”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

2022 оны Хятадын олон улсын том дата аж үйлдвэрийн яармаг болж байна

2022 оны Хятадын олон улсын том дата аж үйлдвэрийн яармаг болж байна.

    “Шинэ дэд бүтцийн ашиглалтыг бага зэрэг ахиулж, үндэсний мэдээллийн зах зээлийн тогтолцоог оновчтой болгох”, “том, дунд аж ахуйн нэгжүүдийн дижитал өөрчлөлт, шинэчлэлийг иж бүрэн гүнзгийрүүлж, аж үйлдвэрийн интернэт платформыг эрчимтэй хөгжүүлнэ” “дижитал өөрчлөлт нь аж ахуйн нэгжүүдэд тодорхойгүй байдлыг даван туулах хамгийн үр дүнтэй арга юм”…

2022 оны Хятадын олон улсын том датагийн аж үйлдвэрийн яармаг “дижитал үнэ цэнийг эдлэхийн тулд дижитал шинэ өөрчлөлтийг ахиуля” уриан дор 05-р сарын 26-нд онлайнаар зохион байгуулагдлаа. Оролцогчид аж үйлдвэрийн интернэт, мета ертөнц, мэдээллийн аюулгүй байдал, мэдээллийн эргэлт, гүйлгээ гэх мэт хамгийн сүүлийн үеийн сэдвүүдээр онлайн хурал зохион байгуулав.

   Тус хуралд оролцсон мэргэжилтнүүд “14-р таван жил”-ийн хугацаанд хэрэглээний интернэтийн өсөлтийн гол цэг болсон Хятадын дижитал эдийн засгийн “эхний хагас” нь эрчимтэй хөгжиж,аж үйлдвэрийн интернэт сүлжээ ний хөгжлөөр гол сэдэв болгож бий “сүүл хагаст” дижитал эдийн засаг мөнхүү асар их хөгжлийн орон зайтай гэж мэргэжилтнүүд үзжээ. 5G зэрэг шинэ үеийн мэдээллийн технологи хурдацтай дэлгэрэн түгэж, хэт том хэмжээний мэдээллийн шинэ давалгаа бий болж, Хятадын эдийн засаг, нийгмийн дижитал өөрчлөлт нь тоон өөрчлөлтөөс чанарын өөрчлөлт рүү боломжит эрчим хүчийг хуримтлуулж байна.

Олон улсын нөхцөл байдлын өөрчлөлт, цар тахлын нөлөөлөл, интернэтийн эрин үед хэрэглэгчийн эрэлт хэрэгцээний өөрчлөлтүүд нь аж ахуйн нэгжүүдийн хөгжилд тодорхойгүй байдал, сорилтуудыг авчирч, дижитал өөрчлөлтийг сайжруулах боломжтой гэдгийг “Аж үйлдвэрийн интернэтийг хүчирхэгжүүлэх дижитал өөрчлөлтийн форум” дээр мэргэжилтнүүд онцлон тэмдэглэв. Харин дижитал өөрчлөлт нь аж үйлдвэрийн сүлжээ, нийлүүлэлтийн хэлхээний хурдацтай өөрчлөлтөд хариу арга хэмжээ авах, тодорхойгүй байдлын үед аж ахуйн нэгжүүдийн уян хатан байдлыг нэмэгдүүлэх боломжтой гэж санал нэгджээ.

      “Мета ертөнц” нь 2022 оны өндөр давтамжтай үгсийн нэг юм. Олон тооны судалгааны байгууллагуудын мэргэжилтнүүд, интернэтийн тэргүүлэгч компаниудын дарга нар Мета ертөнцийн утга санаа, онцлог, суурь нөхцөл, хөгжлийн хэтийн төлөвийн талаар гүнзгий хэлэлцүүлэг өрнүүлэв.“Бодит байдал, төсөөллөөс давсан” Мета ертөнцийг интернэтийн ирээдүйн хөгжлийн чиг хандлага гэж олон хүн үздэг ч энэ нь хайгуул, бэлтгэлийн эхний шатанд байгаа бөгөөд хувийн нууцлал алдагдахаас хэрхэн сэргийлэх талаар цаашид судалгаа хийх шаардлагатай байна гэж үзсэн байна.

2022 оны Хятадын олон улсын том датагийн аж үйлдвэрийн яармагийг Хятадын Үндэсний хөгжил шинэчлэлийн хороо, Аж үйлдвэр, мэдээллийн технологийн яам, Хятадын Интернэт мэдээллийн алба, Гүйжүө мужийн ардын Засгийн газар хамтран зохион байгуулж байна.

Зохиогч:ПАНЬ ДЭШИНЬ
Найруулагч:Б.АРИУХАН
Эх сурвалж:news.cn
Мэдээ үзсэн:79
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой