Эв нэгдэл, хөгжил дэвшлийн хүчийг төвлөрүүлнэ
Сүүлийн жилүүдэд, Өвөр Монгол нь Хятадын үндэстнүүдийн хамтын цогцын ухамсрын үндсэн чиглэлийг бүх ажлын дунд бүх талаар, гүнзгий, бодитой хэрэгжүүлж, үлгэр жишээ ӨЗО-ыг бүх талаар байгуулж байна.
"Хятадын үндэстнүүдийн хамтын цогцын ухамсрын үндсэн чиглэлийг иж бүрнээр хэрэгжүүлэх хэд хэдэн арга хэмжээ"-г нийтэлж, 28 тодорхой арга хэмжээг боловсруулж, Хятадын үндэстнүүдийн хамтын цогцын ухамсрын үндсэн чиглэлийн үүрэг хариуцлагыг бүх шатны Намын байгууллага, төрийн захиргааны байгууллага, төрийн байгууллагуудын "Гурван тогтоол"-д оруулахыг дэмжсэн байна.
Хятадын үндэстнүүдийн хамтын цогцыг байгуулах судалгааны төслийг идэвхтэй ахиулж, Хятадын үндэстнүүдийн хамтын цогцын ухамсрыг бий болгох судалгааны төв байгуулж, өөртөө засах орны зэрэглэлийн 19 онолын судалгааны бааз, 26 сургалтын бааз байгуулав.
5-р сарын 13-нд, Хянган аймгийн Хорчин баруун гарын дунд хошууны Баянманх сумын нутгийн иргэд холбоо дууны хөг аялгуугаар үзэгчдийн сонорыг мялааж, сэтгэлийг баясгав.
Арга хэмжээний үер, Хорчин баруун гарын дунд хошууны Хятадын үндэстнүүдийн хамтын цогцын ухамсрыг дэмжих нийгэмлэгийн гишүүд хууль, төрийн бодлоготой уялдуулан, үндэсний эв нэгдлийн гүн утга учрыг сурталчлав.
Өвөр Монголд Хятадын үндэстнүүдийн хамтын цогцын ухамсрыг бэхжүүлэх ийм бага хэмжээний анги танхимууд хаа сайгүй харагдах бөгөөд Хятадын үндэстнүүдийн хамтын цогцын ухамсрыг хүмүүсийн хүртээл болгож байна.
Өвөр Монгол Хятадын үндэстнүүдийн хамтын цогцын ухамсрыг бэхжүүлэх боловсролын тогтолцоог үргэлжлүүлэн сайжруулж, Хятадын үндэстнүүдийн хамтын цогцын ухамсрыг боловсон хүчний боловсрол, үндэсний боловсрол, нийгмийн боловсрол, гэр бүлийн боловсрол, намын сургууль (захиргааны коллеж), боловсон хүчний дээд сургууль, бүх шатны нийгмийн дээд сургуулийн сургалтын хөтөлбөрт тусгаж байна.
"Намдаа талархах, намаа сонсох, намаа дагах" гэсэн олон нийтийн хүмүүжлийг цэгцэлж, "Бодит үйл, ёс учирыг зургаан өгүүлбэрээр " ард түмний сэтгэл зүрхэнд илүү гүн хүргэж байна. үндэстний эв нэгдлийн тухай анхан шатны үйлчилгээний үйл ажиллагаа олон газар нутгийн бүх шатанд явагдаж, туршлага, харилцан үйлчлэлийн лекц, нарийн үйлчилгээгээр дамжуулан Хятадын үндэстнүүдийн хамтын цогцын ухамсрыг бэхжүүлэх ухуулга, сургалтыг бодитой, үр дүнтэй хэрэгжүүлж байна.
Соёлоор сэдэвлэж, соёлоор тэтгэж байна. Өвөр Монгол нь Хятадын умард нутгийн соёлыг судлах, бүтээх, түгээх төслийг хэрэгжүүлж, умард нутгийн соёлын сангийн эмхэтгэлийг зохион байгуулж, утга зохиол, урлагийн олон бүтээл туурвиж, улсын шагнал хүртсэн юм. "Өдөр өдөр наадам", "Өвөр Монголоор дуулан аялая" ойр ойрхон гарч, умард нутгийн соёлын нэр хүнд, нөлөө нь өсөж байна... Өвөр Монгол Хятадын үндэстнүүдийн хамтын үзэл баримтлалын баазын бүтээн байгуулалтыг гүнзгийрүүлж, Хятадын үндэстнүүдийн хамтын цогцын ухамсрыг хүмүүсийн зүрх сэтгэлд шингээж, бодит үйл хэрэг болгохыг үргэлжлэн ахиулсаар байна.
Зүрх сэтгэлийн гүн холбоо нь харилцаа холбоо, солилцоо, эв нэгдэлийг ахиулна
"Хэдийгээр бид хэзээ ч уулзаж байгаагүй ч нэг хөх тэнгэрийн дор өсөж торниж, бие биенийхээ зүрх сэтгэлийг захидал чимээгээр холбож чаддаг..." Саяхан Хөх хотын Юйчуань дүүргийн Түншүнь гудамжны бага сургууль, Гуаншигийн Жуан үндэстний өөртөө засах орны Наньнин хотын Миньлэ зам бага сургууль, Хубэй мужийн Үхань хотын Жүнжяцүнь сургууль хамтран "Захидалаар танилцах" үйл ажиллагаа зохион байгуулсан байна.Хүүхдүүд захидлаар өөрийн амьдрал ахуй, хичээл ном, хүсэл, мөрөөдлийнхөө талаар ойлголцож, алс холын найз нөхөддөө төрөлх хотоо танилцуулж, сайхан анд нөхөд болцгоосон билээ.
Алшаа аймгийн Алшаа баруун хошууны Бадайнжаран суурины найрамдал хороололд хорооллын ажилтнууд оршин суугчдад бодлогоо хялбарчлан тайлбарлаж, үндэстнүүдийн ард олон улаан нүүрээрээ уулзан ярилцах платформ байгуулж, "Амьд хэлэлцүүлэг"-ээр иргэдийн маргааныг шийдвэрлэж, үндэстэн ястны эв нэгдлийг тасралтгүй сайжруулдаг болов.
Өвөр Монгол "интеграцчилал"-ын чиг баримжааг онцлон тэмдэглэж, хот хороолол, хөдөө орон нутгийн бодит байдалд нийцүүлэн механизмыг боловсронгуй болгох, утга санааг баяжуулах талаар нарийн бодлого боловсруулж, Үндэстнүүдийн ард түмний амьдрах, сурч боловсрох, хамтдаа бүтээн байгуулах, хамтран ажиллах, цагийг зугаатай өнгөрүүлэх нөхцөлийг идэвхтэй бүрдүүлж байна.
Боловсон хүчний сургалт, үзэсгэлэнг сайжруулах, онцлог нөөцийг хөгжүүлэх зэрэг 6 арга хэмжээг хэрэгжүүлэв.Аялал жуулчлалыг дэмжих "гурван солилцоо" сургалтын 100 гаруй төсөл хэрэгжүүлж, Хятадын үндэстнүүдийн хамтын цогцын ухамсар, үндэсний эв нэгдэл, хөгжил дэвшлийн үнэ цэнийг илэрхийлсэн 200 гаруй нэрийн маршрутыг ажиллуулж байна... Өвөр Монгол үндэстнүүдийн харилцаа холбоо, солилцоо, эв нэгдлийн төлөвлөгөөг боловсронгуй болгохын тулд аялал жуулчлалыг хөгжүүлж, Үндэстнүүдийн ард түмэн Хятадын соёл иргэншлийг илүү сайн ойлгож, Хятадын үндэстнүүдийн хамтын цогцын ухамсар бүрэлдэн хөгжсөн үйл явцыг улам гүнзгий танин мэдэх боломжтой болсон байна.
Энэ онд Өвөр Монгол "Гурван төлөвлөгөө"-ийн жишиг төслийн сургалтын үйл ажиллагааг эхлүүлж, шинэ эриний үндэстний эв нэгдэл, хөгжил дэвшлийг бий болгох ажлын шинэчилсэн хувилбарыг бий болгож, Үндэстнүүдийн харилцаа, нэгдлийг улам ахиулж, Хятадын үндэстнүүдийн хамтын цогцын бүтээн байгуулалтыг иж бүрэн ахиулж байна.
Аз жаргалтай амьдралын төлөө хамтдаа хичээж байна
Саяхан Баяннуур хотын Урадын хойт хошуу хил хязгаар нутгаа хөгжүүлэн, ард түмний амьдралыг тэтгэх төслийг хэрэгжүүлэн Баянчандмань сум 67 га газраас цагаан гоёоны элбэг ургац авч, ургац нь 1 тонноос давах төлөвтэй байгаа бөгөөд нутгийн тариаланчид, малчид их баяртай байна.
Загийн ой зэрэг элсэнд тэсвэртэй ургамлын баялаг нөөцөд тулгуурлан Баянчандмань сум нь орон нутгийн онцлогт тохируулан элсний үйлдвэрлэлийг хөгжүүлдэг.Цагаан гоёо нь малчдын амьдралыг аажмаар сайжруулж, загийн ой нь салхи, элсийг хааж, экологийг хамгаалах шинэ халхавч болон, цөлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлж, малчдын орлогыг нэмэгдүүлэх экологийн зам улам өргөжиж байна.
Хил хөгжвөл хилийнхэн баян, хилийнхэн баян бол хилийн хамгаалалт бат бөх байдаг. 2024 онд Өвөр Монгол нь үндэстнүүд социалист шинэчлэлд чиглэсэн хамтын ахиц дэвшлийг цаашид ахиулж, шинэ эриний хилийн цэцэглэлт, хилийн иргэдийн амьдралыг сайжруулах, хил орчмын бүс нутагт анхаарлаа хандуулсаар байна.
Хилийн бүс нутагт "Ус, цахилгаан, зам харилцаа" дэд бүтцийн бүтээн байгуулалтыг хэрэгжүүлж, хил дагуу 590 худаг, 124 усны зоорь барьж, 114 километр шугам хоолой татаж, 28 мянга гаруй хүнд ашиг тусыг хүртээв.
3231 километр цахилгаан шугамыг шинээр татан шинэчилж, 12600 тариаланч, малчдад салхи, нарны нэмэлт төхөөрөмж суурилуулав.
Төрөл бүрийн зэрэглэлийн 492 километр хурдны замыг холбож, хилийн 198 суурь станц барьж, 1845 километр оптик кабель татаж, хил орчмын бүс нутгийн дэд бүтцийг тасралтгүй бэхжүүлэв.
Төв болон өөртөө засах орны түвшинд үндэстний цөөнхийн бүтээн байгуулалтын ажилд зориулж нийт 722 сая юанийн санхүүжилтийг жилийн турш хийж, нийт 623 төсөл хэрэгжүүлж, 2.1236 сая хүнд ашиг тус хүртээв.
Үйлдвэрлэл, ахуй амьдрал эрс сайжирснаар хил орчмын бүх үндэстэн ястнууд бие биедээ тусалж, ажил үйлсээ босгож, хилээ цэцэглүүлж байна.
Бүс нутгийн ДНБ 2.6 их наяд юанийг давж, үр тарианы үйлдвэрлэл 42.005 тэрбум килограммд хүрч, "21 удаагаа дараалан арвин ургац хурааж", үхэр, хонины мах, сүүний үйлдвэрлэл улсдаа тэргүүлж, аж үйлдвэрийн нэмүү өртөг 1 их наяд юаниас давж, аялал жуулчлалын орлого 23.4 хувиар нэмэгджээ.
Хөгжил дэвшил нь үндэстнүүдийн ард түмэнд ашиг тусаа өгч байна. Өвөр Монгол нь ард түмний амьжиргааг хамгаалан сайжруулахаар хичээн ажиллаж, амьжиргааны баталгааны үндсэн стандарт нь улсын дундаж хэмжээнд хүрч, Үндэстнүүдийн ард түмнийг сайн сайхан амьдрал уруу хөтлөн дагуулж байна.
Энэ онд Өвөр Монгол ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний ӨМӨЗО талаар өгсөн стратегийн чухал зааварчилгааг хэрэгжүүлэхэд анхаарч, бүс нутгийн эдийн засаг, нийгмийг чансаатай хөгжүүлэхийн төлөө бүх хүчээ дайчлан ажиллаж байна.
Өвөр Монголын Багшийн Их Сургуулийн оюутнууд бүжиг сонирхож байна. Зургийг Ван Лэй
Бугат хотын Күнь Дүлүнь дүүргийн Юү-И 19 хотхоны хорооллын олон нийтийн үйлчилгээний төвийн Улаан анар сурталчлах багийн гишүүд, иргэдийн хамт цаасан хайчилбар хайчилж байна. Зургийг Мөнхчулуу
Үхай хотын Хай Бөвань дахь хөдөлмөр эрхлэлтийн үйл ажиллагааны үер, ажилтад үнтэстэний тухай намын онол, бодлогын тайланг зэрэг ухуулах хуудас тарааж байна.Зургийг Ван Жихуа