн спикер Тарсуластай хэлэлцээ хийлээ

БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Ли Жаньшү Бээжингийн Ардын их хурлын танхимд 05-р сарын 24-нд Грекийн спикер Тасуластай видео хэлэлцээ хийсэн байна.

Ли Жаньшү дарга:

- Ши Жиньпин дарга болон Грекийн удирдагчдын стратегийн удирдлага дор Хятад, Грекийн хооронд өндөр түвшний солилцоо явагдаж, улс төрийн харилцан итгэлцлээ гүнзгийрүүлэн, ажил хэрэгч хамтын ажиллагаагаа үргэлжлэн ахиулж, ард түмэн, соёлын солилцоо нэмэгдүүлэн, бие биенийхээ язгуур ашиг сонирхол, тулгамдаж буй томоохон асуудлыг ямагт тууштай дэмжиж ирсэн бөгөөд харилцан ойлголцол, харилцан дэмжлэг үзүүлэх нь улс орнуудын найрсаг солилцооны үлгэр жишээ болсон юм. Энэ жил Хятад Грекийн хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байна. Хятадын тал Грекийн талтай хамтаар чармайж, хоёр орны удирдагчдын тохиролцсон чухал нийтлэг ойлголтыг хэрэгжүүлж, Хятад Грекийн иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг ахиулж, улам их хөгжлийг ахиулахад бэлэн байна.

Дарга Ли Жаньшү:

- Эдүгээ олон улсын байдал гүн гүнзгий, ээдрээтэй өөрчлөлтөд орж, Хятад Грекийн харилцааны ач холбогдол, стратегийн шинж чанар улам тодроод байна. Хоёр тал улс төрийн харилцан итгэлцлийг үндэс болгон авч, бие биенээ тууштай дэмжин, хамтран ажиллаж, шударга, ухаалаг дэлхийн засаглалын тогтолцоог хамтдаа хөгжүүлэх ёстой. Грекийн тал урт хугацаанд нэг Хятадын зарчмыг баримталж байгааг Хятадын тал өндрөөр үнэлж, Грекийн тал үндсэн ашиг сонирхол, хууль ёсны эрх ашгаа хамгаалахыг дэмжиж байна. Грек улс удаан хугацааны турш Хятад Европын харилцааны хөгжлийг ахиулахад идэвхтэй үүрэг гүйцэтгэсэн бөгөөд Грек зэрэг холбогдох улс орнуудтай хамтран хүчин чармайлт гаргаж, Хятад Европын хамтын ажиллагааг тасралтгүй гүнзгийрүүлэхэд бэлэн байна.

Ли Жаньшү:

- Хоёр тал хоёр орны харилцан ашигтай хамтын ажиллагааг цаашид ахиулж, "Бүс ба зам"-ын хамтын бүтээн байгуулалтыг "Грек 2.0" үндэсний сэргээн босголтын төлөвлөгөөтэй уялдуулж, боомт зэрэг чухал төслүүдийг бүтээн байгуулан, усан тээвэр, эрчим хүч, дэд бүтэц зэрэг салбаруудыг өргөжүүлж, барилга байгууламж, эко болон дижитал эдийн засгийн салбарт хамтран ажиллахыг найдаж байна. Грекийн аж ахуйн нэгжүүд Хятадын олон улсын импортын яармагт идэвхтэй оролцохыг урьж байна. Бээжингийн өвлийн олимп, паралимпийг тууштай дэмжиж ирсэн Грекийн талд талархал илэрхийлье. Хятад Грек хоёр бол эртний соёл иргэншил бөгөөд ард түмэн, соёлын харилцаагаа цаашид бэхжүүлж, хоёр орны ард түмний харилцан ойлголцлыг ахиулахад бэлэн байна.

Ли Жаньшү:

- Хууль тогтоох байгууллага хоорондын солилцоо бол Хятад Грекийн иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны чухал хэсэг юм. БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал Грекийн парламенттай солилцоогоо тасралтгүй эрчимжүүлж, хууль тогтоох болон хяналтын ажлын туршлагаа хуваалцан, хоёр улсын олон салбарын бодит хамтын ажиллагаанд эрх зүйн дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна. Олон талт парламентын байгууллагуудын харилцаа холбоо, хамтын ажиллагааг бэхжүүлж, дэлхийн энх тайвныг сахин хамгаалах, хамтын хөгжлийг ахиулахад идэвхтэй хүчин чармайлт гаргана.

Тарсулас:

- Грек, Хятад хоёр 50 жилийн өмнө дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр орны харилцааны хөгжил үр дүнд хүрэв. Грек нэг Хятадын бодлогыг тууштай баримталж байна. Грекийн парламент Хятадын БХАТИХ-тай найрсаг харилцаагаа бэхжүүлж, хууль тогтоох байгууллагад нааштай хувь нэмэр оруулж, "Бүс ба зам"-ын хамтын бүтээн байгуулалт ба эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, аялал жуулчлал зэрэг олон салбарын ажил хэрэгч хамтын ажиллагааг ахиулж, соёл иргэншил хоорондын солилцоо, харилцан суралцахыг гүнзгийрүүлэн, олон улсын шударга ёсыг хамтдаа хамгаалахад бэлэн байна.

Найруулагч:Д.МӨЧИР
Эх сурвалж:http://nm.people.com.cn
Мэдээ үзсэн:83
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой