Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт чиглэлийн хил дамнасан төмөр замын ажил 15-ны өдөр албан ёсоор эхэлсэн байна. Энэхүү төмөр замын төслийг Хятад, Монгол хоёр орон хамтран ахиулсан бөгөөд энэ нь 1956 онд Эрээн-Замын-Үүд чиглэлийн төмөр замыг барьж ашиглалтад оруулснаас хойш 70 орчим жилийн дараа Хятад, Монголын хил дамнасан хоёр дахь төмөр зам болох юм.
Ганцмод-Гашуунсухайт чиглэлийн хил дамнасан төмөр зам нь ӨМӨЗО-ны Баяннуур хотын Ганцмод боомтоос гарч, Монгол Улсын Гашуунсухайт боомтоор дайран өнгөрч, Монгол Улсын Өмнөговь аймгийн Гашуунсухайт өртөөг холбох болно. Уг шугамын нийт урт нь 9.9 километр бөгөөд 2027 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.