Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Ши Жиньпин Чилийн ерөнхийлөгчтэй уулзав

Ши Жиньпин Чилийн ерөнхийлөгчтэй уулзав.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин 05-р сарын 14-нд Бээжин дэх Ардын их хурлын ордонд Хятад-Латин Америк, Карибын тэнгисийн орнуудын хамтын нийгэмлэгийн чуулга уулзалтын сайд нарын 4 дэх удаагийн уулзалтад оролцохоор БНХАУ-д хүрэлцэн ирсэн Чили улсын ерөнхийлөгч Габриел Бориктой уулзав.

Ши Жиньпин дарга:

- Хятад, Чили нь хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны цаг эриний агуулгыг баяжуулж, Хятад-Латин Америк, Карибын тэнгисийн орнуудын хамтын хөгжлийн загвар, өмнөд өмнөдийн хамтын ажиллагааны жишгийг бий болгож, хүн төрөлхтний энх тайван хөгжил дэвшлийг хамтран ахиулах ёстой гэж хэлэв.

Дарга Ши Жиньпин:

- Хятад улс бол Чилитэй улс төрийн итгэлцлээ бэхжүүлж, харилцан хүндэтгэн, эрх тэгш харилцаж, харилцан ашигтай хамтдаа амжилтад хүрэхэд бэлэн байна. Хоёр тал “Бүс ба Зам”-ыг хамтран бүтээн байгуулах хамтын ажиллагааны төлөвлөгөө сайтар хэрэгжүүлж, олон салбарын хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн, шинэ өсөлтийн цэгүүдийг бий болгохын төлөө хичээн ажиллах ёстой  гэж онцоллоо.

Габриел Борик:

- Хятад улс хоорондын харилцааг Чили дээд хэмжээнд чухалчлан үздэг. Хятад улс нь Чилигийн хамгийн чухал худалдааны түнш бөгөөд хоёр талын хамтын ажиллагаа нь хоёр ард түмэнд үр өгөөжөө өгч байна. Хятад улстай цаашид хамтран ажиллаж, олон талт үзэл болон НҮБ-ын эрх мэдлийг шуурхай хамгаалж, яриа хэлцлээр зөрчил маргааныг шийдвэрлэхийг баримтлан, олон улсын шударга ёсыг хамтаар хамгаалахад Чили бэлэн байна гэж хэллээ.

Габриел Борик БНХАУ-д айлчлах хугацаандаа хоёр тал эдийн засаг, хэвлэл мэдээлэл, хяналт шалгалт, хорио цээрийн дэглэм зэрэг салбарын хоёр талын хамтын ажиллагааны олон баримт бичигт гарын үсэг зурсан байна.

Найруулагч:Б.АРИУХАН
Эх сурвалж:news.cn
Мэдээ үзсэн:52
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7