Энэ удаагийн экспод 73 улс орон, бүс нутаг, олон улсын байгууллага ба 2500 гаруй аж ахуйн нэгж оролцож, Өмнөд Ази, Зүүн өмнөд Азийн бүх улс орнуудыг хамарч байна.
Энэхүү “Эв нэгдэл, хамтын ажиллагаа, хамтын хөгжил" уриан дор болох экспоны 16 үзэсгэлэнгийн тэнхимийн 70 орчим хувь нь мэргэжлийнх.
Үүнд үйлдвэрлэлийн тэнхим, ногоон эрчим хүчний тэнхим, кофены үйлдвэрийн тэнхим, Хятадын эмийн материалын үйлдвэрлэлийн гэх зэрэг тэнхимүүд бий.
Хятад улс болон Өмнөд Ази, Зүүн Өмнөд Азийн орнуудын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны чадавхи бүхий дэвшилтэт үйлдвэрлэл, цэвэр эрчим хүч, орчин үеийн хөдөө аж ахуй зэргийг харуулахад анхаарч байна.
Энэ удаагийн экспо нь Өмнөд Азийн орнуудын бараа бүтээгдэхүүнийг илүү өргөнөөр танилцуулж, Өмнөд Азийн 2 тэнхим 800 орчим лангуу дэлгэгдэн, тэдгээрийн дотроос Энэтхэг, Пакистан хамгийн олон буюу 140 лангуутай.
Хятад-Өмнөд Азийн экспог 8 удаа амжилттай зохион байгуулж, дотоод, гадаадын 20 мянга гаруй аж ахуйн нэгж оролцож, гадаад худалдааны гүйлгээ нь 110 тэрбум ам.доллараас давсан байна.
Энэ нь Хятад болон Өмнөд Азийн орнуудын солилцоогоо нэмэгдүүлж, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн, хамтын хөгжлийг эрэлхийлэх чухал индэр болсон юм.
Худалдааны яамнаас гаргасан тоо баримтаас үзвэл Хятад болон Өмнөд Азийн орнуудын худалдааны хэмжээ 2024 онд 200 тэрбум ам.долларт дөхөж, арван жилийн дараа хоёр дахин нэмэгдэж, жилийн дундаж өсөлт 6.3 орчим хувьтай байна.