Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Хань Жэн Чилийн Ерөнхийлөгч Боричтой уулзав

Хань Жэн Чилийн Ерөнхийлөгч Боричтой уулзав

Хятад улсын дэд дарга Хань Жэн 05-р сарын 14-ний өдөр Бээжинд Чилийн ерөнхийлөгч Боричтой уулзав.

Хань Жэн:

- Энэ жил Хятад, Чили хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жил, Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулсны 20 жилийн ой тохиож байна. Дипломат харилцаа тогтоосноос хойших сүүлийн хагас зуун жилийн хугацаанд хоёр орны харилцаа сайн хөгжлийн хурдаа хадгалж, Латин Америк, Карибын тэнгисийн орнуудын тэргүүн эгнээнд удаан хугацааны турш байсаар ирсэн. Дарга Ши Жиньпин саяхан тантай үр дүнтэй уулзалт хийсэн нь Хятад, Чилийн харилцааны хөгжилд хүчтэй түлхэц өгсөн юм. Хоёр орны төрийн тэргүүний тохиролцсон чухал нийтлэг ойлголтыг хэрэгжүүлж, улс төрийн харилцан итгэлцлээ тасралтгүй бэхжүүлэн, ажил хэрэгч хамтын ажиллагаагаа тасралтгүй гүнзгийрүүлж, олон талт стратегийн зохицуулалтыг бэхжүүлж, Хятад Чилийн иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг тасралтгүй хөгжүүлэн, Хятад, Латин Америкийн хувь заяаны хамтын цогцын байгуулалтад шинэ хувь нэмэр оруулахад Хятадын тал бэлэн байна гэдгээ илэрхийлэв.

Борич:

- Чили, Хятадын харилцааны хэтийн төлөв өргөн байна. Чили улс "Бүс ба Зам"-ын хамтын бүтээн байгуулалтад идэвхтэй оролцож, Хятад улстай эдийн засаг, соёл, нийгэм, шинжлэх ухаан, технологийн салбарын ажил хэрэгч хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, цаг уурын өөрчлөлтийг хамтдаа зохицуулан, олон талт үзэл, дэлхийн энх тайвныг хамгаалахад бэлэн байна гэж хэлэв. 

Найруулагч:Х.АРВИНТАЛ
Эх сурвалж:СИНЬХУАНЕТ
Мэдээ үзсэн:59
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7