2022 оны Хятадын олон улсын том дата аж үйлдвэрийн яармаг 05-р сарын 26-ны өдөр Гүйжөү мужийн Гүйян хотод болж, ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Төвийн суртал ухуулгын газрын сайд Хуан Күнмин нээлтийн ёслолд оролцож, видео бичлэгээр үг хэлэв.
Хуан Күнмин:
- Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин их дата салбарын хөгжилд ихээхэн ач холбогдол өгч, үндэсний их дата стратеги болон сүлжээний хүчирхэг стратегийг хэрэгжүүлж, Хятад улсын дижитал эдийн засгийг бэхжүүлж, оновчтой болгон, дижитал эдийн засгийг чанарын өндөр түвшинд хөгжүүлэх, дижитал Хятад улсыг бий болгоход шинжлэх ухааны удирдамжаар хангах хэрэгтэйг онцлон тэмдэглэн хэллээ.
Хуан Күнмин мөн:
- Шинэ эрин, шинэ аялалд дижитал эдийн засаг өргөн ирээдүйтэй, асар их нөөц бололцоотой. Дата элементүүдийн үнэ цэнийг идэвхжүүлж, хэрэглээний практик хэрэгцээг удирдан чиглүүлж, өндөр чанартай дата элементүүдийн хангамжийг бэхжүүлэн, гол салбарууд болон гол аж ахуйн нэгжүүдийн бүхэл бүтэн сүлжээний дижитал өөрчлөлтийг гүнзгийрүүлж, дижитал эдийн засаг ба бодит эдийн засаг, мэдээллийн нэгдсэн хөгжлийг дэмжих шаардлагатай байна. Ард түмэнд үр өгөөжөө өгөх чиг баримжааг бий болгож, төрийн үйлчилгээний дижитал түвшинг дээшлүүлэн, дижитал эдийн засгийн засаглалын тогтолцоог боловсронгуй болгож, дижитал экологийн засаглалын чадавхыг иж бүрнээр сайжруулж, дижитал ногдол ашгийг ард түмэнд хүртэх хэрэгтэй. Цаашид харилцан ашигтай, хамтдаа хожих үр дүнг баримталж, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэн, цахим ертөнц дэх хамтын ирээдүйтэй хамтын нийгэмлэгийг байгуулж, олон талт зөвлөлдөх, хамтын бүтээн байгуулалт, хуваалцах замаар дижитал эдийн засгийг дэлхийн ард түмэнд илүү үр өгөөжтэй болгохыг дэмжих хэрэгтэй.
Энэ удаагийн яармаг онлайнаар зохион байгуулагдаж, Хятад, Герман, Япон болон бусад орны 100 гаруй нэр хүндтэй компаниуд оролцсон байна.