Бээжинд 05-р сарын 25-наас 26-ны өдрүүдэд Үндэсний захидал, сурвалжлагын ажлын IX хурал болов. ХКН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн Төв Зөвлөлийн дарга Ши Жиньпин хурлын төлөөлөгчдийг найрсаг хүлээн авч уулзан, хүндэт дэвшилтэт хамт олон, хувь хүмүүст халуун баяр хүргэж, Үндэсний захидал, сурвалжлагын системийн боловсон хүчин, ажилчиддаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүллээ.
ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн Ли Кэчян, Ван Хунин, Хань Жэн нар хуралд оролцов.
Ши Жиньпин нар 25-ны өглөө Ардын Их Хурлын хойд танхимд хүрэлцэн ирэхэд хүмүүс халуун алга ташив. Ши Жиньпин нар төлөөлөгчдийн дунд алхаж, тэдэнтэй найрсаг харилцаж, хамт зургаа татууллаа.
Гүө Шэнкүн хуралд оролцож, хурал дээр үг хэлэв. Тэр хэлэхдээ, Ши Жиньпингийн Шинэ эриний Хятадын онцлогтой социализмын тухай үзэл бодлоор удирдан чиглүүлж, бид ХКН-ын 19-р их хурал болон өмнөх бүх 19-н хугацааны бүгд хурлын үзэл санааг бүрэн хэрэгжүүлэх ёстой. Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний ард түмний захидал сурвалжлагын ажлыг эрчимжүүлж, сайжруулах тухай чухал зааварчилгааг сайтар судалж хэрэгжүүлэн, "Дөрвөн ухамсар"-ыг бэхжүүлж, "дөрвөн өөртөө итгэх итгэл"-ийг бэхжүүлж, "хоёр хамгаалалт"-ыг сайн хийнэ. Ард түмнийхээ өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, намынхаа санаа зовнилыг хуваалцах улс төрийн хариуцлагаа ухамсарлаж, "Захидал сурвалжлагын журам"-ыг гүнзгийрүүлэн хэрэгжүүлж, шинэ цаг үед захидал, сурвалжлагын ажлыг чанартай хөгжүүлэхэд шинэ хуудсыг бичиж, нам, улс орны ажлын ерөнхий байдалд үйлчлэх, олон түмний хууль ёсны эрх ашгийг хамгаалах, нийгмийн аюулгүй байдал, тогтвортой байдлыг хангахад илүү их үүрэг гүйцэтгэх хэрэгтэй гэв.
Хурлын үеэр Үндэсний захидал, сурвалжлагын системийн дэвшилтэт хамт олон, дэвшилтэт хүмүүсийг сайшаав. Шагнал хүртсэн төлөөлөгчид үг хэлэв.
Дин Шюшян, Шяо Же нар хуралд оролцож, төгсгөлийн үг хэлэв.