Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Ли Чян Хятадын олон улсын импортын VII экспогийн нээлтэд үг хэлэв

Ли Чян Хятадын олон улсын импортын VII экспогийн нээлтэд үг хэлэв.

БНХАУ-ын зохион байгуулж буй Хятадын олон улсын импортын VII экспо болон Хунчяогийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтын нээлт 11-р сарын 05-нд болж, Хятадын Ерөнхий сайд Ли Чян оролцож үг хэлэв.

Ли Чян:

- Хятадын олон улсын импортын экспо зохион байгуулж байгаа нь Хятад улс нээлттэй хамтын ажиллагаагаа өргөжүүлэх чухал алхам болж байгаа бөгөөд энэ нь дэлхий дахины өмнө тавьсан чухал амлалт юм. 2018 оноос хойш уг экспог жил бүр тасралтгүй зохион байгуулж байгаа. Анхны экспо нь Хятад улс зөвхөн ганц талаасаа дэлхий дахинд нээлттэй байх урилга өгсөн бол дараа дараагийн экспонууд нь Хятад болон олон улсын хамтын нийгмийн хамтын хэлэлцээрүүд болж өргөжсөн. Энэ нь талуудын нээлттэй хамтын ажиллагаанд хандаж буй нийтлэг хүсэл эрмэлзлийг харуулах болсон байна.

Өнөөгийн дэлхийд тохиолдож буй өөрчлөлтүүд зуун жилд тохиож байгаагүй хурдтай явагдаж байна. Даяаршлын эсрэг чиг хандлага нэмэгдэж, ганц талт болон ивээгч үзэл газар авч байгаа нь дэлхийн энх тайвны хөгжилд тодорхойгүй хүчин зүйлийг нэмэгдүүлж байна. Ийм үед бид нээлттэй байх зарчмаа баримталж, нээлттэй байдлаа өргөжүүлэх, нээлттэй байх түвшингээ дээшлүүлэх, мөн энх тайван, тогтвортой байдал, цэцэглэлт хөгжлийг дэмжих шаардлагатай гэж мэдэгдэв.

Ли Чян энэ талаар гурван зүйлт санал дэвшүүлэв: Нэгд, амлалтаа баримталж, итгэл үнэмшилтэй байж, нээлттэй байх нийтлэг ойлголтоо нэмэгдүүлэх шаардлагатай. Талууд олон улсын эдийн засаг, худалдааны дэг журмыг чанд мөрдөж, олон талт болон хоёр талт эдийн засаг худалдааны хэлэлцээрийг бодит байдал дээр хэрэгжүүлэх ёстой. Хятад улс тогтолцооны чанартай нээлттэй байдлаа цаашид өргөжүүлж, олон улсын өндөр стандартын эдийн засаг худалдааны дүрэмд идэвхтэй нэгдэж, чөлөөт худалдааны туршилтын бүсийг сайжруулах стратегийг гүнзгийрүүлэн хэрэгжүүлэх болно. 

Хоёр. Харилцан ашигтай, хамтаар хожих зарчмыг баримтлан, нээлттэй орон зайг илүү үр дүнтэй хөгжүүлэх шаардлагатай. Талууд бие биеэ амжилтад хүргэх үзэл баримтлал хэрэгжүүлж, зах зээл, нөөц баялгаа уялдуулан хамтын ажиллагааны шинэ хэлбэрийг нээж, хөгжлийн шинэ боломжийг илүү нээлттэй болгож ажиллах хэрэгтэй. Хятад улс зах зээлээ цаашид илүү нээлттэй болгоход бэлэн байгаа бөгөөд энэ хүрээнд буурай хөгжилтэй орнуудаас импорлох бүтээгдэхүүний татварыг 100 хувь тэглэх журмыг хэрэгжүүлж, Хятадын олон улсын импортын экспо болон Кантоны яармаг зэрэг үзэсгэлэнг амжилттай зохион байгуулж, Хятадын өргөн их зах зээлийг дэлхийн томоохон боломж болгох чиглэлээр ажиллах болно. 

Гурав. Хувь заяаны хамтын цогц байгуулахыг баримталж, илүү нээлттэй байх зорилгоо хэрэгжүүлэх шаардлагатай. Хятад улс ДХБ-аар гол болгосон олон талт худалдааны тогтолцоог тууштай баримталж, хөгжиж буй орнуудад даяаршлын ашиг тусыг илүү сайн хүртэхэд дэмжлэг үзүүлэх болно. Хятад улс олон улсын эдийн засгийн байгууллагуудын хүрээнд талуудтай хамтран ажиллахад бэлэн байна. Хятад улс ДХБ-ын "Хөгжлийг дэмжих хөрөнгө оруулалтыг дөхөмчлэх тухай хэлэлцээр" зэрэг ололтуудыг эн тэргүүнд хэрэгжүүлж, нээлттэй дэлхийн эдийн засгийг хөгжүүлэхэд хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлж байна. Хятадын эдийн засгийн сайн суурь өөрчлөгдөөгүй хэвээр байгаа бөгөөд Хятадын засгийн газар эдийн засгийг тасралтгүй сайжруулж, дэлхийн хөгжлийг дэмжиж, хүн төрөлхтөнд илүү хүртээмжтэй болгоход илүү их хувь нэмэр оруулах чадвартай гэж мэдэгдэв. 

Нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэн, Малайз Улсын Ерөнхий сайд Анвар Ибрахим, Узбекистаны Ерөнхий сайд Абдулла Арипов, Казахстаны Ерөнхий сайд Олжас Бектенов, Сербийн Ерөнхий сайд Александр Вучич нар оролцож үг хэлж, ДХБ-ын Ерөнхий захирал Нгози Оконджо-Ивеала, НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хуралын нарийн бичгийн дарга Ребека Гринспан видео илтгэл тавьсан байна. 152 улс орон, бүс нутаг, олон улсын байгууллагын удирдагчид, улс төр, бизнес, эрдэм шинжилгээний төлөөлөл нийт 1500 орчим хүн нээлтийн арга хэмжээнд оролцлоо.

Найруулагч:Б.АРИУХАН
Эх сурвалж:cri.cn
Мэдээ үзсэн:422
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7