АНУ-ын Калифорни мужийн Лос Анжелес тойргийн Аркадиа хотын номын санд 05-р сарын 21-нд "Ази гаралтай Америкчууд 2021" гэрэл зургийн үзэсгэлэн болов. Үзэсгэлэнгийн зорилго нь Ази гаралтай Америкчуудын арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийг эсэргүүцэн, өөрсдийн эрх ашгийг хамгаалах дуу хоолойг дамжуулсан байна.
Гэрэл зургийн үзэсгэлэнг АНУ-ын Их Лос Анжелес гэрэл зургийн нийгэмлэг, Лос Анжелес дахь Хятадын соёлын хөгжлийн төв хамтран ивээн тэтгэж байгаа бөгөөд Лос Анжелес хотын 10 гэрэл зурагчны авсан харааны нөлөө ихтэй, мэдээний үнэ цэнийг харуулсан, Лос-Анжелес дахь Ази гаралтай америкчуудыг ялгаварлан гадуурхах, үзэн ядах явдлыг эсэргүүцсэн жагсаал, дурсгалын арга хэмжээний тухай 50 гаруй гэрэл зургуудыг дэлгэн үзүүлжээ. Үзэсгэлэнд тавигдсан гэрэл зургийн зарим бүтээлийг Associated Press, AFP, Los Angeles Times зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нийтэлсэн нь олны анхаарлыг татсан юм.