“Луут завины баяр”-ын үеэр зорчигчдын зорчих эрэлт хэрэгцээг хангах зорилгоор, төмөр замын амралтын өдрийн тээврийн ажил зургадугаар сарын 7-11-ний өдөр буюу нийт 5 хоног үргэлжилнэ. Хятадын төмөр замын Харбины корпорац энэ хугацаанд 1 сая 792 мянган зорчигч тээвэрлэж, өдөрт дунджаар 358 мянган зорчигч тээвэрлэх буюу өнгөрсөн оны мөн үеэс 21%-иар нэмэгдэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна. Зорчигчийн оргил үе зургадугаар сарын 10-ны орчим тохиох бөгөөд мөн өдөр давхацсан тоогоор 396 мянга орчим зорчигч тээвэрлэх төсөөлөл гарч байна.
Харбины корпорац ялангуяа хилийн чанадын аялал жуулчлалын зах зээлийг харгалзаж, тээвэрлэлтийн хүчин чадлаа нэмэгдүүлж, Фүюань, Тунжян, Хэйхэ, Сүйфэньхэ зэрэг хилийн боомт хотуудад аяллын галт тэрэг нэмж ажиллуулна. Мөн Луут завины баярын үеэр Хармөрөн муж Хятад-Оросын хил дамнасан жуулчлалын энэ оны анхны галт тэргийг ажиллуулж, Жямуси, Тунжян-ОХУ-ын Хабаровск хүрэх аялал жуулчлалын маршрутыг ажиллуулах юм байна.