”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Өвөр Монголын дүр төрхийг бий болгоно

Өвөр Монголын дүр төрхийг бий болгоно.

     Дарга Ши Жиньпин:

- Та албан тушаалтны хувьд хариуцлагатай байх ёстой. Та асар их үүрэг хариуцлагатай байж, их зүйлийг хийж чадна. Асар их үүрэг хариуцлага хүлээснээр их амжилтад хүрч чадна. Намын боловсон хүчин болсны хувьд нэг төрлийн өөрийгөө хөгжүүлэх итгэл үнэмшил, мөн цусанд шингэсэн унтаршгүй хүч чадал зориг цөс байх хэрэгтэй.

    Өвөр Монгол бол өргөн уудам нутагтай, үлэмж содон иргэдтэй. Энэ халуун нутагт хариуцлагатай хүмүүсийн шаргуу хөдөлмөр, ахиц дэвшлийн түүх хэзээ ч дутагдаж байгаагүй. "Долоодугаар сарын 01-ний од"-ын эзэн Тин Баатар нь 50 шахам жил бэлчээрийн мал аж ахуй эрхэлж, "Малчдыг сайхан амьдруулна" гэсэн итгэл үнэмшилтэй, шаргуу хөдөлмөрөөр экологийг хамгаалах арга замыг амжилттай судалж, эдийн засгаа хөгжүүлж, нутгийн малчдын үйлдвэрлэл, амьдралд асар их өөрчлөлт авчирсан. "Хянган нутгийн хүү" Юй Хайжюнь шинжлэх ухааны судалгааны багийг удирдаж, ойн аж ахуйн хэд хэдэн томоохон төслийг хэрэгжүүлж, "Онгон дархан байгаль үнэлж баршгүй баялаг" гэсэн ойлголтыг бүтээн босгох бодит үйл ажиллагаанд тэрээр экологийн аюулгүй байдлын төлөө гарамгай хувь нэмэр оруулсан байдаг.

    Намын эдгээр шилдэг боловсон хүчин тууштай байж, эх орныхоо умард хязгаарын уудам нутаг дэвсгэрт, бүх үндэстний ард түмний сэтгэл зүрхэнд хариуцлагаа бичиж үлдээсэн юм. Ард түмний төлөө гэсэн үнэнч сэтгэл, үйл ажиллагаа нь бүх үндэстний ард түмнийг үндэсний эв нэгдэл, хөгжил дэвшил, төрөлх нутгаа бүтээн байгуулах үйлсэд идэвхтэй оролцоход түлхэц өгсөн гэж тэд үздэг. Энэ нь зөвхөн боловсон хүчний үүрэг хариуцлага биш, албан тушаалтан ажил эрхлэхэд байх ёстой оюун санааны байдал юм. Удирдах боловсон хүчин хариуцлагаа чангатгаж, ард түмнийхээ амьжиргааг эрхэмлэж, манлайлж, гагцхүү нам, ард түмнийхээ төлөө байвал, түүх, цаг үеийн гавьяаг бий болгож чадна.

    ӨМӨЗО-ы Намын Хорооны Нарийн бичгийн дарга Сүнь Шаочэн хэлсэн үгэндээ "Бүхий л талаар сайн ажиллахын тулд боловсон хүчний урам зоригийг дээшлүүлж, ажил үйлс эрхлэх орчинг сайжруулах нь хамгийн чухал бөгөөд зайлшгүй шаардлагатай. Ажлын арга барилаа сайжруулахыг дэмжин, Өвөр Монголын боловсон хүчнийг үйл ажиллагаандаа хариуцлагатай хандах имижийг төлөвшүүлэх хэрэгтэй. Тэдний ажлын хэв маяг, үүрэг хариуцлагаа чангатгах нь итгэлцлийг бий болгож, дэмжлэг авч, үйл хэргийг урагшлуулж чадна" гэв.

Найруулагч:Saraa
Эх сурвалж: ӨМӨС
Мэдээ үзсэн:94
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой