Шилийнгол аймгийн баруун Үзэмчин хошууны Улаан хаалга суманд 01 дүгээр сарын 12-ны өдөр “Улаан хаалга сумын тэмээн соёлын наадам” болж өндөрлөлөө. Наадмын үеэр "Сайхан тэмээ" шалгаруулах тэмцээн, 10 км зайд хурдан тэмээний уралдаан, 5 км зайд торомны тэмцээн, “Тэмээн соёлын” тухай мэдлэгийн тэмцээн, тэмээ сургах тэмцээн, фото зургийн үзэсгэлэн зэрэг арга хэмжээнүүд зохион байгуулсан байна.


“Тал нутгийн 99 тоот авто замын туулж мөнгөн өвлийн Үзэмчинд болзьё” мөнгөн өвлийн наадмын нэгэн арга хэмжээ болох энэхүү тэмээний наадмаар таван хошуу малын манлай эрдэнэ-тэмээн сүргийнхээ үүлдэр угсааг сайжруулах, малчид, тэмээчдийн дунд туршлага солилцуулж, тэдний хөдөлмөр, бүтээлийг алдаршуулах, тэмээнд суурилсан аялал жуулчлалд гадаад, дотоодын зочид, жуулчдын сонирхлыг татах нь уг арга хэмжээний зорилго аж.
































































