Хангайгийн "Эрэл" хувь хүний уран зургийн үзэсгэлэн 10-р сарын 19-23-ны өдрүүдэд Хөххот дахь Өвөр Монголын Лепү орчин үеийн урлагийн музейд дэлгэгдэлээ.
Энэхүү үзэсгэлэнд түүний 40 гаруй уран зураг дэлгэгдэсэн бөгөөд Монгол адуу, Буга, хот ба хөдөөний нүүдэл соёл гэх гурван том сэдвэр илэдхэжээ.
Уран зурагт талархах хамгийн цэвэр байдал бол онол, техникийн бүх хязгаарлалтыг хойш тавьж, зөвхөн зүрх сэтгэлээ ашиглан бүтээлтэй харьцаж, зүрх сэтгэлийн хамгийн далд, хамгийн нандин газар хүрч, сэтгэл хөдлөлийн резонанс үүсгэдэг . зураач Хангайгийн бүтээлүүд нь сэтгэлийн мананцарыг нэвт шингээж чадах дулаан гэрэл мэт бөгөөд тэдгээрээс удаан хугацаанд алдагдсан мэдрэмжийг олсон.
Хангайгийн "Эрэл" нь өнгөрсөн үе рүүгээ хайраар дүүрэн бөгөөд тэрээр алдсан он жилүүдийн ул мөрийг хөөж, өөрийн бага насны дурсамж, салаж одсон хайртай дотнийн хүмүүсээ зурагтаа мөнхөлж үлдээжээ.
Хангай өөрийн дотоод сэтгэл, итгэл найдвар, мөрөөдлөө будгийн бийрээр дамжуулан тод харуулдаг. Түүний бичсэн хүүхэд нас аз жаргалтай, гэм зэмгүй, итгэл найдвар, мөрөөдлөөр дүүрэн байлаа.
Хангай 1984 онд ӨМӨЗО-ны Чифэн хотын Байран баруун хошууны малчны гэр бүлд төрсөн бөгөөд 2007 онд Хөх хотын үндэстний их сургуулийн уран зургийн ангийг төгссөн бөгөөд одоо Хөххотын Түмэд зүүн хошууны 1-р бага сургуульд зургийн багшаар ажиллаж байна. Тэрээр 2002 онд “Буган чулуу” уран зургийн студи үүсгэн байгуулсан.