”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Хөдөө орон нутгийн ядуу буурай иргэдэд эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээг бүрэн хэрэгжүүлнэ

Хөдөө орон нутгийн ядуу буурай иргэдэд эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээг бүрэн хэрэгжүүлнэ.

    Ядуурлаас ангижруулах ажил нь Хятад улс чинээлэг нийгмийг бий болгох зорилтыг хэрэгжүүлэх томоохон ажил бөгөөд иргэдийн эрүүл мэндийн баталгаа бол ядуурлыг бууруулах тэмцлийн эсрэг ялалт байгуулах гол тэмцэл болох юм.05-р сарын 24-ний өдөр Хятадын үндэсний эрүүл мэндийн комисс хэвлэлийн бага хурал хийж, ХКН-ын XVIII их хурлаас хойших иргэдийн эрүүл мэндийн байдлыг хангахаар ядуурлыг бууруулах ажлын үр дүн, хөдөө орон нутгийн сэргээн мандалттай үр дүнтэй холбогдуулах ахиц дэвшлийг танилцуулж,сэтгүүлчдийн асуултад хариулсан байна.
Өвчний улмаас ядууралд орсон 10 сая орчим гэр бүлийг ядуурлаас гаргахад нь тусалжээ
Хөдөө орон нутгийн сэргээн мандалтын ажлын албаны дарга, Үндэсний эрүүл мэндийн комиссын Санхүүгийн газрын дарга Хэ Жиньгүө хэлэхдээ, ХКН-ын XVIII их хурлаас хойш өвчний улмаас ядууралд орсон хүмүүс ядуурлаас амжилттай гарсан бөгөөд өвчний улмаас ядуурсан 10 сая орчим гэр бүлийг ядуурлаас гаргахад нь тусалсан нь гайхалтай үр дүнд хүрсэн байна гэжээ.
Нэгдүгээрт, хөдөө орон нутгийн эмнэлэг, эрүүл мэндийн байгууллага, боловсон хүч хүрэлцэхгүй байдлыг бүрмөсөн өөрчилж, хөдөө орон нутгийн иргэд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг тэгш хүртэх боломжийг үндсэндээ хангасан явдал болох юм. Баталгаат эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээний зорилтот стандартыг тодорхой болгож, зарим газар анхан шатны байгууллага, эмчийн хүчин дутаж байсан асуудлыг шийдвэрлэж, хөдөөгийн иргэдийн эмчлүүлэх газартай, эмчид үзүүлэх эмчтэй болгох ажлыг урагшлуулж, нийтлэг өвчин, архаг өвчинтэй өвчнүүд үндсэндээ ойролцоо байгаа эмнэлэгт  цаг тухайд нь эмчилгээ авах боломжтой болсон байна.
Хоёрт, ядуурлаас ангижирсан бүс нутаг дахь мужийн зэрэглэлийн эмнэлгүүдийн үйлчилгээний чадавхыг үсрэнгүй сайжруулж, хот хөдөөгийн эмнэлгийн үйлчилгээний чадавхын ялгаа тасралтгүй багассаар байна. Хошуу шяний зэрэглэлийн эмнэлгүүдийн чадавхыг бэхжүүлэхэд анхаарч, ядууралд нэрвэгдсэн шянь бүр дор хаяж нэг улсын эмнэлэгтэйг батлаж, ядууралд нэрвэгдсэн шняний 98 хувь нь дор хаяж нэг хоёрдугаар зэрэглэлийн эмнэлэгтэй, шяний эмнэлгүүдийн эмчлүүлж буй өвчний дундаж тоо ядуур буурай бүс нутагт улсын хэмжээний шяний эмнэлгүүдийн нийт түвшний 90 хувьд хүрч, улам олон хүн өвчнийг тухайн шяньдаа үр дүнтэй эмчлэх боломжтой болсон ажээ.
Гуравдугаарт, өвчлөлийн байдалд суурилан, өрх бүрийн иргэдэд зориулсан нарийн бодлого хэрэгжүүлж, хүн, өвчлөлд үзүүлэх тусламжийн арга хэмжээг нарийн хэрэгжүүлсэн байжээ. Эрүүл мэнд, ядуурлаас ангижруулах үндэсний динамик мэдээллийн удирдлагын системийг бүтээн байгуулж, ядуу буурай өвчтөнүүдийг дүрмийн дагуу нарийн ангилж, тусгай эмчилгээний үйлчилгээ үзүүлсэн байна. 2020 оны эцэс гэхэд 20 сая гаруй хүн эмчилгээнд хамрагдсан байна.
Дөрөвдүгээрт, гол салбаруудын гол өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх ажил түүхэн үр дүнд хүрсэн. Өвчин эмгэгийг урьдчилан сэргийлэхэд анхаарч, гол халдварт өвчнүүд, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээг хэрэгжүүлж, олон жилийн турш иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж буй дархлалын олдмол хомсдол, гидат өвчин зэрэг гол өвчнүүдтэй үр дүнтэй тэмцэж, эрүүл мэнд Хятад улсыг байгуулах тухай ажлыг дэмжих үндэс суурийг тавьсан байна.
Хятадын өвчний улмаас болж дахин ядууралд орох хяналтын системийн байгуулжээ
Их хэмжээгээр ядуурал руу буцахаас сэргийлэх нь ядуурлаас ангижруулах ажлын ололт амжилтыг бэхжүүлэх ажлын хамгийн үндсэн агуллга болох юм. Хятадын Хүн ам, хөгжлийн судалгааны төвийн орлогч дарга Жан Шю-Ин хэлэхдээ, иргэдийн эрүүл мэндийн байдлыг динамик хянах системээр дамжуулан хөдөө орон нутгийн 10 сая ядуу буурай өрхүүдийн өвчний улмаас дахин ядууралд автсан тоо хэмжээ нь нийт ядуу өрхийн 40 хувийг эзэлдгийг олж мэдсэн гэж танилцуулав.
Мөн тэрээр,энэхүү динамик хяналтын систем нь өвчтөн, өвчний байдал,эмчилгээний бүх үйл явц, зардал зэрэг холбогдсон мэдээллүүдийг цаг тухайд нь орон нутгийн эмч болон ядуугаас ангижруулах ажлыг хариуцаж бий тусгай ажилтанд мэдэгдэж, төрийн бодлогоор дэмжихэд нь тусалдаг ажээ.  Түүнчлэн хөдөө орон нутгийн анхан шатны эмнэлгийн тусламж үйлчилгээний дутагдал, хөдөө орн нутгийн эмнэлгийн болон эрүүл мэндийн боловсон хүчний сул дорой байдлыг хяналтын дагуу илрүүлсэн бөгөөд 100,000 анхан шатны эрүүл мэндийн ажилтнуудын хөдөө ороон нутагт үйлчилгээ үзүүлэх ажлыг зохион байгуулахад дэмжлэг болсон банйа.
Ядуурлаас гарсан иргэд өвчний улмаас дахин ядууралд орохоос хэрхэн сэргийлэх вэ? Хэ Жиньгүө хэлэхдээ, үндэсний эрүүл мэнд, ядуурлаас ангижруулах динамик удирдлагын мэдээллийн тогтолцооны үндсэн дээр, ядууралд дахин буцахаас сэргийлэх үндэсний хяналтын сүлжээтэй холбогдож, холбогдох хэлтсийн мэдээлэлтэй харьцуулах ажлыг хийх байна. Хятад улс өвчний улмаас ядууралд эргэн орохоос урьдчилан сэргийлэх хяналтын системийг бий болгож, ядуурлаас ангижрахад тогтворгүй өрх, ядууралд буцах бололцоо ихтэй өрх зэрэг ядууралд эргэн орох хандлагатай хүмүүст чанд хяналт тавьж байна гэж танилцуулжээ.
-Хяналт, тусламжийн механизм хамт үр өгөөжөө өгч байна. Хэбэй мужийн Фүпин шяний Ма эгч өнгөрсөн оны 6-р сард уреми өвчтэй гэж оношлогдсон тул тасралтгүй диализ эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон. Гэвч тэрээр ганцаараа амьдардаг өндөр настан бөгөөд яаж эмчид үзүүлэх, хэнд үзүүлэх, зардлаа хэн даах талаар ямар ч ойлголтгүй. Судалгаагаар Ма эгчийн бэрхшээлийг олж мэдээд түүнийг ядуу буурай өрхөд цаг алдалгүй хамруулж, тусламжийн бодлогыг яаралтай хэрэгжүүлж, тосгоны эмч нар байнга гэрт нь хүрч үйлчилгээ үзүүлдэг болсноор одоогийн байдлаар Ма эгчийн биеийн байдал тогтвортой байна гэж Хэ Жингүө хэллээ.
Орон нутгийн засаг захиргаад инамик хяналт тавих, цаг тухайд нь эрт сэрэмжлүүлэх, нарийн тусламж үзүүлэх ажлын механизмыг идэвхтэй судалж байна. Хэнань муж системд шинээр орсон хяналтад хамрагдсан иргэдийн байдлыг нэг долоо хоногийн дотор өрхөд хүрч бодит байдлыг нь судлан ойлгож, үндсэн мэдээллийг шалгаж, нэг сарын дотор эрүүл мэндийн тусламжийн арга хэмжээг хэрэгжүүлэхийг шаардаж байна. Үүний зэрэгцээ, долоо хоног бүр Хөдөө орон нутгийн сэргээн мандалтын ажлын товчоотой холбогдож, мэдээллээ шинэчилж, эрүүл мэндийн тусламжийн арга хэмжээний хэрэгжилтийг улирал тутам тайлагнаж, орон нутгийн хот, шяний захиргаанаас тусламжийн арга хэмжээг хэрэгжүүлэхийг шаардаж байна. Ганьсү муж эрүүл мэндийн баталгаатай үндсэн эрүүл мэндийн байдлыг хянах динамик платформ байгуулж, хяналт-шинжилгээний мэдээллийн санал хүсэлт, хэвийн бус мэдээллийн хяналтын тогтолцоог бий болгож, эрүүл мэндийн суурь тусламж, эрүүл мэндийн тусламжийн бодлогын хэрэгжилтийн талаарх байдлыг сар бүр хот буюу шяний байгууллагад мэдэгдэх ажлыг гүйцэтгэж байна.
Ядуу буурай бүс нутгийн эмнэлгийн болон эрүүл мэндийн үйлчилгээний чадавхыг сайжруулжээ
        Ядуу буурай бүс нутгийн эмнэлгийн үйлчилгээний чадавх сул байгаатай холбогдуулан Хятад улс олон төрлийн тусламжийн арга хэмжээг хэрэгжүүлсэн. Жишээлбэл, 2016 оноос хойш Бээжингийн их сургуулийн нэгдүгээр эмнэлэг Хэнань мужийн Ланькао шяний төв эмнэлэг, Аньхүй мужийн Линьчуань шяний ардын эмнэлэг, Шаньши мужийн Юүнхэ шяний ардын эмнэлэгт 300 гаруй мэргэжилтэн илгээж, орон нутгийн иргэдэд хагалгаа хийлгэхэд тусалсан байж,150 гаруй төрлийн шинэ технологи, шинэ төслүүд, 2000 орчим хагалгааны тусламж үзүүлсэн байна.
-Өмнө нь бидний ажил “цус сэлбэх ” тал дээр голчлон ажилласан гэвэл хөдөө орон нутгийг сэргээн мандалтын шатандаа “цусны үйлдвэрлэл” байгуулахад анхаарч ажиллаж байна гэж хэлэх ёстой. Бид туслан дэмжиж бий эмнэлгүүдэд эмнэлзүйн хэд хэдэн мэргэжлийг бий болгох, олон тооны эмнэлзүйн боловсон хүчнийг сургах, техникийн болон удирдлагын тогтолцоог дэмжин сайжруулж, анхан шатны эмнэлгийн үйлчилгээний чадавх,хир түвшийг үр дүнтэй сайжруулахад нь туслахыг хичээх болно гэж Бээжингийн их сургуулийн нэгдүгээр эмнэлгийн намын хорооны нарийн бичгийн дарга Жян Хүй хэлсэн байлаа.
        Ядуу буурай бүс нутгийн эмнэлгийн болон эрүүл мэндийн үйлчилгээний хангамжийн чадавхыг бэхжүүлэх нь эрүүл мэндийн байдлыг сайжруулан ядуурлыг бууруулах ажлын гол зорилтуудын нэг нь юм. Ядуурлыг арилгах ажлыг эхлүүлснээс хойш Хятад улс бодлого, санхүү, төсөл хөтөлбөрүүдэд үзүүлэх дэмжлэгийг нэмэгдүүлэн, дутагдал болон сул талуудыг нөхөж, ядууралд нэрвэгдсэн бүс нутгийн эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагуудын материаллаг баазыг цогцоор нь сайжруулж, үйлчилгээгээ цогцоор нь сайжруулахад дэмжлэг үзүүлсээр ирсэн байжээ.
Ядуурлаас ангижруулах хугацаанд төв засгийн газраас ядуурлаас ангижруулах томоохон зорилт бүхий эрүүл мэндийн үйлчилгээний хөгжлийг дэмжих зорилгоор нийт 1.4 их наяд юанийн хөрөнгө оруулалт хийж, ядуурлаас буруулах ажлын үүрэг хүн бий 25 мужийн эрүүл мэндийн салбарын хөгжилд тусалж, жилийн дундаж өсөлт 11.6 хувьд хүрч,832 ядуу буурай шяний эрүүл мэндийн үйлчилгээний чадавхыг дээшлүүлэхэд ихээхэн хичээл зүтгэл гаргасан ажээ. Түүнчлэн эрүүл мэндийн мэргэжилтнүүдийг сургах, ажилд авах, урамшуулах зэрэг бүхий л талаар бодлогын дэмжлэгийг  үргэлжлүүлэн нэмэгдүүлсээр ирсэн байжээ.
        Эмнэлгийн болон эрүүл мэндийн ажлын гол чиглэл доошилж, нөөц бололцоог хөдөө орон нутагт илүү хуваан эдлүүлж, хөдөө орон нутгийн эрүүл мэндийн салбарт нааштай ахиц дэвшил, ололт амжилт гарсан байна. 2021 оны эцэс гэхэд шяний зэрэглэлийн 23 мянган эмнэлэг, эрүүл мэндийн байгууллага, 35 мянган тосгоны эрүүл мэндийн төв, 599 мянган тосгоны эмнэлгүүд байгуулагдаж, хошуу шяний ,тосгоныг бүрэн хамруулж чадсан байна. Олон анхан шатны эмнэлгийн болон эрүүл мэндийн байгууллагын ерөнхий байдал сайжирсан. Одоогийн байдлаар хошуу шяний оршин суугчдын тухайн газартаа эмчлүүлэх хувийн жин 90 хувиас давж, шян болон хөдөө тосгоны хоёр түвшний оношилгоо эмчилгээний эзлэх хувь урт хугацаанд 2/3-аас дээш хэвээр байна.
Эрүүл мэнд хөдөө тосгоны бүтээн байгуулалтыг дэмжих үйл явцад өрхийн эмч нарын гэрээт үйлчилгээ чухал үүрэг гүйцэтгэдэг. Хятадын Үндэстний эрүүл мэндийн коммиссын анхан шатны газрын орлогч дарга Жү Хунмин танилцуулахдаа, ядуурлаас ангижрах хугацаанд, бүртгэлд хамрагдсан архаг өвчтэй ядуу буурай хүмүүс үндсэндээ бүр өрхийн эмч нарын гэрээт үйлчилгээтэй болсон. 2021 оны эцсийн байдлаар Хятадын хэмжээнд 1.435 сая өрхийн эмч ажиллаж, иргэдэд гэрээт үйлчилгээ үзүүлэх 431 мянган баг байгуулагдаад байна гэсэн байна.

Зохиогч:ЯН ЯНЬФАНЬ
Найруулагч:Б.АРИУХАН
Эх сурвалж:people.com.cn
Мэдээ үзсэн:87
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой