Хятадын дэд дарга Хань Жэн 15-ны өдөр Бээжинд Австралийн Холбооны Парламентын Сенатын дарга Райанстай уулзав.
Хань Жэн“Энэ жил Ши Жиньпин дарга Австралид төрийн айлчлал хийж, Хятад Австрали иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосны 10 жилийн ой тохиож байна.Хятад, Австрали бол Ази Номхон далайн бүс нутгийн чухал орон юм.Хятад, Австралийн иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэн хөгжүүлэх нь хоёр орны хамтын ашиг сонирхолд нийцэх бөгөөд бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтэд тустай юм.Хятад улс Австралийн талтай хамтаар чармайж, хоёр орны удирдагчдын тохиролцсон чухал нийтлэг ойлголтыг хэрэгжүүлж, дипломат харилцаа тогтоох анхны хүсэл эрмэлзлээ баримтлан, тусгаар тогтнолоо тууштай баримталж, харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлж, улам боловсронгуй болгоход бэлэн байна”гэжээ.
Райанс хэлэхдээ“Энэ удаагийн айлчлалаар Хятадын хөгжлийн эрч хүч, ололт амжилтыг биечлэн мэдэрсэн.Австрали, Хятадын нягт хамтын ажиллагаа ард түмэнд ашигтай.Австралийн парламент Австрали, Хятадын харилцааг тогтвортой хөгжүүлэн, харилцан адил тэгш түнш байхын төлөө үргэлжлэн хичээн ажиллах болно”.