Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Хятад, Монгол хоёр орны төрийн тэргүүн нар харилцан баярын мэндчилгээ илгээжээ

Хятад, Монгол хоёр орны төрийн тэргүүн нар харилцан баярын мэндчилгээ илгээжээ.

Өнөөдөр буюу аравдугаар сарын 16-нд БНХАУ-ын Дарга Ши Жиньпин, Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нар хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойг тохиолдуулан баярын цахилгаан илгээв.

Ши Жиньпин баярын цахилгаандаа, Хятад, Монгол хоёр орон бол бие биенийхээ чухал хөршүүд бөгөөд Монгол Улс нь Шинэ Хятад улстай дипломат харилцаа тогтоосон анхны орнуудын нэг юм. Одоогоос 75 жилийн өмнө дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр орон сайн хөршийн найрамдлын ерөнхий чиглэлийг баримталж, олон салбар дахь харилцан ашигтай хамтын ажиллагааг тасралтгүй гүнзгийрүүлж, хоёр орны ард түмэнд бодит үр өгөөжөө өгсөөр ирсэн юм. Миний бие Хятад, Монголын харилцааны хөгжлийг дээд хэмжээнд чухалчлан үзэж, ноён ерөнхийлөгчийн хамт хоёр орны хувь заяаны нэгдмэл цогцыг буй болгохоор удирдамж болгож, Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны тогтвортой байдал, урт хугацааны хөгжлийг ахиулахад бэлэн байна гэж тэмдэглэжээ. 

Ухнаагийн Хүрэлсүх хэлэхдээ, одоогоос 75 жилийн өмнө Монгол, Хятадын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр тал найрамдалт харилцаагаа тасралтгүй хөгжүүлж, харилцан итгэлцлээ бэхжүүлж, иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосон байна. Миний бие Дарга Ши Жиньпиний хамт "Талын зам" хөгжлийн стратеги болон "Бүс ба Зам" санаачилгын хамтын бүтээн байгуулалтын холболтыг ахиулж, хоёр орны хөгжилд хувь нэмрээ оруулж, хоёр ард түмний сайн сайхан байдлыг нэмэгдүүлэхэд бэлэн байна гэжээ. 

Мөн өдөр Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян, Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ нар мөн харилцан баярын цахилгаан илгээв. Ли Чян, Хятад улс Монгол улстай дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойг шинэ эхлэл болгон, хоёр орны орчин үеийн шинэчлалийн замд хамтаар урагшилж, хамтран ажиллаж хамтдаа хожихыг ахиулахад бэлэн байна гэжээ.

Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Монгол, Хятадын уламжлалт найрсаг харилцааг цаашид гүнзгийрүүлэн хөгжүүлж, хоёр орны харилцааны гэрэлт ирээдүйг хамтран бүтээхэд бэлэн байгаагаа илэрхийлэв.

Найруулагч:Б.АРИУХАН
Эх сурвалж:cri.cn
Мэдээ үзсэн:712
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7