Данийн эрдэмтэд дэлхийн 68 орны нойрыг хянадаг бугуйвчны мэдээлэлд дүн шинжилгээ хийж, дэлхийн дулаарал хүмүүсийн унтах хугацаад нөлөөлж байгааг тогтоожээ. Ер бусын халуун шөнө хүмүүс оройтож унтаж, эрт босч, бага унтдаг бөгөөд жилд дунджаар хүн бүрийн 44 цагийн нойрыг хасаж байна гэв.Хүн төрөлхтөн одооноос нүүрсхүчлийн хийн ялгаруулалтыг хязгаарлаж чадсан ч энэ зуунд асуудал улам бүр дордох болно. Судалгааг One Earth сэтгүүлийн сүүлийн дугаарт нийтэлжээ.
Шөнийн дунджаас өндөр температур хүмүүсийн нойронд хэрхэн нөлөөлдөг вэ? Өмнө нь ийм судалгааг зөвхөн улс орон, лабораторийн судалгаа эсвэл нойрны талаарх найдваргүй мэдээллүүдээр хязгаарлаж байсан.
Копенгагены их сургуулийн Котлер Минороор ахлуулсан судалгааны баг 2015-2017 оны хооронд дэлхийн 68 орны 48,000 хүний хэрэглэж байсан нойрыг хянадаг бугуйвчнаас мэдээлэл цуглуулсан байна.Багийнхан энэ нойрны мэдээллийг орон нутгийн цаг агаарын мэдээтэй хослуулсан бөгөөд ер бусын халуун шөнө хүмүүс орой унтаж, эрт сэрж, бага унтдаг болохыг тогтоожээ. Хүмүүс жилд дунджаар нийт 44 цаг нойроо алддаг болсон гэсэн баримт нотолгоо бий. Судлаачдын тооцоолсноор хүлэмжийн хийн ялгаруулалтыг хянахгүй бол 2100 он гэхэд хүмүүс жил бүр 58 цаг нойроо алдах болно. Хэрвээ хүмүүс утаагаа багасгавал энэ тоо 50 цаг хүртэл буурах байсан.
"Бидний хамгийн сүүлийн судалгаа бол дундаж температураас өндөр температур нь хүний унтах хугацааг бууруулдаг болохыг дэлхийн хэмжээнд харуулсан анхны судалгаа болно" гэж мэргэжилтэд танилцуулав.
Мөн судалгаагаар зарим хүмүүст бусдаасаа илүү хүндээр туссан бөгөөд шөнийн дунджаас өндөр температур нь орлого багатай орнуудын оршин суугчид, эмэгтэйчүүд, өндөр настнуудын нойрыг багасхах цаг нь нэмэгдэж байна.