Аж үйлдвэр, мэдээллийн технологийн яамны Төлөвлөлтийн газрын орлогч дарга Яо Жүнь 07-р сарын 26-ны өдөр хэлэхдээ "Энэ оны 01-р сараас 05-р сар хүртэлх хугацаанд Хятадын өндөр технологийн аж үйлдвэрийн салбарт гадаадын хөрөнгийн бодит зарцуулалт өмнөх оны мөн үеэр 32.9 хувиар нэмэгдсэн байж, мөн үйлдвэрлэл нь гадаадын хөрөнгө оруулалтын гол салбар юм" гэжээ.
Аж үйлдвэр, мэдээллийн технологийн яамнаас 07-р сарын 26-ны өдөр зохион байгуулсан "Үйлдвэрлэлийн аж үйлдвэрийн өндөр чанартай хөгжлийг ахиулж, бодит эдийн засгийн үндэс суурийг бататгах" хэвлэлийн бага хурал дээр Яо Жүнь дээрх мэдэгдлийг хийсэн байна.
Тэрээр хэлэхдээ "Хятадын Коммунист Намын XVIII их хурлаас хойш Хятад улс гадаадын хөрөнгө оруулалтыг нэвтрүүлэх хязгаарлалтыг тасралтгүй багасгаж, ерөнхий үйлдвэрлэлийн салбарыг бүрэн нээхэд тус дөхөм үзүүлж, улам олон гадаадын хөрөнгө оруулалт дэвшилтэт үйлдвэрлэл, өндөр технологи, эрчим хүч хэмнэх, байгаль орчныг хамгаалах зэрэг салбарт идэвхтэй хөрөнгө оруулалт хийж байна" гэжээ.
Нийгэмд анхаарал хандуулж буй үйлдвэрлэлийн гинжин хэлхээний тухайд тэрээр хэлэхдээ "Аж үйлдвэрийн гинжин хэлхээг шилжүүлэх нь даяаршлын үр дүн, зах зээлийн механизмын үүрэг юм. Хэдийгээр гадаадын хөрөнгө оруулалттай зарим аж ахуйн нэгжүүд төрөлжүүлэлтээ түргэтгэсэн ч ерөнхийд нь авч үзвэл Хятадад гадаадын хөрөнгө оруулалтын хурд буураагүй байна" гэжээ.
Тэрээр мөн "Дараагийн алхамд бид боловсруулах аж үйлдвэрийн дээд түвшний нээлтийг өргөжүүлж, зах зээлд чиглэсэн, хууль тогтоомжид суурилсан, шударга өрсөлдөөний олон улсын бизнесийн орчныг идэвхтэй бүрдүүлнэ.
Нэг. Хятадад гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжиж, гадаадын хөрөнгө оруулалтыг дэвшилтэт үйлдвэрлэл, өндөр технологи зэрэг салбарт хөрөнгө оруулахыг дэмжиж, гадаадаас санхүүжүүлж буй гол төслүүдийн хэрэгжилтийг түргэтгэхийн тулд яам, аймаг хоорондын харилцааны баталгааны механизмыг ашиглана.
Хоёр. Дотоодын аж ахуйн нэгжүүдийн олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх, олон улсын үйлдвэрлэлийн хүчин чадал, тоног төхөөрөмж үйлдвэрлэлийн хамтын ажиллагааны хэд хэдэн төслийг оновчтой, боловсронгуй болгох, дэлхийн аж үйлдвэрийн гинжин хэлхээ, нийлүүлэлтийн гинжин хэлхээний тогтвортой, жигд байдлыг хамтран хадгалахад дэмжлэг үзүүлэх юм.
Гурав. Үйлдвэрлэлийн түншлэлийн харилцаа тогтооход тус дөхөм үзүүлж, аж үйлдвэрийн салбарт нээлттэй хамтын ажиллагааны харилцааны талбар бий болгох юм" гэжээ.





































































