”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Ази-Европын их газрыг холбох Монголын “Талын зам”

Ази Европыг холбосон газар зүйн байршлаа ашиглан хоёр хөрш улстайгаа улс төр, эдиийн засгийн таатай орчин бүрдүүлэх, хөршүүдийнхээ нутаг дэвсгэрээр дамжин гурав дахь зах зээлд өөрийн экспортын бүтээгдэхүүнээ хүргэхээр Монголчууд “Талын зам” хөгжлийн стратегиа боловсруулсан билээ.


Монгол Улс  Төв Ази болон Хойд Азид харьяалагддаг. Хойд талаараа ОХУ, өмнөд хэсгээрээ БНХАУ гэсэн асар том эдийн засагтай хоёр улстай хил залгаа далайд гарцгүй, хөгжиж буй орон юм. Өнөөдөр Монгол Улсын эдийн засгийн голлох салбар уул уурхай болоод байна. Ашигт малтмалын олборлолт, түүний экспортын хэмжээ мөн бараа таваарын олон улс дахь үнэ ханшийн өсөлт, бууралтаас Монгол Улсын нийгэм, эдийн засгийн үзүүлэлт өөрчлөгдөж байдаг. Иймээс дан ганц салбарт түшиглэлгүй, геополитикийн саад бэрхшээлээ даван туулж, Ази Европыг холбосон газар зүйн байршлаа ашиглан хоёр хөрш улстайгаа улс төр, эдиийн засгийн таатай орчин бүрдүүлэх, хөршүүдийнхээ нутаг дэвсгэрээр дамжин гурав дахь зах зээлд өөрийн экспортын бүтээгдэхүүнээ хүргэхээр Монголчууд “Талын зам” хөгжлийн стратегиа боловсруулсан билээ.
Монголын Улсын Засгийн газар 2014 онд “Улс орныхоо хөгжлийн эрэлт хэрэгцээ, геополитикийн саад бэрхшээлийг даван туулах эрмэлзэл, бүс нутаг болон олон улсын тавцанд гарах тэмүүлэл, улс төр, эдийн засаг, зах зээлийн таатай орчин бүрдүүлэх зорилгоор “Талын зам” төслийг санаачилсан. Монголчуудаар овоглох “Талын зам” төсөл нь эх нутагтаа авто зам, төмөрзам, газрын тос болон байгалийн хийн хоолой, эрчим хүчний шугам барьж урд, хойд хөршөөдээрх дэд бүтцээр холбох тухай юм. Өөрөөр хэлбэл, хоёр хөршийн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг Монгол Улс хуурай газрын “Гүүр” болох газар зүйн байршилдаа тулгуурлаж, харилцан ашигтай хамтдаа хожих санаачилга гэсэн үг. Талын зам нь Евроазийн тээвэр логистикийн зангилаа төв, эх газрын гүүр, ялангуяа хоёр хөршийг, мөн Ази-Европыг хамгийн дөт, хямд, найдвартай холбох, дамжин өнгөрөх чухал хонгил болж чадахыг удирдах түвшингийнхэн болон судлаачид онцолдог.
Хоёр хөрш улс 2014 онд Шанхай хотноо байгалийн хий худалдах болон худалдан авах нийт 400 тэрбум ам.долларын өртөгтэй гэрээнд гарын үсэг зурсан. Ингэснээр ОХУ 30 жилийн туршид нийт 400 тэрбум ам.долларын өртөгтэй байгалийн хийг БНХАУ-д нийлүүлэх болсон. Энэхүү гэрээ нь 2018 оноос хэрэгжиж эхэлнэ. Үүнээс өмнө хоёр хөрш 4000 орчим километрийн урттай хийн хоолойг тавих ёстой. Хэдийгээр ОХУ байгалийн хийг хэрхэн экспортлох зураглалаа бүрэн гаргаж, тэд эхний ээлжийн шав тавих ёслолоо хийсэн ч гэсэн ОХУ-ын зүгээс Монгол Улсаар дамжуулж БНХАУ руу байгалийн хий экспортлохоор төлөвлөсөн тухай тус улсын холбогдох байгууллага ярьж байсан. Оросууд Монгол Улсаар дамжуулалгүй экспорт хийхийн тулд дор хаяж 4000 киллометр урттай хоолой барих шаардлагатай. Харин Монголоор дамжуулбал, ердөө 1500 киллометр хоолой барихад хангалттай гэсэн тооцоог Монгол Улсын Эдийн засгийн хөгжлийн яам (2014 онд тус яам татан буугдсан)-наас гаргасан.  Евроазийг холбох газарзүйн давуу талдаа үндэслэж, хоёр улсын дунд “Гүүр” болох сонирхолтой байгаагаа Ерөнхий сайд Н.Алтанхуяг 2014 оны хавар Санкт-Петербург хотод ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай уулзах үеэрээ анх удаа албан ёсоор танилцуулсан билээ. Мөн дараахан нь Монгол Улсын Засгийн газар “Талын зам төсөл”-ийн ажлын хэсгийг байгуулсан юм.  
400 тэрбум ам.доллараар хэмжигдэх дээрх гэрээнд Монгол Улс дамжуулагчаар оролцвол тус хоолойг “саалийн үнээ”-гээ болгох боломжтой. Тухайлбал, хар алтны нөөцөөрөө дэлхийд эхний аравт багтдаг Монгол Улсын хувьд нүүрсээ боловсруулж газ, эрчим хүч үйлдвэрлэн, уг шугамаар экспортлох боломж нээгдэнэ.
 “Талын зам”-ын төслийн дараагийн дэд бүтэц төмөрзамын төсөл. Энэ төслийн хүрээнд Улаанбаатар төмөр замын коридорыг хоёр хөршийнхөө төмөр замын хүчин чадалтай харилцан уялдаатай хөгжүүлэх юм. Ингэхдээ Монгол Улсын төвийн чиглэлийн төмөр замын коридорыг шинэчлэх, хос замтай болгох, цахилгаанжуулах, хоёр хөршийн нийслэлийн чиглэлийн өндөр хурдны төмөр замыг өөрийн нутгаар дамжин өнгөрүүлэх, баруун болон зүүн бүс нутгаар дамнасан төмөр замын хонгилтой болох  зэрэг хөтөлбөр байна.
Талын авто замын хөтөлбөрийн тухайд босоо тэнхлэгийн гурав, мөн хэвтээ тэнхлэгийн гурван зам тээврийн хонгил барих санаачилга яригдаж байгаа юм. Хятадаас далайгаар Европт хүрэхэд 45 хоног зарцуулж байхад Манжуураас төмөр замаар тээвэрлэхэд 12 хоног болно. Харин Монгол Улсаар дамжин явбал ердөө 9 хоногт хүрэх тооцоо байдаг. Үүнээс гадна,  Азийн авто замын шугам Монголын нутгаар дайран өнгөрдөг. Энэ нь автозамын төслийг хэрэгжүүлэх таатай нөхцөлийг бас бий болгож байна.  Үүнд дахин онцлоход, “Талын зам”-ын төсөл дэх хурдны автозамын төслийг дагаж худалдаа, ложистикийн томоохон төвүүд, олон улсын чанартай аялал жуулчлалын баазууд, банк санхүү, зочлох үйлчилгээ бүхий дагавар хот бий болох төдийгүй тив улсыг холбосон ултра-мега төсөл болж байгаа нь Монгол Улсын нийгэм, эдийн засагт асар их үр өгөөж, ач холбогдолтой төсөл юм. Түүнчлэн гурван улсын тээврийн үйл явцыг хөнгөвчлөх давуу талтай.   
 “Талын зам”-ын төслийн эрчим хүчний шугам. Гурван улсын эрчим хүчний хэрэглээ өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Эрчим хүчний нөөцийн хувьд Монгол улсын хэрэглээ, худалдаа, үйлдвэрлэл, түүхий эдийн олборлолт жилээс жилд нэмэгдсээр байна. Монгол Улс 2020 оноос бүс нутгийн эрчим хүчний томоохон нийлүүлэгч болохоор бэлтгэн ажиллаж байгаа юм. Монгол Улсад өнөөдрийн байдлаар цахилгаан эрчим хүчний 20 гаруй төсөл янз бүрийн шатанд хэрэгжиж байна. Тиймээс “Талын зам” төслийн хүрээнд гурван улсыг холбосон эрчим хүчний системийг барьж байгуулвал Орос, Монголд шинээр байгуулагдах эрчим хүчний шинэ үүсвэрүүдээс БНХАУ руу тээвэрлэх асуудал багтах боломжтой болох юм.
Харин “Талын зам”-ын  газрын тосны хоолойн тухайд ОХУ Манжуураар дамжуулан БНХАУ руу газрын тос нийлүүлдэг. 2013 онд хийгдсэн 25 жилийн гэрээгээр 270 тэрбум ам.долларын газрын тос нийлүүлэхээр хоёр улс тохиролцсон. Эдгээр баялгийн урсгалыг дамжуулах нэг зангилаа нь Монгол Улс болох боломжтойг ОХУ-ын “Роснефть” илэрхийлж байсан удаатай. Мөн Монгол Улсын хувьд газрын тосны нөөцтэй. Тээвэрлэлтийн хэмжээ 2004 оноос хойш тогтмол өссөөр байна. Мөн манай улс 2016 оноос өөрсдөө газрын  тосоо үйлдвэрлэж эхлэх юм. Иймээс тус хоолойгоор дамжуулан Монгол Улс газрын тос тээвэрлэх боломж бүрдэнэ.
БНХАУ дотоодын хөгжлийн эрэлт хэрэгцээ, хөгжлийн шаардлага, олон улс дахь байр сууриа ахиулах стратегитайгаар 2013 онд “Торгоны замын эдийн засгийн бүс”, “XXI зууны Далайн торгоны зам” төсөл хэрэгжүүлэхээр зарласан. Харин хойд талд ОХУ мөн Алс дорнод,Сибирийн хөгжлийн хөтөлбөр болон “Евроазийн эдийн засгийн холбоо” байгуулах төслөө зарласан. Гурван улс ийнхүү өөр өөрийн хөгжлийн стратеги зарлаж, тэдгээрийг хооронд нь  уялдуулан гурван улсын эдийн засгийн хонгил барих тухай санамж бичгийг 2015 онд гурван улсын төрийн тэргүүнУфа хотод уулзахдаа байгуулсан.
Монголчуудын санаачилсан “Талын зам” нь ирээдүйд Монгол Улсын нийгэм, эдийн засагт үр өгөөжөө өгөх, эдийн засгийн өсөлтийг бодитой болгох ач холбогдолтой, хүлээлт дагуулсан төсөл. Түүнчлэн тус төсөл нь БНХАУ болон ОХУ-ын талд ч ашигтай. Өөрөөр хэлбэр харилцан ашигтай хамтдаа хөгжих хоёр тивийг холбосон хөгжлийн нийлбэр төсөл юм.

 

Зохиогч: Б.ШАДАВДОЛГОР
Найруулагч:Bandi
Эх сурвалж:Солонго мэдээллийн төв
Мэдээ үзсэн:1747
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой