Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Улс орны найрамдал ард түмний харилцан ойлголцолд түшиглэдэг

Улс орны найрамдал нь ард түмний харилцан ойлголцолд түшиглэдэг

Түүхийг эргэн харахад Хятад, Монголын ард түмэн шинэлэг мэргэн ухаанаар салбар бүрийн хамтын ажиллагаагаа хөгжүүлж байна. Эцсийн ач холбогдол нь хоёр орны харилцан ойлголцлыг нэмэгдүүлэх төдийгүй хүн төрөлхтний хувь заяаны хамт цогцыг бий болгоход оршино. Янз бүрийн соёл иргэншил зэрэгцэн оршиж, цэцэглэн хөгжиж чадвал хүн төрөлхтөн саад бэрхшээл, өрөөсгөл үзлийг үнэхээр даван туулж, хамтын ирээдүйг угтан авахын тулд гар нийлж чадна. Үүнийг Хятад, Монгол хоёр орны соёлын солилцооны тод практик нотолж байна.

Сүүлийн жилүүдэд Хятад, Монгол хоёр орны соёлын солилцоо тасралтгүй ахиж, хоёр орны харилцаа эерэг хандлагатай байна. Хятад, Монгол хоёр тал "Энх тайван хамтын ажиллагаа, харилцан суралцаж, харилцан ашигтай, хамтдаа хожих" зорилтыг үргэлжлүүлэн, Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтын чухал боломжийг ашиглаж, хоёр орны уламжлалт найрамдалт харилцааг ашиглаж, олон талт хамтын ажиллагааг идэвхтэй, үр дүнтэй явуулж байна.

"Бүс ба Зам" санаачилгыг хөгжүүлж, хэрэгжүүлснээр Хятад, Монгол хоёр эдийн засаг, соёлын хамтын ажиллагаа нэмэгдэж байна. Цаг хугацаа өнгөрөхөд хоёр орны харилцаа аажмаар бэхжиж байна. Хятад, Монгол хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа гүнзгийрэхийн хэрээр соёлын солилцооны үйл ажиллагаа улам чухал болж байна.

Хятад, Монгол хоёр орон, ард түмэн уул, ус, хангай, говиороо хиллэсэн хөршүүд бөгөөд сайн анд найзууд. 2014 оны 08 дугаар сард БНХАУ-ын дарга Ши Жиньпин Монгол Улсад төрийн айлчлал хийж, хоёр улсын харилцааны түвшинг дээшлүүлэн, иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг тогтоосноор Хятад, Монголын харилцаа, найрамдалт хамтын ажиллагаа улам гүнзгийрч, хамтын ажиллагааны хүрээ өргөжин тэлж, агуулга нь баяжиж эдийн засаг, соёл, хүмүүнлэг, шинжлэх ухаан, боловсрол зэрэг бүхий л салбарт идэвхтэй явагдаж, дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамж нэмэгдэн, хамтын ажиллагааны нөөц боломж ихтэй болж, олон салбарт чухал үйл явдлаар дүүрэн он жилүүд өрнөж байна.

Цар тахлын үед Монгол Улсын ард түмэн хэдэн мянган бээрийн цаанаас өгөөмөр сайхан сэтгэлээ илэрхийлэн хонь илгээсний хариуд Хятадын ард түмэн жинхэнэ нөхөрлөлийн үнэ цэнийг агуулсан цайгаа илгээсэн явдал нь өргөн дэлгэр түгж, хоёр улсын ард иргэдийн найрамдлыг улам гүнзгийрүүлсэн юм.

Хятад, Монгол хоёр улс “Бүс ба Зам” болон “Хөгжлийн зам” хөгжлийн стратегийг уялдуулан, гайхалтай үр дүнд хүрч байна. Эрх тэгш хүндэтгэх, харилцан ашигтай, хамтдаа ашиг хүртэх хамтын ажиллагаанд суурилсан энэхүү хамтралцаа нь Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны утга санааг баяжуулаад зогсохгүй даяаршлын эрин үед соёл хоорондын солилцооны үнэ цэнтэй үлгэр жишээ болж байна. Өнгөрсөн онд БНХАУ, Монгол Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой, “Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээ”-ний 30 жил, “Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа” тогтоосны 10 жилийн ой болж өнгөрлөө. Хятад, Монгол хоёр хөрш хоёр орны төрөл бүрийн солилцоо, хамтын ажиллагаа улам бүр нэмэгдсээр найрамдлын шинэ эрин үеийг нээж байна. Шинэ эринд, Хятад, Монгол хоёр орны харилцан итгэлцэл, өндөр дээд түвшний нягт харилцаа, ард түмний гүн гүнзгий нөхөрлөл, бие биеийнхээ язгуур эрх ашгийг ойлгон хүндэтгэх дипломат харилцаа, улс төрийн харилцан итгэлцэл тасралтгүй бэхжиж, эдийн засаг худалдааны хамтын ажиллагаа шинэ хуудсыг нээж байна. 

Зохиогч: С. САРАНЧИМЭГ
Найруулагч: С. САРАНЧИМЭГ
Эх сурвалж:Solongonews.mn
Мэдээ үзсэн:2873
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7