”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Хятадын Экологи, байгаль орчны яам: 2021 онд Хятадын экологийн орчны чанар эрс сайжирсан байна

Хятадын Экологи, байгаль орчны яам: 2021 онд Хятадын экологийн орчны чанар эрс сайжирсан байна.

     Өнөөдөр буюу 05-р сарын 26-ны өдөр Хятадын Экологи, байгаль орчны яам 5-р сарын ээлжит хэвлэлийн бага хурал хийв.Уг хурлаар Экологийн орчны хяналтын газрын дэд дарга Жян Хүөхуа байгаль орчныг хамгаалах хууль болон далайн байгаль орчныг хамгаалах тухай хуулийн дагуу Экологи, байгаль орчны яам холбогдох газруудтай хамтран найруулсан “2021 оны Хятадын экологийн орчны мэдээллийн эмхэтгэл” болон “2021 оны Хятадын тэнгисийн экологийн орчны эмхэтгэл”-ийг албан ёсоор нийтэлсэн байна. 2021 онд Хятадын экологийн орчны чанарын үндсэн үзүүлэлтүүд амжилттай биелж, экологийн орчны чанар эрс дээшлэн сайжирсан гэж мэдэгдэлд дурдсан бөгөөд голчлон тусгагдсан агуулгыг 4 талаар танилцуулсан байна.

Нэгдүгээрт, амьсгалах агаар улам цэвэр болсон байна. Агаарын чанарын стандартыг хангасан хотуудын тоо, агаарын чанар сайтай өдрүүдийн эзлэх хувь өссөөр бөгөөд гол бохирдуулагчдын агууламж бүхэлдээ буурсан байна. Мужийн түвшний ба түүнээс дээш түвшний 339 хотын дотор 218 хот агаарын чанарын стандартыг хангасан нь 64.3 хувийг эзэлж, өнгөрсөн оны мөн үеэс 3.5 пунктээр өссөн байна. Сайн өдрүүдийн эзлэх хувь 87.5 хувь байсан нь өнгөрсөн оны мөн үеэс 0.5 пунктээр өссөн байна. Нарийн тоосонцор (PM2.5), амьсгалах боломжтой тоосонцор (PM10), озон (O3), хүхрийн давхар исэл (SO2), азотын давхар исэл (NO2), нүүрстөрөгчийн дутуу исэл (CO) зэрэг зургаан үзүүлэлтийн жилийн дундаж агууламж бүр буурсан байна. Үүний дотор PM2.5 нэг шоо метрт 30 микрограмм байсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 9.1 хувь буурсан байна.Энэ нь “Арван гуравдугаар 5 жилийн төлөвлөгөө”-нээс хойш “зургаан удаа дараалан бууралт”-д хүрсэн явдал болжээ. Нэг шоо метрт озон 137 микрограмм байсан нь жилийн өмнөхөөс 0.7 хувь буурч, PM2.5 болон O3-ын агууламж хоёр жил дараалан буурсан байна. Бээжин-Тяньжин-Хэбэй болон түүний ойр орчмын бүс нутаг, Хөх мөрний гурвалжин хойг, Фэньвэй тал газар зэрэг гол бүс нутгийн агаарын чанар мэдэгдэхүйц сайжирсан байна.

Хоёрдугаарт, ус улам илүү тунгалаг болжээ. Улсын хэмжээнд I-III зэрэглэлийн гадаргын усны эзлэх хувь 84.9 хувь байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 1.5 пунктээр өссөн байна. Гол мөрний сав газрын усны чанар тасралтгүй сайжирч, Хөх мөрний болон Жүжян мөрний сав газрын усны чанар маш сайн хэвээр байна.Шар мөрний сав газрын усны чанар мэдэгдэхүйц сайжирч, Хуайхэ, Ляохэ голын сав газрууд бага зэргийн бохирдолтой байснаас сайн болж сайжирсан. Гүний усанд I-IV зэрэглэлийн усны чанарын цэгийн эзлэх хувь 79.4 хувь хүрсэн байна. Муж болон түүнээс дээш төвшний хотуудын хяналтын дагуу ашиглалтад байгаа 876 төвлөрсөн ундны усны эх үүсвэрийн усны чанарын шаардлага хангасан байдал 94.2 хувь хүрч, ерөнхий тогтвортой байдлаа хадгалж чадсан байна.

Харьяалагдах далайн бүсийн далайн усны нийт чанар сайжирч, маш сайн усны чанар бүхий далайн бүсүүдийн эзлэх хувь нэмэгдэж, усны чанар муутай далайн бүсийн талбайн хэмжээ үргэлжлэн буурч байна. Далайн усны чанарын нэгдүгээр зэрэглэлийн стандартад нийцсэн далайн талбайн хэмжээ 97.7 хувийг эзэлж, өнгөрсөн оны мөн үеэс 0.9 пунктээр нэмэгдэж, 4-р зэрэглэлийн далайн усны чанараас доогуур далайн бүсийн талбайн хэмжээ 8720 хавтгай дөрвөлжин километрээр буурчээ.Усны чанар сайтай (I ба II зэрэглэлийн) эрэг орчмын усны эзлэх хувь 81.3 хувь байсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 3.9 пунктээр өссөн байна.

Гуравдугаарт, хөрсний байдал илд сайжирсан. Хөрсний бохирдлын өсөн нэмэгдэж буй хандлагыг эхний ээлжид таслан зогсоож, бохирдсон тариалангийн талбайн аюулгүй ашиглалтын түвшин 90 гаруй хувьд тогтворжиж, барилгын гол талбайн аюулгүй ашиглалтыг үр дүнтэй баталгаажуулж, хөдөө аж ахуйн газрын хөрсний орчин ерөнхийдөө тогтвортой байна. Улсын хэмжээнд хотуудын дуу чимээний чанар ерөнхийдөө сайжирч байна.Муж болон түүнээс дээш зэрэглэлийн 324 хотын янз бүрийн функциональ орчны шаардлагад нийцсэн байдал өдрийн цагаар 95.4 хувь хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 0.8 пунктээр нэмэгдсэн байна. Гол байгууламжуудын орчмын цацрагийн орчны чанар, цацрагийн орчны түвшин ерөнхийдөө сайн байна. ДНБ-ий нэгжид ногдох нүүрсхүчлийн хийн ялгаруулалтыг буураад "Арван дөрөвдүгээр 5 жил"-ийн төлөвлөгөөний төлөвлөсөн хэмжээнд хүрсэн байна.

Дөрөвдүгээрт, байгаль орчин илүү үзэсгэлэнтэй болсон байна. Экологи байгаль орчны чанарын үндэсний индекс (EQI) 59.77, экологийн чанарын иж бүрэн үнэлгээ нь “II зэрэглэл” байгаа нь Хятад улс биологийн төрөл зүйлээр баялаг, байгалийн экосистемийн бүрхэлтийн өндөр хувьтай, экологийн харьцангуй бүрэн бүтэцтэй, байгаль орчинд ээлтэй улс гэдгийг харуулж байна. Тэдгээрийн дотроос нэгдүгээр зэрэглэлийн экологийн чанар бүхий хошуу шяний нутаг дэвсгэр нь Хятадын газар нутгийн 27.7 хувийг эзэлдэг бөгөөд гол төлөв зүүн хойд бүс нутгийн Их,бага Хянгандаваа, Хөхнуур-Төвдийн өндөрлөгийн зүүн өмнөд хэсгүүдийг хамарсан байна.Хоёрдугаар зэрэглэлийн хошуу шяний газар нутгийн 32.1 хувийг эзэлдэг бөгөөд гол төлөв Гурван мөрний тал газар, Өвөр Монголын өндөрлөг, Шар хөрсөт өндөрлөг, Күньлүнь уулс, Сычуаны сав газар, Жүжян мөрний гурвалжин хойг, Хөх мөрний дунд болон доод урсгалын тал газар зэргийг хамарна. I, II зэрэглэл нь нийтдээ 60 орчим хувийг эзлэх ажээ.

Найруулагч:Б.АРИУХАН
Эх сурвалж:chinanews
Мэдээ үзсэн:85
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой