”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Ли Кэчян Фүжянь мужид ажиллав

Ли Кэчян Фүжянь мужид ажиллав.

Ли Кэчян Фүжянь мужид ажиллах үеэрээ зах зээлийн тоглогчдыг тогтворжуулах, өөрчлөлт шинэчлэлт, нээлттэй байдлыг ахиулах, хөдөлмөр эрхлэлтийг үр дүнтэй тогтворжуулах, иргэдийн амьжиргааг баталгаажуулах бодлого хэрэгжүүлэх ёстой гэж онцлон тэмдэглэсэн байна.

07-р сарын 07, 08-ны өдрүүдэд ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн, Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэчяны хамт Фүжянь мужийн Намын хорооны нарийн бичгийн дарга Инь Ли, Фүжянь мужийн дарга Жаолүн нар Фүжөү, Цюаньжөү хотуудаар ажилласан байна.

Ли Кэчян онцлохдоо "Шинэ эриний Хятадын онцлогтой социализмын тухай Ши Жиньпингийн үзэл санааны удирдлаган дор Намын Төв Хороо, Төрийн Зөвлөлийн томилгоог хэрэгжүүлж, шинэ хөгжлийн үзэл баримтлалыг бүрэн хэрэгжүүлж, цар тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх, эдийн засаг, нийгмийн хөгжлийг үр дүнтэй зохицуулж, эдийн засгийн зах зээлийг тогтворжуулах янз бүрийн бодлогыг тууштай хэрэгжүүлэх хэрэгтэй. Хөгжлийг тууштай баримтлах нь Хятад улсын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх үндэс суурь бөгөөд гол түлхүүр юм. Өөрчлөлт, нээлттэй байдлыг ахиулах, зах зээлийн тоглогчдыг тогтворжуулах, ажил эрхлэлтийг тогтворжуулах, иргэдийн амьжиргааг хамгаалах, эдийн засгийг сэргээх үндэс суурийг бэхжүүлэхэд анхаарч, эдийн засгийг боломжийн хэмжээнд байлгахад улам их хүчин чармайлт гаргах хэрэгтэй".

Ли Кэчян Фүжянь мужийн хөдөлмөр эрхлэлтийг тогтворжуулах тухай тайланг сонсов. Бо Ци бизнес эхлүүлэх цэцэрлэгт хүрээлэнд технологид суурилсан хэд хэдэн аж ахуйн нэгжтэй бөгөөд олон тооны ажлын байр бий болсон гэж хариуцсан хүн хэлэхэд Ли Кэчян сайшааж байгаагаа илэрхийлэв. 

Талбайн түрээс гэх мэт аж ахуйн нэгжүүдийн зардлыг бууруулахад туслахын тулд орон нутгийн засаг захиргаа хөрөнгө гаргаж өгөх ёстой гэж орон нутгийн хариуцсан хүнд захив. 

Ли Кэчян энэ жил коллежоо дөнгөж төгссөн үйлдвэрлэгчид болон ажилчидтай ярилцаж, олон нийтийг хамарсан бизнес эрхлэлт, инновацыг дэмжих нь илүү олон хүнийг, ялангуяа залуучуудыг бизнес эрхлэх, шинийг санаачлахад урам зориг өгөх явдал юм. Хөдөлмөрлөж байж амжилтад хүрнэ, бүгдэд нь амжилт хүсье. 

Ли Кэчян Тайванийн хөрөнгө оруулалттай Лиүхэ машин үйлдвэрлэлийн ХХК-д ирж, шинэлэг санаа, чанараараа илүү том зах зээлд ялахыг урамшуулсан. Тус компанийн байрладаг цэцэрлэгт хүрээлэнд Тайванийн хөрөнгө оруулалттай олон арван аж ахуйн нэгж цугларсан бөгөөд Ли Кэчян Тайванийн хөрөнгө оруулалттай зарим аж ахуйн нэгжийн дарга нартай ярилцсан байна. 

Ли Кэчян хэлэхдээ "Далайн хоёр эргийн эх орон нэгтнүүд нэг гэр бүл бөгөөд эх газартаа хөрөнгө оруулалт хийхийг урьж байна. Мөн хууль ёсны эрх ашгаа хуулийн дагуу хамгааларай. Саяхан гарч ирсэн эдийн засгийг тогтворжуулах багц бодлогын хүрээнд Тайванийн хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд гэлтгүй бүх төрлийн аж ахуйн нэгжид адил тэгш хандсан. Та бүхнийг эх газрын аж ахуйн нэгжүүдтэй харилцан ашигтай хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна".

Ли Кэчян Фүжянь мужийн гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтын импорт экспортын тайланг сонсов. Тэрээр Жиньжян олон улсын хуурай боомтод хүрэлцэн ирж, бараа бүтээгдэхүүний гаалийн бүрдүүлэлтийн хугацааг нарийвчлан лавлав. 

Ли Кэчян хэлэхдээ "Хятад улс гадаадад нээлттэй байдлаа өргөжүүлэхээр байна, зүүн өмнөд далайн эргийн бүс нутаг бол өөрчлөлт нээлтийн хил хязгаар, Хятадын эдийн засгийн удирдагч юм. Боомтууд бол нээлттэй байх чухал цонх, импорт экспортод чухал дэмжлэг болдог. Хятад улсын аж үйлдвэрийн нэмүү өртгийн 70 хувийг импортоос салгаж болохгүй. Цаашид бизнесийн орчныг оновчтой болгоно. Логистик бол зах зээлийн эдийн засгийн голчид юм. Логистикийн урсгалыг жигд хангах шаардлагыг хатуу хэрэгжүүлж, гаалийн бүрдүүлэлтийг хөнгөвчлөх ажлыг үргэлжлүүлж, боомтын хураалт, түгээлтийн түвшинг дээшлүүлж, боомт дахь бараа бүтээгдэхүүний хоцрогдол үүсэхээс сэргийлж, аж ахуйн нэгжийн зардлыг бууруулах, зах зээлийн хүлээлтийг тогтворжуулах, олон улсын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх хэрэгтэй. Гол замын хөдөлгөөнийг жигдрүүлж,  эргэлтийн түгжрэлийг арилгаж, эдийн засгийн үйл ажиллагаа, амьжиргааны материалын хангамжийг жигд хангах шаардлагатай байна".

Аньта групптэй танилцахдаа Ли Кэчян компаниудыг дээд зэрэглэлийн зах зээлд өрсөлдөж, асар их хэрэглээний боломж бүхий олон нийтийн зах зээлийг өргөжүүлэхэд анхаарлаа хандуулахыг уриалав. 

Ли Кэчян хэлэхдээ "Танай компани "Аньта" гэдэг нэртэй, бизнес эрхэлж, юм хийнэ гэдэг нь бодит байдлаас үнэнийг эрэлхийлж, тогтвортой байлгах юм бол сая урт хугацааны амжилтанд хүрч чадна.

Тус компанийн ажилтны ​​хэлснээр хувийн аж ахуйн нэгжийн хувьд улс орон даяар 300 мянга гаруй ажлын байр хангасанд маш их баяртай байна. Хувийн хэвшлийн олон аж ахуйн нэгж томоохон үйлдвэр болон хөгжиж, олон тооны жижиг, дунд, бичил үйлдвэрүүд, хувь хүн үйлдвэр худалдааны өрхүүдтэй нягт хамтран ажиллаж байна. Том аж ахуйн нэгжүүд том, жижиг аж ахуйн нэгжүүд дийлэнх болж, харилцан ахих, хамтдаа хөгжих хөгжлийн хэв маягийг бүрдүүлж, Хятадын эдийн засгийг илүү уян хатан, эрч хүчтэй болгоно. Төрийн өмчит, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, гадаадын аж ахуйн нэгжүүдийг ялгаварлан гадуурхахгүйгээр хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх шаардлагатай" гэв.

Ли Кэчян Фүжяний эдийн засаг, нийгмийн хөгжлийн ололт амжилтыг бүрэн нотолж, Ши Жиньпинээр цөм болгосон ХКН-ын төв хорооны хүчтэй удирдлага дор урагш ахиж, хөгжлийг шинэ шатанд гаргана гэдэгт найдаж байна.

Найруулагч:Х.АРВИНТАЛ
Эх сурвалж:Синьхуанет
Мэдээ үзсэн:257
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой