
Эрүүл бус амьдралын хэв маяг, амралтгүй ажиллах, сэтгэл санааны байдал зэргээс болж зүрх судасны үйл ажиллагаа мууддаг.
Хүний эд эрхтэнд эрүүл хоол хүнс хэрэгтэй.
1. Ногоон цай
Ногоон цайнд агуулагдах цайны полифенол нь холестерины шингээлтийг саатуулж, цусны судасны үйл ажиллагааг сайжруулдаг. Өдөр бүр 2-3 аяга элсэн чихэргүй ногоон цай ууж, харин өлөн элгэн дээрээ эсвэл унтахын өмнө уухаас зайлсхий.
2. Шош
Хар шош, хавтгай буурцаг нь ургамлын уураг, уусдаг эслэгээр хангадаг. Түүнчлэн цусан дахь сахарын хэмжээг тогтворжуулж, холестеролыг бууруулахад тусалдаг. Буурцаг дахь фолат болон магни нь зүрхний бодисын солилцооны үйл ажиллагааг сайжруулдаг.
3. Загас
Далайн загас омега гурваар баялаг (сардин, туна, хулд, хар амар загас). Британийн эрдэмтэд 7 хоногт 2 удаа загас идэх нь зүрхний өвчлөлөөс сэргийлдэг гэж үздэг.
4. Улаан лооль
Зүрхэнд кали, магни амин дэм их хэрэгтэй. Улаан лооль нь эдгээр амин дэмээр баялаг. Цусны даралтыг бууруулж, цусны ханыг бэхжүүлдэг.
5. Ногоон навчит хүнсний ногоо
Бууцай, брокколи зэрэг ногоон навчит хүнсний ногоо нь кали, магни, антиоксидант агуулдаг тул цусны даралтыг зохицуулж, цусны судасны гэмтлийг бууруулдаг. Ногоон навчит хүнсний ногоонд агуулагдах витамин С, фолийн хүчил нь цусны судасны уян хатан чанарыг сайжруулдаг.
6. Авокадо
Ашигтай өөх тос нь цус бүлэгнэхээс сэргийлж, кали нь цусны эргэлтийг сайжруулдаг.
7. Хар шоколад
Хар шоколад нь флавоноидоор баялаг тул судасны ханыг бэхжүүлж судас өргөсөхөөс хамгаалдаг. Гэхдээ хар шоколад нь 70 хувиас их байх ёстой.
8. Самар
Бүйлс, хушга, хушны самар нь зүрх болон судсыг кали болон магни, B, C, E, PP аминдэмээр тэтгэдэг. Самрыг жигнэмэг, шарсан төмс, чихэр, салаттай хамт идэж болно.
9. Алим
Алим нь флавоноид, кверцетин агуулдаг бөгөөд эдгээр нь артерийн судас гэмтэж үрэвсэхээс сэргийлж, цусан дахь холестеринийг багасгадаг.
10. Үхрийн нүд
Антоцианиар баялаг. C аминдэмээр баялаг бөгөөд судасны ханын эслэгийг цэвэршүүлж, цусны судсыг бэхжүүлдэг.
11. Анар
Анар нь үхрийн нүдтэй адил антоциан агуулдаг тул цусны судасны хэвийн үйл ажиллагааг дэмжин, зүрхний өөрчлөлтийг удаашруулдаг.
12. Гадил
Гадил нь хар ягаан өнгө агуулдаггүй тул антоционоор баялаг. Үүнээс гадна, кали агуулдаг бөгөөд цусны даралтыг хэвийн байлгаж, бөөрнөөс илүүдэл натрийг ялгаруулдаг.









































































