Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Ли Чян Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй уулзав

Ли Чян Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй уулзав.

Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян 11 дүгээр сарын 05-ны үдээс хойш Хятадын олон улсын импортын 7 дахь экспод оролцохоор Хятадад хүрэлцэн ирсэн Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг Шанхайд хүлээн авч уулзав.

Ли Чян хэлэхдээ"Хятад улс Монгол Улстай тогтоосон найрсаг хамтын ажиллагаагаа дээд хэмжээнд чухалчилж, Хятад, Монголын харилцааг хөрш орнууд хоорондын дипломат харилцааныхаа чухал байр сууринд тавьж байна, хоёр орны төрийн тэргүүний тохиролцсон чухал нийтлэг ойлголтыг Монголын талтай хамтран хэрэгжүүлж, Хятад, Монгол хоёр орны хувь заяаны нэгдмэл цогцыг бүтээн байгуулахаар чиглэл болгож, уламжлалт найрамдлаа өвлөн үргэлжлүүлж, улс төрийн харилцан итгэлцлээ бэхжүүлж, ажил хэрэгч хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, хоёр орны ард түмний ашиг тусыг тасралтгүй дээшлүүлэхэд бэлэн байна".

Ли Чян:

- Хятад улс Монгол улстай хөгжлийн стратегиа цаашид улам уялдуулж, худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны цар хүрээг үргэлжлүүлэн өргөтгөж, боомтын холболт, ашигт малтмал нээн хөгжүүлэх, усан цахилгаан станц болон бусад дэд бүтцийн бүтээн байгуулалт зэрэг хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, дэвшилтэт технологи хөгжүүлэх, ногоон хөгжил зэрэг шинээр хөгжиж буй салбар дахь хамтын ажиллагааны нөөц бололцоог судлаж, харилцан ашигтай хамтын ажиллагааг эрчимжүүлж, харилцаа холбоогоо ахиулж, хоёр орны шинэчлэлт бүтээн байгуулалтад  илүү сайн үйлчлэхэд бэлэн байна. Хятад улс илүү чадварлаг компаниудыг Монголд хөрөнгө оруулалт хийж, бизнес эхлүүлэхэд нь дэмжлэг үзүүлнэ, Монголын тал Хятадын компаниудад тогтвортой, урьдчилан таамаглах боломжтой бизнесийн орчныг бүрдүүлнэ гэдэгт найдаж байна. Хятад улс Монгол улс болон Азийн бусад орнуудтай хамтран энх тайван, эв нэгдэл, хамтын ажиллагаа зэрэг үнэт зүйлсийг эрхэмлэн, ШХАБ зэрэг олон талт хүрээн дэх харилцаа холбоо, зохицуулалтаа бэхжүүлж, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтийг хамтдаа дэмжихэд бэлэн байна гэдгээ илэрхийлэв.

Л.Оюун-Эрдэнэ:

- Энэ жил Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой тохиосон. Хоёр орны харилцааны өнөөгийн хөгжлийн хандлага сайн байгаа бөгөөд хоёр орны өндөр дээд хэмжээний харилцаа холбоо нягтшиж, гол салбар дахь хамтын ажиллагаа нааштай үр дүнд хүрч байна. Монгол Улс нэг Хятадын зарчмыг тууштай баримталж, Хятад улстай хамтран ажиллаж, бие биенийхээ язгуур ашиг сонирхолд нийцсэн асуудлаар харилцан хүндэтгэж, дэмжиж, найрсаг хөршийн харилцааны үлгэр жишээг бий болгоход бэлэн байна. Монгол Улс БНХАУ-тай эдийн засаг худалдаа, дэд бүтэц, боомт, эрчим хүч, хот төлөвлөлт, цөлжилттэй тэмцэх зэрэг салбарт харилцан ашигтай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, хиймэл оюун ухаан, ногоон хөгжил, хүний нөөц болон бусад салбарт хамтын ажиллагааны шинэ өсөлтийн цэгүүдийг хайж олж, мөн хүмүүс хоорондын болон соёлын солилцоог нягтруулахыг эрмэлзэж байна. Монгол Улс БНХАУ-тай ШХАБ зэрэг олон талт механизмын хүрээнд харилцаа холбоо, хамтын ажиллагаагаа бэхжүүлэхэд бэлэн байна гэдгээ илэрхийллээ. 

Уулзалтын дараа хоёр улсын ерөнхий сайд нар ногоон хөгжил, гааль, хорио цээрийн дэглэм, стандартчилал ба монополийн эсрэг, дэд бүтцийн чухал бүтээн байгуулалт зэрэг салбарын хамтын ажиллагааны баримт бичгүүдийг танилцуулах ёслолд оролцов.

Найруулагч:Б.АРИУХАН
Эх сурвалж:cri.cn
Мэдээ үзсэн:156
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7