”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Соломоны арлуудын захирагчийн үүрэг гүйцэтгэгч Отти Ван И-тэй уулзав

Соломоны арлуудын захирагчийн үүрэг гүйцэтгэгч Отти Ван И-тэй уулзлаа.

    Соломоны арлуудын захирагчийн үүрэг гүйцэтгэгч Отти Хониара мужийн захирагчийн ордонд тус улсад айлчилж буй Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И-тэй 05-р сарын 26-нд уулзав.

Отти:

- Соломоны арлуудын засгийн газар болон ард түмэн Хятадтай харилцах харилцааг чухалчилж байна. Соломоны арлууд болон Хятад улс дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр орны харилцааны хөгжилд асар их ахиц дэвшил гарч, Хятадын төлөөлөгчдийн айлчлал нь Соломоны арлууд, Хятадын хамтын ажиллагаанд шинэ онцлох үйл явдлуудыг авчирч, шинэ түлхэц өгөх болно. Соломоны дэд бүтцийн бүтээн байгуулалт, тахал өвчний эсрэг тэмцэлд Хятад улс үнэтэй дэмжлэг үзүүлсэнд баярлалаа.Хятадын тусламжтай Номхон далайн наадмын спорт заал нь Соломоны арлуудад анх удаа олон улсын хэмжээний томоохон арга хэмжээг зохион байгуулахад туслах бөгөөд Соломоны арлуудын тамирчид ч мөн анх удаа бусад орны тамирчидтай өөрийн нутаг дэвсгэрт өрсөлдөх адил боломж олгов.Хятад улстай олон салбарын хамтын ажиллагаагаа цаашид гүнзгийрүүлж, Соломоны арлуудын ард түмэнд илүү их ашиг тусаа өгөхийг хүсэн хүлээж байна. Соломоны арлууд олон улсын хамтын нийгэмлэгийн гишүүн, НҮБ-ын гишүүн орны хувьд Хятад улстай олон талт салбар дахь зохицуулалт, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхэд бэлэн байна гэж хэллээ.

Ван И:

- Хятад улс том жижиг гэлтгүй бүх улс орны эрх тэгш байх, олон улсын харилцааг ардчилалтай болгохыг үргэлж дэмжсээр ирсэн бөгөөд их гүрнүүдийн дээрэлхэх аливаа хэлбэрийг эсэргүүцсээр ирсэн. Хятад, Соломоны арлуудын хооронд дипломат харилцаа тогтоосон нь цаг үеийн чиг хандлагад нийцсэн, хоёр орны үндсэн болон урт хугацааны ашиг сонирхолд нийцсэн түүхэн зайлшгүй зүйл юм. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Хятад, Соломбын харилцаа бүх талын хөгжилд хүрч, улс төрийн харилцан итгэлцэл гүнзгийрч, харилцан ашигтай хамтын ажиллагаа тасралтгүй ахиж, хоёр орны ард түмэнд бодит үр өгөөжөө өгсөн юм. Хятадын тал Соломоны арлуудыг хүндэтгэж, дэлхийн бусад улс оронтой найрсаг харилцаагаа хөгжүүлж, Хятад, Соломоны арлуудын дипломат харилцаа сайн анд, үнэнч, найдвартай түнш болсон юм. Хятад, Соломоны арлуудын харилцаа хожим амжилтад хүрч, Хятад болон арлын орнуудын харилцан ашигтай хамтын ажиллагааны өндөр үндэс суурь болж, харилцан итгэлцлийн үлгэр жишээ болно гэж найдаж байна. Хятад улс өмнөд өмнөд харилцан туслалцах хамтын ажиллагааны үзэл санааг үргэлжлүүлэн дэмжиж, тус улсын ард түмний амьжиргааг дээшлүүлж, хөгжил, сэргэн мандалтыг түргэвчлэхэд тус дөхөм үзүүлнэ. Хятад улс 2023 оны Номхон далайн тивийн наадмыг амжилттай зохион байгуулахыг бүх талаар дэмжиж, Хятад улсын тусламж үзүүлж буй төслүүдийг хуваарийн дагуу чанартай гүйцэтгэнэ гэдгээ илэрхийлэв.

Найруулагч:Ц.УРАНТУНГАЛАГ
Эх сурвалж:Синьхуа агентлаг
Мэдээ үзсэн:94
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой