Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна. Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт Солонго сэтгүүлийн 25 жилийн ойн баярын уншигчдын наадам болон Солонго хэвлэл мэдээллийн III форум Улаанбаатар хотноо Хятадын кино долоо хоног арга хэмжээний нээлтийн ёслол Улаанбаатар хотод боллоо Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна.

Цөлжилтийн эсрэг цуцалтгүй хөдөлмөрлөгч

Цөлжилтийн эсрэг цуцалтгүй хөдөлмөрлөгч

Хавар болоход Эзнээ хошууны "Бадайн Жаран элс"-ний хавиар нутаглах Төвбат гэргийн хамт усны сав дүүжлэн хүрз барин толгой өндийлгүй ажиллах алсын барааг нутаг усныхан зөндөөн харж байжээ. 1983 онд Төвбат Бадайн Жараны баруун хэсэгт байрлах төрсөн нутаг Горной сумдаа ажиллаж эхлэв. Нутгийн байгаль орчин эвдэгдэж, элсэн шуурга дэгдэн, Горной нуурын эрэг дэх ногоон бүрдийн талбай өдрөөс өдөр багасаж байгааг хараад Төвбатнутгийнхаа байгаль орчныг хамгаалахаар шийджээ. 2002 онд Төвбат урьдчилан тэтгэвэрт гарч, амьдралын нөхцөл хүнд Горной сумдаа үлдэж, гэргийтэйгээ мод тарьж, цөлжилтийг сааруулах хатуу бэрх аянаа эхлүүлжээ. Хатуу бэрхшээлтэй орчин нөхцөлд Төвбат зориг мохсонгүй. Харин ч идэж өмсөхөө хасаж, гэрийнхээ бүхий л орлогыг загийн чих худалдан авахад зарцуулж, 10 гаруй км урт хүрээ датан, 133.3 га элсийг хүрээлж, мод тарьж ойжуулан ногооруулах ажлаа эхлүүлжээ. Хаврын хар салхинд мод тарьж ургуулах ажил тэр хоёрт хатуухан шалгуур тавьж байлаа. Харин загийн чигийг усанд дэвтээж, салхи намдсаны дараа хурдхан чиг суулгах нь тэдний зуршил болж, амьсгаа давхцан ядарч туйлдах үе зөндөө байжээ.
Зуны дэлгэр цаг бол мэдээж загийн чихэнд ус хэрэгтэй улирал болохоор элсэн дэх дулаан +45 хэм дөхсөн ч Төвбат гэргийтэйгээ хойш суулгүй, ус зөөж модон чихээ усалдаг. Энгийн үед загийг жилд нэг удаа усалдаг бол ажилч хоёр маань загийн чихийн ургах явцыг сайжруулахын тулд 3 удаа усалдаг байжээ. Олон жилийн турш 800 гаруй мянган юань зарцуулан хүрээлсэн элснийхээ 80 хувийг ногооруулан ойжуулж, хэсэг ногоорсон газар нь 33.3 га талбайд хүржээ.
2011 онд Төвбат Эзнээ хошууны “Цөлжилтийг сааруулж ногооруулсан үлгэр жишээч”-ийн яруу алдрыг хүртжээ. Төвбат элсийг ойжуулан ногооруулж мод дарихын зэрэгцээ цагаан гоёог загийн үндсэнд төлжүүлэх аргыг туршсан амжилттай болж, тухайн газрын малчдад зах зээлийн замыг нээж өгсөн байна. Одоогийн байдлаар тухайн газрын малчид загийн үндсэнд цагаан гоёо төлжүүлэн ургуулснаар орлого нь нэмэгдэж, малчдын цэвэр орлого 40 мянган юаньд хүрчээ.
Удаан хугацаанд хээр гадаа ажиллаж нүүр царай нь наранд түлэгдэж борлон, хоёр гар нь модны холтос шиг арзайж барзайж харагдана. 2010 онд Төвбат хүнд өвчний улмаас 2 удаа хагалгаанд оржээ. Өвчин зовлон Төвбатын зоригийг мохоогоогүй байна. Эмч Төвбатыг хүнд ажил хийж ядарч болохгүйг сануулсан боловч сар гаруухан амарч гам бариад ойжуулалт ногооруулалтын сууриндаа буцан ажилласан байна. Төвбат ойжуулах ногооруулах ажилд зүтгэж байгаа нь нэгд хайртай төрсөн нутаг Горной нуураа орхиж чадахгүй, хоёрд өөрийн ариун хөдөлмөрөөрөө ойжуулж ногооруулсан ногоон бүрдээ дутуу орхин явж чадаагүйдээ байгаа юм.
2011 онд Төвбатын гэргий цус харваж хүнд өвдсөнөөс явж сууж чадахаа больжээ. Хүү, охин хоёр нь хөдөө гэрээс 300 километрийн зайтай хошууны төвд ажиллаж байгаа болохоор үргэлж харж хандаад байх боломжгүй байлаа. Дөрвөн жилийн турш бие муутай гэргийгээ харж хандах, мод тарьж ногооруулах гээд аль алийг орхилгүй зүтгэжээ. Хайртай хань нь өвчний улмаар зовж “Гар мөхөс ганзага хатуу” байхад хамаатан саднаасаа мөнгө төгрөг зээлнэ гэж ам нээж чадалгүй, чадан ядан амьдралаа аргацааж байсан хэрнээ 2012 оны гантай жил загийн модоо услах худаг малтах машин авах үед хамаатан саднаасаа 30 мянган юань зээлж ойжуулалт ногоожуулалтынажлаа үргэлжлүүлсэн байна.
Төвбатын цуцалтгүй зүтгэлээр манхан нутаг ногоорч эхэллээ. Төвбатын байгаль орчноо ойжуулж ногооруулах гэсэн цуцалтгүй хөдөлмөр хүч нь нутаг усны олон малчдад цөлжилтийг сааруулж, ойжуулж ногооруулах ухамсрыг суулгасан байна.

Найруулагч:Б.СҮЛДЭЭ
Эх сурвалж:"Солонго" мэдээллийн төв
Мэдээ үзсэн:9515
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой