”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Хятад-Европ чиглэлийн галт тэрэгний нэвтэрсэн тоо 20 мянгыг давжээ

Чэндү-Чунчин нэрэмжит Хятад-Европ чиглэлийн галт тэрэгний нэвтэрсэн тоо 20 мянгыг давжээ.

Зургаадугаар сарын 30-ны өдрийн 09 цаг 50 минутад Хятад-Европ чиглэлийн "Чэндү-Чунчин" нэрэмжит хоёр галт тэрэг цахилгаан бүтээгдэхүүн, механик эд анги, өдөр тутмын хэрэгцээ зэрэг бараа ачсан Чунчин хотын Туаньже тосгоны төв өртөө болон Чэндү олон улсын төмөр замын боомтоос хөдөлжээ. Энэ нь "Чэндү-Чунчин" нэрэмжит Хятад-Европ чиглэлийн галт тэрэгний нэвтэрсэн нийт тоо 20 мянга давсныг харуулж байна.

2020 онд Чэндү, Чунчин хоёр хот Чэндү-Чүнчин эдийн засгийн тойргийн бүтээн байгуулалтыг түргэтгэх тухай ХКН-ын төв хорооны холбогдох зохицуулалтыг бүрэн хэрэгжүүлж, Хятадын анхны Хятад-Европын галт тэрэг муж дамнасан хамтдаа хэлэлцэх, бүтээн байгуулах, эдлэх Хятад-Европ галт тэрэг "Чэндү-Чунчин" брэндийг хамтран бүтээж, 2021 оны 01-р сарын 01-ний өдөр анхны галт тэргийг нэгэн зэрэг илгээсэн юм. Тухайн онд 4800 галт тэрэг ажиллаж, бүх Хятадын Хятад-Европын галт тэрэгний 30 хувийг эзэлж, тээвэрлэсэн ачааны үнэ 200 тэрбум юаниас давсан байна. 2021 онд "Чэндү-Чунчин" нэрэмжит Хятад-Европ чиглэлийн галт тэрэг нь Сычуань, Чунчин хотуудын "Бүс ба зам" дагуух орнуудад хийсэн импорт экспорт тус тус 20.4 хувь ба 26 хувиар нэмэгдэж, ЕХ-ны импорт экспорт 13.2 хувь ба 19.5 хувиар тус тус өссөн байна.

Өнөөдрийн байдлаар, хоёр газар дахь Хятад-Европ чиглэлийн галт тэрэгний нэвтэрсэн нийт тоо 20 мянга давж, Хятад дахь Хятад-Европ чиглэлийн галт тэрэгний нийт тооны 40 орчим хувийг эзэлж байна. Мэдээллийн дагуу, Чэндү, Чунчин хоёр газар "олон сувгийн хил дамнасан, олон боомт дамжин өнгөрөх" олон улсын галт тэрэгний томоохон сувгийн бүтээн байгуулалтыг түргэтгэж, Чэндү-Чунчин хотыг гол зангилаа болгож, олон улсын галт тэрэгний шугам сүлжээ, хуурай газар-далайн ачаа түгээх системийг дөрвөн чиглэл рүү өргөтгөх юм.

Найруулагч:ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж:http://finance.people.com.cn/
Мэдээ үзсэн:99
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой