”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Оюутнууд орчин үеийн байранд суралцах болсонд маш их баяртай байна

Оюутнууд орчин үеийн байранд суралцах болсонд маш их баяртай байна.

Зураг дээр Афганистаны Кабулын Их Сургуулийн Хятадын тусламжаар баригдсан сургалтын иж бүрэн байр болон ёслолын танхим /07-р сарын 31-нд/

Афганистаны урт удаан түүхтэй Кабулын Их Сургуулийн хүрээнд орчин үеийн хэв маягийн цоо шинэ хичээлийн байр нь хажуугаар өнгөрч буй багш, оюутнуудын сэтгэлийг үе үе татдаг. Мөн сургалтын байрны өмнөх "Хятадын тусламж" гэсэн бичигтэй дурсгалын самбар нь хүмүүсийн анхаарлыг татна.

Кабулын Их Сургуулийн ерөнхий захирал Усама Азиз 07-р сарын 31-нд болсон Кабулын Их Сургуулийн иж бүрэн сургалтын байр болон ёслолын танхимын нээлтийн ёслол дээр хэлэхдээ "Энэ нь одоогоор Афганистаны хамгийн сайн хичээлийн танхим бөгөөд шинээр баригдсан сургалтын байр, хичээлийн танхим нь манай сургалтын бүх шаардлагыг хангаж чадна. Би Кабулын Их Сургуулийн нэрийн өмнөөс БНХАУ-д талархал илэрхийлье" гэжээ.

Зураг дээр Афганистаны Кабулын Их Сургуулийн Хятадын тусламжаар баригдсан сургалтын иж бүрэн байр болон ёслолын танхим /07-р сарын 31-нд/

Хятад улсын барьсан Афганистаны Кабулын Их Сургуулийн сургалтын иж бүрэн байр, ёслолын танхимын төслийг Хятадын 19-р төмөрлөгийн групп барьж, барилгын ажил 2017 оны 09-р сард эхэлж, 2021 оны 05-р сард дууссан бөгөөд нийт 14 мянган хавтгай дөрвөлжин метр талбайтай. Энэ нь БНХАУ-аас сүүлийн жилүүдэд Афганистанд тусалсан хамгийн том ганц төсөл юм. Төслийн хүрээнд Кабулын Их Сургуульд 30 олон үйлдэлт хичээлийн танхим, эрдэм шинжилгээний лекцийн нэг танхим, 1490 хүний ​​багтаамжтай ёслолын танхим болон хурлын хоёр танхимтай болжээ. Бүх анги танхимууд нь проекц, аудио гэх мэт мультимедиа сургалтын хэрэгслээр тоноглогдсон.

Зураг дээр Афганистаны Кабулын Их Сургуулийн Хятадын тусламжаар баригдсан сургалтын иж бүрэн байр болон ёслолын танхим /07-р сарын 31-нд/

Төслийн бүтээн байгуулалтад оролцсон Афганистаны ажилтан Аманүла хэлэхдээ "Би ийм орчин үеийн барилгын ажилд анх удаа оролцож байна. Хятад найзууддаа баярлалаа" гэжээ.

Орчин үеийн хэв маяг, стандартаас гадна уг төслийг Афганистаны уламжлалт архитектурын хэв маягаар боловсруулсан юм.

Афганистаны Кабулын Их Сургуулийн амфитеатр нь проекц, аудио зэрэг мультимедиа сургалтын хэрэгслээр тоноглогдсон байдаг. /07-р сарын 31-нд/

Кабулын Их Сургуулийн Гадаад хэлний сургуулийн профессор Хамид Гурами хэлэхдээ "Манай оюутнууд Афганистаны онцлог, орчин үеийн хэв маягийн аль алинд нь нийцсэн байранд суралцах болсонд би маш их баяртай байна. Боловсролын орчин оюутнуудын сэтгэл зүйд шууд нөлөөлдөг төдийгүй сайн орчинд оюутнууд илүү сайн сурах боломжтой" гэжээ.

Афганистаны энэ тэргүүлэгч дээд боловсролын сургуульд иж бүрэн сургалтын байр, ёслолын танхим шинээр ашиглалтад орсноос гадна Хятад улс мөн Хятад хэлний өдөр тутмын хичээл заах хятад маягийн гурван давхар сургалтын барилга болон гадаад багш нарт зориулсан байр барьжээ.

Энэ бол 07-р сарын 31-нд Афганистаны Кабулын их сургуулийн хүрээнд татсан Хятадын тусламжаар баригдсан сургалтын иж бүрэн байр болон ёслолын танхимын зураг юм.

Үүнээс гадна Хятад улс Афганистаны үндэсний мэргэжлийн техникийн коллежийн бүтээн байгуулалтад тусалж, шинэ сургалтын байр, иж бүрэн барилга, сургуулийн дотуур байрны барилгыг барьж, сургуулийн хүрээн дэх авто засварын цехэд технологийн шинэчлэл хийсэн байна.

Афганистаны Түр засгийн газрын дээд боловсролын сайдын үүрэг гүйцэтгэгч Абдул-Баки Хаккани хэлэхдээ "Кабулын Их Сургуулийн иж бүрэн сургалтын барилга барихад тусалсан Хятад улсад баярлалаа. Афганистан олон жилийн дайны гамшгаас дөнгөж гарсан ч эдийн засгийн хөгжил, нийгмийн сэргээн босголт зэрэг олон асуудлуудад тулгарч байна. Хятад улс цаашид ч Афганистанд үргэлжлэн тусламж үзүүлж, Афганистаны талтай боловсролын салбарт олон олон хамтын ажиллагаа өрнүүлнэ гэдэгт найдаж байна. Бид Хятад улсад баярлалаа" гэжээ.

Найруулагч:ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж:http://world.people.com.cn/
Мэдээ үзсэн:106
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой