11-р сарын 06-ны өдөр, Хятадын Шинжлэх ухаан технологийн хотын 12 дахь удаагийн олон улсын шинжлэх ухаан технологийн яармаг Сычуань мужийн Мяньян хотод нээгдэв. Энэ удаагийн Шинжлэх ухаан, технологийн яармаг нь стратегийн технологи, дэвшилтэт технологи зэрэг дөрвөн сэдэвчилсэн үзэсгэлэн, түүнчлэн сансар огторгуй, батлан хамгаалах технологийн сэдэвт үзэсгэлэнгээр зохион байгуулагдаж, үзэсгэлэнгийн нийт талбай нь 25,000 хавтгай дөрвөлжин метр бөгөөд 1000 гаруй "өндөр, боловсронгуй" үзмэрүүдийг цуглуулсан байна.