“Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн Өвөр Монгол дахь аялал үргэлжилж байна. 05-р сарын 13-ны өдөр тус удаагийн аяллын багийнхан Мэн цоо группийн Өвөр Монгол дахь ургамлын үрийн судалгааны төвд очиж танилцав. Мэн цоо групп нь 2001 онд үүсэн байгуулагдан, 2012 онд IPO хийсэн Хятадын цорын ганц экологийн нөхөн сэргэлт, өвсний үйлдвэрлэлийн чиглэлээр ажилладаг том хэмжээний групп юм.
Группийн үйл ажиллагаа ургамлын үр болон хөрсний судалгаа, үрийн боловсруулалт, тарих арга зүй, машин техникийн үйлдвэрлэл зэрэг өргөн хүрээг хамардаг. Бүх Хятадад нийт 15 судалгааны төв байдаг бөгөөд Төвөд, Шинжаан, Хөхнуур, Өвөр Монгол, Шанши, Юньнан зэрэг Хятадын ихэнх мужид, тухайн бүсийн онцлогт тааруулж нөхөн сэргээлт хийхдээ Хятадын ШУХ,ХАИС зэрэг 50 гаруй судалгааны байгууллага болон аж ахуйн нэгжтэй хамтран ажилладаг байна.
Тус төвийн үйл ажиллагаатай танилцаж яваа Пакистаны Such news-ийн сэтгүүлч Syed Amoon Mohammad сэтгэгдэл гүүн байлаа. Тэрээр:
- Мэн цоо групптэй танилцаж байгаадаа маш их баяртай байна. Пакистан бол хөдөө аж ахуйд голчлон түшиглэдэг орон юм. Өнөөдөр энд AI технологийг ашиглан өвс ногоо тарьж ургуулж байгааг хараад сэтгэгдэл маш өндөр байна. Би өөрийн улсдаа буцаж хүрээд харж үзсэн бүхнээ Пакистаны ард түмэнд түгээнэ. Хэрэв Пакистаны компаниуд үүнийг сонирхож байвал Мэнцоод хүрэлцэн ирж туршлага судалж болно гэж хэлэв.
Энэхүү судалгааны төв 2200 зүйлийн 60 мянга гаруй өвсний үр, 1.5 сая гаруй хөрсний дээжийн цуглуулгатай. Өнөөдрийн байдлаар 600 гаруй мянган га хээр талыг, уурхай, цөлийн бүсэд нийт 2.1 сая гаруй мянган га газрыг нөхөн сэргээжээ. Мэнцоо группийн машины үйлдвэр 1270 төрлийн өвс ургамлын тариалалтын машин техник үйлдвэрлэдэг, судалгааны лаборатор нь мөн олон төрлийн бордоотой, чийгтэй, шууд тарих ургамлын үр болон шимтэй малын тэжээл боловсруулдаг байна. Тус групп нь цөлжилтийн эсрэг ажиллаж буй үлгэр жишээ байгууллага бөгөөд Хятадын олон төрлийн дээд шагналыг хүртжээ.