Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Хаврын улиралд анхаарах зүйлс

Өвлийн цагт орсон цас жавар уясаар ирэхээр бага багаар хайлж эхэлдэг.

        Дээврээс унжсан мөс - Өвлийн цагт орсон цас жавар уясаар ирэхээр бага багаар хайлж эхэлдэг. Ялангуяа байшин барилгын дээврээс том том мөсөн унжлага давхралдан үүсэж, зарим нь тас нясхийтэл хугаран унаж байгаа харагддаг. Та гадуур явахдаа тархийг чинь цоо хатган бууж мэдэх үзүүр нь жад мэт хурц мөсөн унжлагатай байшингийн ирмэг хөвөөгөөр аль болох явахгүй байх, ялангуяа энэ өдрүүдэд иргэд автомашинаа байшингийн булан тохойд тавихгүй байхыг анхааруулж байна.

        Шил толь мэт “хэврэг зам” - Нуурын мөс өвлийн дунд сард 70-80 см орчим зузаантай хөлддөг бөгөөд 120-150 см орчим зузаантай болох үед хангалттай хөлдсөн гэж үздэг. Цагийн жамаар хавар айлссанаар мөсний зузаан нимгэрч эхэлжээ. Зарим гол мөрний мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-45 см нимгэрч, мөсний нягт багасан, хэврэгшиж байна. Иймд цаг шил толь мэт “хэврэг зам”-аар жирийлгэж зам товчлох, цаг хожих зэргээр амь дүйсэн алхам хийхгүй байх, бага насны хүүхдийг гол, мөрөн, нуурын мөсөн дээр тоглуулахгүй байхыг анхааруулж байна. 

        "Хаврын салхи хавирга нэвт" -  Хавар боллоо гээд хамаг хувцсаа нимгэлээд гүйгээд байж болохгүй. Монгол оронд салхи 15 м/с-ээс хүчтэй салхилах тохиолдол жил бүр 3-5 удаа, зарим жилд 8-14 удаа тохиолддог. Зарим тохиолдолд баруун зүгийн нутгийн өмнөд хэсэг, говийн нутгаар 28-34 м/с хүрч байсан бол  2002 онд Өвөрхангай, Өмнөговийн зарим нутгаар 40 м/с хүрч,  онц хүчтэй цасан ба шороон шуурга шуурч байжээ. Үүнийг дурдахын учир нь урь наашилж,  усны шувууд  ирсэн ч хаврын тэнгэрийг таашгүй, өглөө нартай дулаахан байсан ч өдөр нь тэнгэр бүрхээд салхи хуйсганаад ирдэг шүү дээ.  “Ганган хүүхэн хавар намраар” гэдэг. Хүүхнүүд доогуураа нимгэн шилэн трико өмсөөд эхэлсэн харагдана лээ. Доороосоо даарснаар цистит тусах, нимгэн хувцасласнаар ханиад томуу хүрэхээс урьдчилан сэргийлж, дулаан явахыг зөвлөж байна.

        Улирал бүхэн учиртай - Хаврын улиралд модон махбод дэлгэрч элэг цөс дотоод мах бодийг давамгайлж биеийн илчийг барина. Ингэснээр элэг цөсний судал бүх биеэр гүйж нарийн эрчимтэй болдог. Өвлийн эхэн, адаг хоёр сард машид хүйтэрсний эрхээр бадгана дотроо хураагдаад хавар нарны гэрэлд халуунаар бүлээсэх бөгөөд үүнээс болж дотор бадгана эвдэрснээр галын илч доройтож бадгана босох цагт гашуун, халуун, эхүүн гурван амттай хоол ундыг хэрэглэх хэрэгтэй. Хаврын цагт хүний тамир үлэмж багасан биеийн хүч дунд зэрэг болдог. Биед хурсан бадгана нь хавар цагийн дулаан наранд хөдлөх тул үүнээс болж ходоодны илч буурч багасдаг. Ингэснээр хүмүүсийн хоолны шингэц тааруу болж, хоол ундыг шингээж чаддаггүй болдог. Идээний тунгалагийн боловсролт муудсанаас тамирдах, ядрах, нойр хүрч нозоорох зэрэг бадгана өвчний шинж үзүүлэх. Энэ үед хамгийн түрүүнд шим тэжээлтэй хоол хүнс хэрэглэх нь чухал. Хөнгөн чанарын жимс, жимсгэнэ, хүнсний ногоо идэж, элэг цөсний өвчтэй хүмүүст өвчин сэдрэхээс анхаарахыг монгол анагаах ухааны оточ зөвлөж байна.

Зохиогч:Бэлтгэсэн: ЧҮНЬ ЯНЬ
Найруулагч:ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж:news.zindaa
Мэдээ үзсэн:5568
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7