Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос удирдаж, Хятадын олон нийтийн дипломатын нийгэмлэг болон Глобал сүлжээнээс санаачлан, ӨМӨЗО-ны интернэт мэдээллийн албанаас зохион байгуулсан 2025 "Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны баг 05-р сарын 14-ны өдөр Улаанцав хотод айлчиллаа.
Улаанцав хотод айлчлах гурван өдрийн хугацаанд сэтгүүлчдийн багийнхан Цахар өндөр технологийн хөгжлийн бүс, Улаанхад галт уулын геологийн цэцэрлэгт хүрээлэн, Хятадын сэрүүн ногооны академийн ажлын станц, Чисум олон улсын ложистикийн парк, Ургамлын үйлдвэрийн цогцолбор төслийн бааз зэрэг газруудтай танилцаж, сэтгүүлчид судалгаа, ярилцлага зэрэг хэлбэрээр дамжуулан шинэ чанарын бүтээмжид тулгуурласан хотын шинэ эрчим хүч, их дата зэрэг аж үйлдвэрийн өөрчлөлтийн талаар гүнзгий ойлголтой болж, Хятадын хил дагуух бүс нутгийн хамтын нийгэмлэгийн мэдрэмжийн тод практикийг биечлэн мэдрэх боломжтой.
Ираны “Tehran Times”-ийн сэтгүүлч Shahrokh Saei ярилцлагадаа:
- Миний хувьд “Хятадтай танилцах аялал” гайхалтай туршлага болж, амьдралд тод ул мөр үлдээсэн. Би сансрын хувцас өмсөж, сансарт тохиолдсонтой адил адал явдлыг мэдэрсэндээ маш их баяртай байна. Би энэ сайхан туршлагыг найз нөхөддөө болон гадаадаас энд ирж чадаагүй олон хүмүүстэй хуваалцана гэж хэлэв.
"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төсөл хэрэгжиж эхэлснээсээ хойш долоон удаагийн үйл ажиллагааг амжилттай зохион байгуулж, дэлхийн өнцөг булан бүрээс 130 гаруй сэтгүүлчийг Хятадын 17 хот, мужид урьж айлчлуулсан байна. Энэ удаагийн Өвөр Монгол дахь аяллаар дамжин гадаадын сэтгүүлчид Өвөр Монголын хөгжил, өөрчлөлтийг биечлэн мэдэрч, гүн гүнзгий ойлгож Өвөр Монголыг дэлхий дахинд таниуллаа.