54 чингэлэг ачсан Хятад-Монголын Эрээн хот-Улаанбаатар чиглэлийн анхны өргөн царигтай галт тэрэг 05-р сарын 25-нд хилийн шалгалт хийж дуусаад Монгол Улсын Улаанбаатар хотыг зорив. Өвөр Монголын Эрээн хотын хилээр орж гарах шалган нэвтрүүлэх өртөө нь цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээг хэрэгжүүлж, галт тэрэгний гаалийн бүрдүүлэлтийн үр ашигтай, түргэн шуурхай байдлыг хангах үүднээс галт тэрэгний тусгай суваг нээсэн байна.