Хятад-Төв Азийн хамтын ажиллагааны 11 дэх форум 10-р сарын 26-нд Ниншягийн Иньчуань хотод нээлтээ хийсэн байна.Энэхүү форум нь “Ногоон хөгжлийг дэмжиж, эх дэлхийгээ хамгаалъя”сэдвийн тойронд зохиогдсон бөгөөд мөн энэ хугацаанд Аж үйлдвэрийн ногоон хөгжлийн форум, Төв Азийн төрөлжсөн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааны төвийн нээлтийн ёслол, төсөлд гарын үсэг зурах ёслол зэрэг арга хэмжээнүүд зохиогдсон байлаа.Хятад, Төв Азийн орнуудын эдийн засаг худалдаа, эрчим хүч, хөдөө аж ахуй, зам тээвэр, ложистикийн хамтын ажиллагааг цаашид бэхжүүлэхэд асар их ач холбогдол өгсөн байна.