Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Ши Жиньпин Шинэ Зеландын ерөнхий сайд Кристофер Лаксонтой уулзав

Ши Жиньпин Шинэ Зеландын ерөнхий сайд Кристофер Лаксонтой уулзав

Хятад улсын дарга Ши Жиньпин Хятадад албан ёсны айлчлал хийж буй Шинэ Зеландын ерөнхий сайд Кристофер Лаксонтой 06-р сарын 20-ны үдээс өмнө Бээжин дэх Ардын их хурлын ордонд уулзав.

Ши Жиньпин хэлэхдээ, Дипломат харилцаа тогтоосон 50 жилийн турш Хятад, Шинэ Зеландын харилцаа олон улсын ээдрээтэй нөхцөл байдлыг туулж, хоёр тал үргэлж бие биенээ хүндэтгэж, гар нийлэн урагшилсаар ирсэн. Хоёр орны харилцаа урт хугацааны туршид Хятад улс өрнөдийн өндөр хөгжилтэй орнуудтай харилцах харилцааны тэргүүн эгнээнд явж ирсэн бөгөөд хоёр орны ард түмэнд бодит үр өгөөжөө өгсөн юм. Хятад, Шинэ Зеландын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа хоёр дахь арван жилдээ орж байгаа энэ үед хоёр тал хамтдаа Хятад Шинэ Зеландын харилцааны шинэ арван жил дэх илүү их хөгжихийг ахиулж, хоёр орны ард түмэнд илүү сайн ашиг тус хүртээх ёстой гэжээ.

Тэр хэлэхдээ, Хятад улс Шинэ Зеланд хоорондын хамтын ажиллагаагаа хоёр талын харилцааны илүү чухал байринд тавьж, харилцан нөхөх давуу талуудыг ашиглаж, худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, шинжлэх ухаан, технологийн шинэчлэл, цаг уурын өөрчлөлтийг зохицуулж, дэд бүтэц зэрэг салбар дахь хамтын ажиллагааны нөөц бололцоог нэмэгдүүлж, боловсрол, соёл, залуучууд, ард иргэд хоорондын болон орон нутгийн харилцааны солилцоог эрчимжүүлж, хоёр талт харилцааны агуулгыг баяжуулах ёстой. Энэ жил дэлхийн фашизмын эсрэг дайны ялалтын 80 жил, НҮБ байгуулагдсаны 80 жилийн ой тохиож байна. Дайны дараах олон улсын дэг журмыг бүтээн байгуулагч, хамгаалагчдын хувьд Хятад, Шинэ Зеланд хоёр орон НҮБ-аар гол болгосон олон улсын тогтолцоог хамтаар хамгаалж, ДХБ-аар гол болгосон олон талт худалдааны тогтолцоог хамгаалж, олон улсын шударга ёсыг хамтдаа хамгаалж, олон улсын дэг журмыг илүү шударга, зохистой чиглэлээр хөгжүүлэх ёстой гэв.

Кристофер Лаксон хэлэхдээ, Шинэ Зеланд, Хятадын харилцаа маш чухал ач холбогдолтой. 2014 онд Ши Жиньпин дарга Шинэ Зеландад айлчилж, хоёр тал иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосон юм. Хоёр орны удирдагчдын стратегийн удирдлага дор олон салбарын хамтын ажиллагаа цэцэглэн хөгжиж байна. Шинэ Зеланд Хятад улстай тогтоосон харилцаагаа дээд хэмжээнд чухалчлан үзэж, нэг Хятад улсын бодлогыг үргэлжлүүлэн баримтална. Хятад улстай харилцан хүндэтгэж, харилцан ойлголцож, дээд зиндааны солилцоогоо хадгалж, худалдаа, хөрөнгө оруулалтаа өргөтгөж, хөдөө аж ахуй, загасны аж ахуй, сүү сүүн бүтээгдэхүүний аж үйлдвэрийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, аялал жуулчлал, боловсрол болон бусад салбарын солилцоог эрчимжүүлж, Шинэ Зеланд, Хятадын харилцааг улам ихээр хөгжүүлэхэд бэлэн байна. Хятад улстай идэвхтэй харилцаж, олон талт худалдааны тогтолцоог хэвээр хадгалж, дэлхийн шинжтэй сорилтыг хамтдаа зохицуулахад Шинэ Зеланд бэлэн байна. Ирэх жил Хятад улс АПЕК-ийн уулзалтыг зохион байгуулахыг Шинэ Зеланд дэмжиж байна гэв.

Найруулагч:Б.АРИУХАН
Эх сурвалж:news.cn
Мэдээ үзсэн:574
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7