”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

2022 оны Дэлхийн эрүүл мэндийн үзэсгэлэн Үхань хотод нээгдэв

2022 оны Дэлхийн эрүүл мэндийн үзэсгэлэн Үхань хотод нээгдэв.

2022 оны дэлхийн эрүүл мэндийн үзэсгэлэн 05-ны өдөр Хятадын Үхань хотын Олон улсын яармагийн төвд нээгдэж, 24 төсөлд газар дээр нь гарын үсэг зурж, нийт 44 тэрбум 375 сая юаньд хүрчээ.

Үзэсгэлэнд 1000 орчим оролцогч онлайн болон оффлайн хэлбэрээр нэгэн зэрэг оролцож, эрүүл мэндийн салбарын хамгийн сүүлийн үеийн бүтээгдэхүүн, технологи, ололт амжилтыг танилцуулж, эрүүл мэндийн салбарын хөгжлийг тэсэн ядан хүлээж, санал хүсэлтээ өгөхөөр гадаад, дотоодоос мэргэжилтнүүд цугларлаа.
Энэхүү экспо нь "Эрүүл мэнд нийгэм, технологи ирээдүйг бүтээдэг" уриан дор Хүбэй мужийн засаг захиргаа, Хятадын Үндэсний эрүүл мэндийн хороо, Үхань хотын захиргаа хамтран ивээн тэтгэж байна.
2019-2021 он хүртэл Үхань хот гурван удаа дараалан эрүүл мэндийн үзэсгэлэн зохион байгуулж, дэлхийн 30 гаруй улс орон, бүс нутгийн 968.500 хүн үзэсгэлэнд оролцож, 144 төсөлд гарын үсэг зурж, 299 тэрбум 885 сая юанийн гэрээ байгуулж, бараг 10 тэрбум юанийн оффлайн гүйлгээ хийгджээ.

Тус үзэсгэлэн 07-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд Аж үйлдвэрийн дээд хэмжээний чуулга уулзалт, Академич нарын форум, Урт наслалтын шинэ эрин чуулга уулзалт, эрүүл мэндийн салбарт шинэ бүтээгдэхүүний нээлт зэрэг форумуудыг зэрэгцүүлэн зохион байгуулна.Тэдгээрийн дотроос параллель форум нь онлайн болон оффлайн аргыг хослуулсан бөгөөд дэлхийд нэр хүндтэй шинжээчид, эрдэмтэд, Fortune 500 компанийн төлөөлөгчдийг онлайнаар оролцохыг урьж байна.
2022 оны "Эрүүл мэндийн дэлхийн академич нарын форум"-д Нобелийн шагнал хүртэгч Аарон Сиехановер тэргүүтэй дотоод гадаадын зургаан мэргэжилтэн "Ирээдүйн эрүүл мэндийн ухаан" сэдвийг онцолж, салбар хоорондын харилцаа холбоо, хамтын ажиллагааны ач холбогдлын талаар олон удаа ярьсан бөгөөд хамтын инноваци, хамтын ахиц дэвшил нь хүний ​​эрүүл мэндийн нийгэмлэгийг байгуулж, том эрүүл мэндийн тогтвортой хөгжлийг дэмжих цорын ганц арга зам гэж үзэж байна.
- Математик нь эрүүл мэндийн салбарт асар их нөөц бололцоотой. Одоогийн байдлаар тахал өвчнөөс урьдчилан сэргийлэхэд түгээмэл хэрэглэгддэг холимог нуклейн хүчлийн өргөн цар хүрээтэй туршилт нь математикийн онол дээр үндэслэсэн юм гэж Хятадын Шинжлэх ухааны академийн академич Юань Яшян үндсэн илтгэлдээ илэрхийлэв.
Нэмж дурдахад эмийн дизайн, физик үзлэгийн мэдээллийн дүн шинжилгээ, хүнд өвчний эрсдлийн үнэлгээ, эмнэлгийн талбайн төлөвлөлт зэрэг нь математик аргуудыг дэмжих, баталгаажуулахаас салшгүй холбоотой юм. Математик, эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагаа бэхжиж, математикийн үр дүнг анагаах ухааны салбарт ашиглах үйл ажиллагааг цаашид ахиулна гэдэгт итгэлтэй байна.
- Анагаах ухааны оношлогоо, эмчилгээний аргын шинэчлэл бүр нь биоанагаахын дүрслэлийн технологийн үсрэнгүй хөгжлөөс хамаардаг. Биоанагаах ухааны дүрслэлийн технологи нь дэлхийн, өндөр нарийвчлалтай, ухаалаг, дижитал чиглэлд хөгжихийн тулд математик, хими, биоинженерчлэл, мэдээллийн шинжлэх ухаан болон бусад салбаруудын дэмжлэгт тулгуурлан эмнэлзүйн хэрэгцээ шаардлагад нийцсэн байх ёстой.
Хятадын Шинжлэх Ухааны Академийн академич, Үхань хотын Анагаах Ухааны Нийгэмлэгийн дарга Чэнь Шяопин хэлэхдээ, 2019 онд эрүүл мэндийн анхны үзэсгэлэн зохиогдсоноос хойш өмнөх “Эрүүл мэндийн төлөөх дэлхийн академич нарын форум"-д эрүүл мэндийн салбарын эрдэмтэн судлаачид оролцсоор ирсэн. Харин энэхүү чуулга уулзалт нь анагаах ухаан, математик, физик зэрэг олон салбарын эрдэмтэн судлаачид анх удаа "салбар дамнасан академичийн баг" байгуулж, олон салбарын солилцоо хийж, "Эрүүл мэнд Хятад улс" стратегийг иж бүрэн сурталчлах үйлсэд хамтран ажиллах болно гэсэн байна.

Зохиогч:ШҮН ЧИ,ДЭН НАНЬ
Найруулагч:Б.АРИУХАН
Эх сурвалж:news.cn
Мэдээ үзсэн:52
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой