“Ши Жиньпин төр улсын засаглалын тухай өгүүлсэн нь” номын 4-р ботийн Хятад Англи хэвлэлийг 3-нд Хонконт хэвлэн тараалаа.
"Ши Жиньпин төр улсын засаглалын тухай өгүүлсэн нь" номын 1-3-р боть хэвлэгдсэнээс хойш намын шинэлэг онолыг сурталчлах, ард түмний тэмцэл, практикийг урамшуулах, Хятадын сайхан дүр төрхийг харуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн юм.Ши Жиньпин төр улсын засаглалын тухай өгүүлсэн нь” номын 4-р ботьд Ши Жиньпин даргын 2020 оны 02-р сарын 03-наас 2022 оны 05-р сарын 10-ны хоорондох илтгэл, хэлсэн үг, лекц, заавар, баярын захидал зэрэг 109 нийтлэлийг 21 тусгай сэдвээр ангилан хамруулжээ. Номын зарим агуулгад мөн шаардлагатай зүүлт тайлбар хийсэн бөгөөд Ши Жиньпин даргын 2020 оны 01-р сараас хойших 45 зураг бий.
Энэхүү ном Ши Жиньпиний шинэ эриний Хятадын онцлогтой социализмын үзэл баримтлал нь шинэ түвшинд хүрч, шинэ ахиц гаргахыг бүх талаар системтэй харуулсан уран бүтээл юм.
Peace Books ХХК-ийн гүйцэтгэх орлох ерөнхийлөгч Ли Сяохуагийн хэлснээр, "Ши Жиньпин төр улсын засаглалын тухай өгүүлсэн нь" номын 4-р ботийн хятад, англи хувилбарыг цаасан болон хатуу хавтастай гэж хуваасан байна. Тус номыг анх Хонконгийн Causeway Bay, Central болон Yau Ma Tei дэх гурван номын дэлгүүрт тарааж, дараа нь ХонКонгийн төрөл бүрийн номын дэлгүүрт сурталчилгаа, борлуулалт хийх болно. Мөн удахгүй болох ХонКонгийн номын үзэсгэлэнд уг номыг танилцуулах болно.