Сэтгүүлч 04-ний өдөр Худалдааны яамнаас мэдээлснээр оны эхний хагаст Хятад улсын үйлчилгээний худалдаа эрчимтэй өсөлттэй хэвээр байна. Үйлчилгээний импорт экспортын нийт хэмжээ 2891 тэрбум 900 сая юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 21.6 хувь өссөн байна.
Тоо баримтаас үзвэл, оны эхний хагаст Хятад улсын үйлчилгээний экспорт 1405 тэрбум 950 сая юань болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 24.6 хувь, импорт 1485 тэрбум 140 сая юань болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 18.9 хувь нэмэгдсэн байна. Үйлчилгээний экспортын өсөлт импортынхоос 5.7 пунктээр илүү байгаа нь үйлчилгээний худалдааны алдагдал 34.3 хувь буурч, 79.19 тэрбум юаньд хүрсэн байна. 06-р сард, Хятад улсын үйлчилгээний импорт экспортын нийт хэмжээ 525 тэрбум 300 сая юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 19,6 хувь өссөн үзүүлэлт болжээ.
Онцлог шинж чанаруудын хувьд мэдлэг шаардсан үйлчилгээний худалдаа тасралтгүй өссөөр байв. Оны эхний хагаст, мэдлэг шингэсэн үйлчилгээний импорт экспортын хэмжээ 1214 тэрбум 490 сая юаньд хүрч, 9.8 хувь нэмэгдсэн байна. Үүний дотор мэдлэг шаардсан үйлчилгээний экспорт хурдацтай өссөн салбарууд нь харилцаа холбоо, компьютер, мэдээллийн үйлчилгээ болон арилжааны бусад үйлчилгээнүүд байсан нь тус тус 16.3 хувь, 13.9 хувь өссөн бол мэдлэг шаардсан үйлчилгээний импорт хурдацтай өссөн салбар нь даатгалын үйлчилгээний салбар байж, өсөлтийн хурд 82.1 хувьд хүрэв.
Түүнчлэн аялал жуулчлалын үйлчилгээний экспорт, импортын хэмжээ сэргэсэн хэвээр байна. Оны эхний хагаст Хятад улсын аялал жуулчлалын үйлчилгээний импорт экспортын нийт хэмжээ 393 тэрбум 550 сая юаньд хүрч, 8.2 хувь өсөж, экспорт 21.8 хувь буурч, импорт 11.6 хувь нэмэгдсэн байна. Аялал жуулчлалын үйлчилгээг хасвал Хятад улсын үйлчилгээний импорт, экспортын хэмжээ оны эхний хагаст 24 хувь, 2019 оны мөн үетэй харьцуулахад үйлчилгээний импорт, экспорт 52.8 хувь нэмэгджээ.