Үс сайхан бол зүс сайхан гэх үг байдаг гэдгийг хүн бүр мэднэ. Тиймээс ч бүсгүйчүүд гялалзсан, торгомсог үстэй болох арга замыг хайдаг бөгөөд намирсан үстэй эмэгтэйчүүд бусдын анхаарлыг татахаас гадна атаархлыг төрүүлдэг.
1. Үсний сэнсний хэмийг тохируул
Хэрвээ та чанартай үсний сэнс худалдаж авсан бол хэмийн тохируулга заавал байх ёстой. Хэт халуунаар үлээх нь үсийг маш ихээр гэмтээдэг учир дундаж тэмдэглэгээг ашиглаарай. Хэдийгээр энэ нь үс хатах хугацааг сунгах ч, гялалзсан үстэй болохын тулд энэ зэргийн тэвчээрийг гаргаарай.
2. Үсээ гялалзуулахын тулд силикон агуулсан шампунь аваарай
Силикон нь үсийг гялалзсан, торгомсог, зөөлөн болоход тусална. Үүнээс гадна силиконы давуу тал нь үсэн дээр тослогтож үлддэггүй. Мөн үсээ илүү гялалзсан харагдуулахын тулд эцэст нь хүйтэн усаар зайлаарай.
3. Шампуньдаа бага зэргийн сода нэмээрэй
Нэг сав шампуньд нэг цайны халбага сода л байхад хангалттай. Соданы тусламжтайгаар үсний тослог, хэв баригчийг 100 хувь цэвэрлэх боломжтой юм. Тиймээс таны үс гялалзсан харагдах нь гарцаагүй.
4. Байгалийн гаралтай эко сам худалдаж аваарай
Мэдээж, энэ нь бага зэрэг үнэтэй байх боловч таны үс эрүүлжиж байгааг та анзаарах болно. Энэ төрлийн сам нь үсийг эрүүл болгохоос гадна үсний бүтцийг гэмтээхгүй. Мөн таны үс тань дахин хэзээ ч соронзлогдохгүй.
5. Толгойн массаж хийгээрэй
Тогтмол массаж хийх нь үсний уутанцарыг цусан хангамжийг сайжруулж, хэт их тослогтохоос сэргийлэх юм. Хэрвээ үс тань гялалзахгүй байвал яг одоо толгойндоо массаж хийгээрэй. Сарын дараа та үр дүнг мэдрэх болно.
Үсээ удаан хугацааны турш гялалзсан, эрүүл байлгахыг хүсэж байвал үсээ сайн арчлахаас гадна болгоомжтой хандах хэрэгтэй гэдгийг санаарай.