”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Их гүрний үр тарианы аюулгүй байдлыг батална

Их гүрний үр тарианы аюулгүй байдлыг батална.

Хятадын умард бүс нутагт байрладаг Хармөрөн муж үр тарианы үйлдвэрлэлээрээ 12 жил дараалан улсдаа тэргүүлсээр ирсэн. Ухаалаг газар тариалангийн шинэ туршлагыг судалж, шар буурцгийн тариалалтын талбайг нэмэгдүүлэн, газар түрээслэх үйлчилгээ явуулах гэх зэрэг. Энэ онд Хармөрөн муж хүнсний үйлдвэрлэлд үргэлжлүүлэн анхаарч, Хятадын нийт хүнсний аюулгүй байдлыг хангахад хичээн зүтгэж байна.

Дөнгөж үүр цаймагц Уссури мөрний эрэг дээрх Бэйдахуан 858 дугаар фермийн 06-р бүсийн тариаланч Ли Шүгүө чийгийн агууламжийг шалгахаар тариалангийн газартаа ирсэн байв.

Түүний нэгэн адил Хармөрөн мужийн өргөн уудам хар хөрст нутагт тариаланчид унасан малгай авах завгүй ажилладаг тариалангийн үйлдвэрлэлийн таатай улирал эхэлсэн байна.

Энэ онд Хармөрөн муж үр тарианы үйлдвэрлэлд үргэлжлүүлэн анхаарч, үр тариа тариалахаар төлөвлөж буй талбай 218.5 сая гаруй мү-д хүрч, 2021 оныхтой харьцуулахад 231 мянга гаруй мү нэмэгдэн, нийт үр тарианы гарц 150 тэрбум гаруй жинд тогтвортой хэвээр байна. Энэ жил Хармөрөн мужийн үр тарианы үйлдвэрлэлийн онцлог юу болох тухай сэтгүүлч саяхан тодорхой ойлголт авсан юм.

Шар буурцгийн тариалалтыг өргөжүүлж, төлөвлөлтийг оновчтой болгоно

Ли Шүгүө усан тутарга тарихад мэргэшсэн боловч энэ жилийн хаврын газар хагалбар түүний хувьд ер бусын шинэ зүйл болсон юм. Үүний шалтгаан нь энэ жил бол түүний усан тарианаас хуурай тариа тарих болсон анхны жил нь болж таарсан байна.

Ли Шүгүө 1998 оноос тутарга тариалж эхэлсэн ч сүүлийн жилүүдэд улам бүр “найдваргүй” болов.

- Өнгөрсөн жилүүдэд гүний усыг хэтрүүлэн ашигласан учраас өмнө нь хоёр метр хүрэхгүй зайд ус харагддаг байсан бол одоо зургаа, долоон метр хүртэл доошилдог болсон. Өнгөрсөн жил ус татах зардал өндөр байсан, их хэмжээний хөрөнгө оруулалт хийснээр миний 580 мү талбайтай усан тутаргаас нэг жилийн орлого 100,000 юаниас ихгүй гэж тэрээр танилцууллаа.

Энэ жилийн Цагаан сарын баярын дараахан тухайн газрын Хөдөө аж ахуйн хөгжлийн хэлтсийн ажилтан Бянь Хунтао түүний гэрт биечлэн очив.

- Ли гуай, энэ жил манай ферм шар буурцаг тарих туршилтын төслийг хэрэгжүүлж буй анхны жил юм. Улсаас шар буурцгийн тариалалтыг өргөжүүлэхийг уриалсан, мөн бодлогын татвар зохицуулсан байна. Танай гэр бүлийн тариалангийн талбайгаа хуурай тариалангийн газар болгож, шар буурцаг тарихгүй юу? Та юу гэж бодож байна? гэж асуусав.

Яг юу тарих тухай бодож байсан Ли Шүгүө тэр дор нь өөрийн тариалангийн талбайгаа өөрчлөлтөд хамруулж 03-р сарын сүүлч үе гэхэд түүний 580 мү усан тариа хуурай тариалангийн газар болж өөрчлөгдсөн байна. Хөдөө аж ахуйн шинэ техник худалдан авахад татвар олгосон учир Ли Шүгүө тариалангийн машин зэрэг тоног төхөөрөмж худалдан авч, фермийн хамт захиалсан үр, бордоо бүрэн бэлэн болсон байна.

- Энэ онд Хармөрөн муж, гүний усыг хэт их ашигласан бүс болон хүйтэн бүс нутгийн цагаан будааны усалгаа сайтай 250 мянган мү бүс нутагт туршилтын төсөл хэрэгжүүлсэн байна. Зарим тариалангийн талбайн ургац багатай, ашиглалтын чадвар сайтай бүс нутгийг өөрчлөхөөр болсон. Энэ нь усан тутаргын тогтвортой үйлдвэрлэлийг хангахаас гадна шар буурцгийн өсөлтөд тус дэм болж байгаа юм. Одоогоор бүх туршилтын тариалангийн газрын ажлын ахиц урагштай явагдаж байна гэж Хармөрөн мужийн Хөдөө аж ахуй, хөдөөгийн хэрэг эрхлэх газрын Тариалангийн менежментийн хэлтсийн орлогч дарга Гүө Жяюн хэлсэн байна.

Энэ оны 01-р сард Хармөрөн муж “2022 оны Хармөрөн мужийн шар буурцгийн тариалалтын талбайн өргөтгөлийн ажлын төлөвлөгөө”-г нийтэлсэн. Үүнд шар буурцгийн үйлдвэрлэлийн хүчин чадлыг сайжруулах төслийг эрчимтэй хэрэгжүүлж, шар буурцгийн тариалалтын талбайг өргөжүүлэн, шар буурцгийн ургацын нөөц бололцоог ашиглаж, шар буурцгийн чанарыг сайжруулах шаардлага тавьсан байна. Тариаланчдад алдагдалгүй үр тариа тариалж, мөнгө олох боломж олгохын тулд Хармөрөн муж тусгай сан нэгтгэж, тус мужийн санхүү тариалангийн салбарт 1 тэрбум юаний хөрөнгө гаргаж, шар буурцгийн тариалалтын өргөтгөлийг дэмжин, эрдэнэ шиш, шар буурцгийн ялгавартай татварын бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлсэн байна. Үндсэндээ шар буурцаг үйлдвэрлэгчийн татвар нь эрдэнэшиш үйлдвэрлэгчдэд олгодог татвараас 200 орчим юань илүү байхыг баталжээ.

 Гүө Жяюн:

- Энэ онд Хармөрөн мужийн шар буурцгийн тариалалтын талбай нийт 68 сая 500 мянган мү гаруй болж, 2021 онтой харьцуулахад 10 сая гаруй мү нэмэгдэн, нийт үйлдвэрлэлийн хэмжээ 17 тэрбум мү-д хүрч, 2021 онтой харьцуулахад 2 тэрбум 600 сая гаруй мү хүргэхээр хичээн ажиллаж байна. Зах зээлийн чиг баримжаагаар дамжуулан Хармөрөн муж тариаланчдад тариалалтын бүтцийг тохируулах, тутарга тариалах талбайг тогтворжуулах, эрдэнэшишийн тариалах талбайг багасгаж, шар буурцгийн тариалах талбайг өргөжүүлэх зэрэг зорилтуудыг хэрэгжүүлэхэд идэвхтэй чиглүүлж байна.

Тариалангийн газар түрээслэх үйлчилгээ нь тариалах өөрийн өртгийг бууруулж орлогыг нэмэгдүүлэв

Сүйхуа хотын Ланьши шяний Линьжян сууринд байрлах Вэйхэ орчин үеийн хөдөө аж ахуйн машин үйлдвэрлэлийн мэргэжлийн хоршоод хэдэн арван хөдөө аж ахуйн багаж хэрэгсэл ээлж дараалан эгнүүлж, хөдөө аж ахуйн машин механизмын тусгай ажилтнууд завгүй ажиллаж байв.

- Тариачид газар нутгаа бидэнд түрээслүүлж, өөрөө бусад ажлын боломж хайхаар явсан. Бид үр тариагаа сайн ургуулж, тэднийг хохироохгүй байх ёстой гэж тус хоршооны дарга Дү Жүнбао итгэл дүүрэн хэлэв.

Дү Жүнбаогийн энэхүү итгэл нь сүүлийн жилүүдэд хоршоодод гарсан өөрчлөлтөөс үүдэлтэй юм. Өнгөрсөн хугацаанд хоршооны томоохон үйл ажиллагаа явуулахын тулд газар эзэмших эрх шилжүүлэхэд найдаж ирсэн. Харин газрын үнэ нэмэгдэхийн хэрээр хөрөнгийн дарамт ихэссэн байна. 2018 оноос эхлэн Засгийн газрын удирдлага дор тус хоршоо хөгжлийн чиг хандлагаа өөрчилж, газар тариалангийн шинэ үйлчилгээний загварыг бий болгосон.

Ланши шяний Хөдөө аж ахуй, хөдөөгийн хэрэг эрхлэх газрын судлаач Ван Шинкүнь:

- Газар түрээслүүлэх гэдэг нь сүүлийн жилүүдэд л бий болсон хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд нийгэмшсэн үйлчилгээний шинэ хэлбэр. Тариаланчид хоршоо зэрэг үйлчилгээний байгууллагуудтай гэрээ байгуулж, холбогдох төлбөр төлдөг. Түрээсийн үйлчилгээний байгууллага нь хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхэлдэг. Засгийн газраас зохицуулалтын үүрэг гүйцэтгэж, үйлдвэрлэсэн хүнсийг нь тариаланчид эзэмшдэг.

 - Хэмнэсэн мөнгөө өндөр чанартай хөдөө аж ахуйн материал худалдан авахад зарцуулж болдог. Тариаланчидтай харьцуулахад бид томоохон үйл ажиллагаа явуулах, газар, техник, үйлдвэрлэлийн бусад хүчин зүйлсийг нэгтгэж, шинжлэх ухааны аргаар тариалан эрхэлж, сайн чанарын үр тариа тариалж, сайн үнээр борлуулж, зардлыг бууруулан, үр ашгийг нь нэмэгдүүлснээр хоршоо, тариаланчид хоёуланд нь ашигтай байх болно гэж Дү Жүнбао танилцууллаа.

- Тариаланчид газар нутгаа бидэнд түрээслүүлэх хүсэлтэй байгаа гол зүйл бол үр өгөөжийг нь олж харсан явдал юм. Өнгөрсөн жилийн эрдэнэшишийг жишээ болгон авч үзвэл тариачдын бие даан тариалах зардал нэг мү тутамд 370 юань, бүх үйл явцын итгэмжлэлийн зардал нь мү тутамд 330 юань болж, дунджаар 40 юань хэмнэж байна; Хоршооны шинжлэх ухааны тариалалт, стандартчилсан үйл ажиллагаа нь нэг мү тутамд илүү 50 кг ургац авах боломж олгож, орлогыг 130 юаниар нэмэгдүүлсэн байна. Эдгээрийг тодорхой болгомогц үйлчлүүлэхээр сонгосон хүмүүс олон болох нь дамжиггүй. Өнгөрсөн жил Ланьши шяний 24,000 тариаланчдын 704,000 мү газар нутгийг түрээсэлсэн бол энэ жил тус шянь хөдөө аж ахуйн үйлчилгээний жишээ үзүүлэх инновацийн туршилтын шянь болон тодорч, итгэмжлэгдсэн талбайг 1.2 сая мү-д хүргэхээр төлөвлөж байгаагийн нийт нийгмийн үйлчилгээний талбай нь 800 мянган мү байна. 

- Өнгөрсөн онд Хармөрөн мужид хөдөө аж ахуйн шинэ аж ахуйн нэгжийн бүтээн байгуулалт эрчимжиж, 62 мянган өрхийн ферм, нийт 20 сая 420 мянган мү талбай бүхий газар тариалангийн үйлдвэрлэлийн хадгалалтын үйлчилгээтэй болсон байна. 2025 он гэхэд хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, түрээслэх үйлчилгээ үзүүлэх талбай 60 сая мү-д хүрч, дунд зэргийн ашиглалтын газрын эзлэх хувь 80 хувьд хүрнэ гэж Хармөрөн мужийн Хөдөө аж ахуй, хөдөө тосгоны танхимын дарга Ван Жаошянь хэлж байна.

Технологийн хөгжил ухаалаг фермерийн аж ахуйг хөгжүүлэв

Усан тутаргын суулгац холоос харахад ногоон хивс шиг нүд баясгаж хязгааргүй эрч хүчийг харуулна. Энэ бол Бэйдахуан группын Жянсаньжян үндэсний хөдөө аж ахуйн шинжлэх ухаан технологийн паркын тутаргын суулгацын лаборатори юм.

Температурыг 28 хэм, чийгийн хэмжээг 20 хувь болгож, гэрэлтүүлгийг тохируулна. Жяньсаньжян үндэсний Хөдөө аж ахуйн шинжлэх ухаан технологийн паркын дэд захирал Жан Шаобө ханан дээрх хяналтын төв дэлгэцийг удирдаж, 10 гаруй төрлийн усан тутаргын суулгац шинэ туршилтын шатанд оров.

- Үржлийн туршилтыг өмнөх жилүүдэд хийж байсан ч зөвхөн хагас жил л хийх боломжтой. Өвлийн улиралд температур буурах үед ажил даруй зогсонги байдалд ордог. Энэ оны эхээр бид Хуажүн хөдөө аж ахуйн их сургуулийн академийн ажлын станцтай хамтран ажиллаж, Хайнань мужийн цаг уурын нөхцөлийг загварчлах хиймэл уур амьсгалын лаборатори байгуулж, жилийн туршид туршилт хийх боломжтой болсон. Бид янз бүрийн тутаргын сортуудын өндөр чанарын шинж чанарыг хослуулж, тутаргын эрлийз үржүүлгийн технологийн туршилтыг хийж, орон нутгийн тариалалтад тохирсон өндөр чанартай тутаргын сортыг судалж байна гэж Жан Шаобө хэллээ.

Орчин үеийн хөдөө аж ахуйтай болохын гол чухал нь сайжруулсан үр юм. Сүүлийн жилүүдэд Хармөрөн муж үрийн аж үйлдвэрийг хөгжүүлэх ажлыг тууштай дэмжиж, үрийн эх үүсвэрийн техникийн судалгаа хийж, үр тарианы үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхийн тулд сайжруулсан үрийн нөөц бололцоог цаашид ашиглаж байна. Бэйдахуан групп 192 шинэ тариалангийн сортыг судлан хөгжүүлсэн. Өөрсдөө боловсруулсан өндөр чанартай тутаргын сортууд нь 10 сая гаруй мү сурталчилгааны талбайтай болсон байна.

- Ухаалаг суулгац ургуулж дууссаны дараа нисгэгчгүй тутарга шилжүүлэн суулгагч тариалангийн талбайд завгүй ажиллаж эхэлдэг. Ухаалаг хөдөө аж ахуй нь газар тариалан эрхлэхэд цаг хугацаа, хөдөлмөр хүчийг хэмнэхэд чухал дэмжлэг болдог. Би саяхан гэртээ шинээр нэмсэн суулгац шилжүүлэн суулгах төхөөрөмж дээр хиймэл дагуулын навигацийн жолоодлогын систем суурилуулсан гэж Бэйдахуан группын Чишин фермийн 13-р талбайн тариаланч Сүнь Жүн танилцуулсан байна.

- Шинжлэх ухааны дэмжлэгтэйгээр суулгац ургуулах бол сайн эхлэл юм. Энэ онд Чишин ферм 15 мянган мү талбайг хагалах, тариалах, зохицуулах, хураах зэрэг үйлдвэрлэлийн бүхий л үйл явцад хүнгүй ажиллагаа явуулж, хөдөлмөрийн зардлыг 40 гаруй хувиар хэмнэж, бордооны хэрэглээг 20 гаруй хувиар бууруулан, үр тарианы хэмжээг 5 хувиас дээш нэмэгдүүлсэн гэж Чишин фермийн компаний дэд менежер Жүө Юй ярьлаа.

- Бид хөдөө аж ахуйн ухаалаг техникийг хээрийн ажилд ашиглахыг дэмжиж, ухаалаг хөдөө аж ахуйн техникийг хөгжүүлснээр ухаалаг хөдөө аж ахуйн хөгжлийг авчирдаг. 2025 он гэхэд 260,000 трактор, комбайн, суулгац үржүүлэгчийн байршил тогтоох терминалыг суурилуулж дуусгахаар төлөвлөж байна. Энэ нь байршлын мэдээллийг бүрэн хамрах болно гэж Бэйдахуан хөдөө аж ахуйн нөхөн сэргээлтийн групп ХХК-ний Намын хорооны нарийн бичгийн дарга, ерөнхий захирал Ван Шөүцун танилцуулав.

Ухаалаг үр үржүүлэг, хиймэл дагуулын навигаци, газар тариалангийн хяналт зэрэг. Өргөн уудам хар хөрст нутагт хөдөө аж ахуйн ухаалаг технологи хэрэглээгээ өргөжүүлэн, газар тариаланг чанартай хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж байна. Одоогийн байдлаар Хармөрөн мужийн газар тариалан, тариалалт, менежмент, ургац хураалтын иж бүрэн механикжуулалтын түвшин 98 хувьд хүрч, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн бүх үйл явцыг механикжуулж, хөдөө аж ахуйн шинжлэх ухаан технологийн дэвшлийн хувь нэмэр 69 хувьд хүрч байгаа нь бүх Хятадын нийт түвшнээс есөн пунктээр өндөр байгаа юм.

Зохиогч:Нийтлэл: ФАН ЮАНЬ
Найруулагч:Х.АРВИНТАЛ
Эх сурвалж:СОЛОНГО СЭТГҮҮЛ
Мэдээ үзсэн:81
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой