”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Тогтоосон хэмжээнээс дээш аж үйлдвэрийн аж ахуйн нэгжүүдийн ашиг 3.5 хувиар өсөв

01- р сараас 04-р сар хүртэлх хугацаанд тогтоосон хэмжээнээс дээш аж үйлдвэрийн аж ахуйн нэгжүүдийн ашиг 3.5 хувиар өсөв

Энэ хугацаанд үндэсний аж үйлдвэрийн аж ахуйн нэгжүүд тогтоосон хэмжээнээс давсан нийт ашиг 2658 тэрбум 230 сая юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 3.5 хувиар өссөн байна.

Мөн 01-р сараас 04-р сар хүртэлх хугацаанд тогтоосон хэмжээнээс дээш аж үйлдвэрийн аж ахуйн нэгжүүдийн Хятад улсын хяналтад байгаа аж ахуйн нэгжүүд нийт 921 тэрбум 950 сая юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 13.9 хувиар өссөн бол хувьцаат аж ахуйн нэгжийн нийт ашиг 1996 тэрбум 150 сая юань болж, 10.7 хувиар өсөв. Гадаадын болон Хонконг, Макао, Тайваний хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийн нийт ашиг 603 тэрбум 600 сая юань болж, 16.2 хувиар буурсан бол хувийн аж ахуйн нэгжийн нийт ашиг 765 тэрбум 140 сая юань болж, 0.6 хувиар буурсан байна.

 

01-р сараас 04-р сар хүртэл уул уурхайн салбарын нийт ашиг 543 тэрбум 570 сая юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 1.46 дахин өсөв. Аж үйлдвэрийн салбарын нийт ашиг 1981 тэрбум 920 сая юань болж, 8.3 хувиар буурчээ. Цахилгаан, дулаан, хий, ус үйлдвэрлэл, хангамжийн салбарын нийт ашиг 132 тэрбум 730 сая юаньд хүрч, 29,3 хувиар буурсан байна.

01-р сараас 04-р сар хүртэл аж үйлдвэрийн томоохон 41 салбараас 19 салбарын нийт ашиг өмнөх оны мөн үетэй харьцуулахад өсөж, 20 салбар бууран, 1 салбар алдагдалтай ажиллаж, 1 салбар өөрчлөгдөөгүй.

Томоохон үйлдвэрүүдийн ашгийг танилцуулбал: Нүүрс олборлох, угаах үйлдвэрлэлийн нийт ашиг өмнөх оны мөн үеэс 1.99 дахин өссөн бол газрын тос, байгалийн хийн олборлолтын үйлдвэрлэл 1.38 дахинаар өсжээ. Өнгөт металл хайлуулах, цувих боловсруулах үйлдвэр 40.3 хувиар өссөн бол химийн түүхий эд, химийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 14.8 хувиар өсөж, цахилгаан машин, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлийн салбар 7.7 хувиар өссөн байна. Төмөр бус ашигт малтмалын бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2.9 хувиар өссөн бол нэхмэлийн үйлдвэр 1.0 хувиар өсөж, тусгай тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл 0.8 хувиар буурав. Компьютер, харилцаа холбоо болон бусад электрон тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл 2.9 хувиар буурч, хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэлийн салбар 10.2 хувиар бууран, ерөнхий тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл 24.0 хувиар буурсан байна. Газрын тос, нүүрс болон бусад түлш боловсруулах үйлдвэрүүд 29.4 хувиар буурч, цахилгаан, дулааны үйлдвэрлэл, хангамж 33.0 хувиар бууран, автомашины үйлдвэрлэл 33.4 хувиар бууран, хар металл хайлуулах, цувих боловсруулах үйлдвэр 55.7 хувиар буурсан байна.

 

01-р сараас 04-р сар хүртэл, үйл ажиллагааны зардал нь 35.28 их наяд юань болж, 10.6 хувиар өсөж, үйл ажиллагааны орлогын маржин 6.35 хувь болж, өмнөх оны мөн үеэс 0.38 пунктээр буурсан байна.

04-р сарын эцсийн байдлаар, тогтоосон хэмжээнээс давсан аж үйлдвэрийн аж ахуйн нэгжийн хөрөнгө 146.02 их наяд юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 10.4 хувиар өссөн бол өр төлбөр 82.51 их наяд юань болж, 10.4 хувиар өсөж, эзэмшигчийн өөрийн хөрөнгө 63,51 их наяд юань болж, 10,5 хувиар өссөн байна. Актив өр төлбөрийн харьцаа 56.5 хувь болж өмнөх оны мөн үетэй харьцуулахад тогтвортой байдлаа хадгалж байна.

04-р сарын эцсийн байдлаар, тогтоосон хэмжээнээс давсан аж үйлдвэрийн аж ахуйн нэгжүүдийн авлагын хэмжээ 19.20 их наяд юань болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 12.4 хувиар өсөж, бэлэн бүтээгдэхүүний нөөц 5.79 их наяд юань болж, 20.0 хувиар өссөн байна.

01-р сараас 04-р сар хүртэл, тогтоосон хэмжээнээс дээш аж үйлдвэрийн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааны орлогод ногдох 100 юаньд ногдох зардал 84.30 юань болж, өнгөрсөн оны мөн үеэс 0.70 юаниар нэмэгдэж, 100 юаний үйл ажиллагааны орлогод ногдох зардал 7.97 юань болж, өмнөх оны мөн үеэс 0.51 юаниар буурсан байна.

04-р сарын эцсээр, аж үйлдвэрийн аж ахуйн нэгжийн тогтоосон хэмжээнээс давсан 100 юаньд ногдох үйл ажиллагааны орлого 87.1 юань болж, өнгөрсөн оны мөн үеэс 0.6 юаниар буурч, нэг хүнд ногдох үйл ажиллагааны орлого 1 сая 680 мянган юань болж, өнгөрсөн оны мөн үеэс 144 мянган юаниар нэмэгдэв. Бэлэн бүтээгдэхүүний бараа эргэлтийн хоног 19.0 хоног болж, өмнөх оны мөн үеэс 1.3 хоногоор нэмэгдэж, авлага барагдуулах дундаж хугацаа 54.5 хоног болж, өмнөх оны мөн үеэс 1.9 хоногоор нэмэгдсэн байна.

Найруулагч:Д.МӨЧИР
Эх сурвалж:http://nm.people.com.cn
Мэдээ үзсэн:80
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой