Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

ГХЯ-ны гадаад харилцааны төв архивын төлөөлөгчид Бээжин хотноо ажиллаа

ГХЯ-ны гадаад харилцааны төв архивын төлөөлөгчид Бээжин хотноо ажиллаа.

ГХЯ-ны Төрийн захиргаа, хүний нөөцийн удирдлага, зохион байгуулалтын газрын дэд захирал Б.Нямдаваагаар ахлуулсан ГХЯ-ны Гадаад харилцааны төв архивын төлөөлөгчдийг БНХАУ-ын ГХЯ-ны туслах сайд Лю Бинь 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч уулзав. Уулзалтаар талууд хоёр улсын архивын байгууллага хоорондын солилцоо, хамтын ажиллагаа идэвхтэй явагдаж буйг онцолж, энэхүү хамтын ажиллагаа нь хоёр талын найрсаг харилцааг хөгжүүлэхэд чухал түлхэц үзүүлж буйг цохон тэмдэглэв.

Энэ өдөр мөн Монгол Улсын Гадаад харилцааны яам, БНХАУ-ын Гадаад хэргийн яам хоорондын хамтын ажиллагааны төлөвлөгөөний хүрээнд хоёр улсын ГХЯ хоорондын архивын байгууллагын зөвлөлдөх уулзалт боллоо. Зөвлөлдөх уулзалтыг хятадын талаас ГХЯ-ны Архивын газрын дарга Ли Шинь ахалж, хоёр талын хамтын ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгч, цаашдын хамтын ажиллагааны төлөвлөгөө, хэрэгжилтийн талаар дэлгэрэнгүй санал солилцов.

Айлчлалын хүрээнд төлөөлөгчид БНХАУ-ын Үндэсний төв архивын газрын Түүхийн нэгдүгээр танхим, Үндэсний сонгодог ном, судрын музейтэй танилцаж, архивын баримтыг цахим хэлбэрт шилжүүлж буй үйл ажиллагаа болон хадгалалт, хамгаалалтын нөхцөлтэй танилцах юм.

Зохиогч:О.УДВАЛ/Монгол Улс/
Найруулагч:Б.АРИУХАН
Эх сурвалж:СОЛОНГО МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
Мэдээ үзсэн:308
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7