Шиньжяны Үйлдвэрлэл, барилгын корпус байгуулагдсаны 70 жилийн ойг тэмдэглэх хурал 7-ны үдээс өмнө Шиньжяны Олон улсын үзэсгэлэнгийн төвд ёслол төгөлдөр боллоо.
ХКН-ын төв хороо, Төрийн зөвлөл, Цэргийн төв зөвлөл баярын захидал илгээжээ. Төвийн төлөөлөгчдийн дэд ахлагч Мяо Хуа Шиньжяны Үйлдвэрлэл, барилгын корпус байгуулагдсаны 70 жилийн ойд илгээсэн ХКН-ын төв хороо, Төрийн зөвлөл, Цэргийн төв зөвлөлийн баярын захидлыг уншив.
ХКН-ын төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч, Төвийн төлөөлөгчдийн ахлагч Хэ Лифэн хуралд оролцон үг хэлэв.
ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний найдлагаар Хэ Лифэн ХКН-ын төв хороо, Төрийн зөвлөл, Цэргийн төв зөвлөлийн нэрийн өмнөөс Шиньжяны үйлдвэрлэл, барилгын корпус байгуулагдсаны 70 жилийн ойд халуун баяр хүргэж, тус корпусын олон үндэстний ажилтан түмэнд мэндчилгээ дэвшүүлэн, урт хугацааны турш корпусын хөгжилд анхаарал хандуулан дэмжиж ирсэн олон салбарын зүтгэлтэнд чин сэтгэлээсээ талархаж буйгаа илэрхийлэв.
Хэ Лифэн хэлэхдээ, Шиньжяны үйлдвэрлэл, барилгын корпусыг улам цаашид хөгжүүлж, үзэсгэлэнтэй Шиньжяныг бүтээн байгуулах, Шиньжяны ажлын ерөнхий зорилтуудыг биелүүлэхэд илүү их үүрэг гүйцэтгэхийг хүсэж байна гэжээ.