Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Сэтгүүлчдийн хамтралцаа: Хоёр орны ойлголцлыг нэмэгдүүлэх чухал гүүр

Сэтгүүлчдийн хамтралцаа: Хоёр орны ойлголцлыг нэмэгдүүлэх чухал гүүр

Хятад, Монгол хоёр орон уул усаараа залгалдсан сайн хөрш, сайн найз, сайн түнш. Сүүлийн жилүүдэд хоёр орны харилцаа хөгжлийн сайхан эрчээ хадгалж, олон салбарын хамтын ажиллагаа сайн үр дүнд хүрч, хоёр орны ард түмэнд бодит үр өгөөжөө өгч байна.

Саяхан Хятад, Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн Хүбэй, ӨМӨЗО дахь "Боломжоо хуваалцан, хамтдаа хөгжье" хамтарсан сурвалжлагын үйл ажиллагаа зохион байгуулагдав. Энэ нь Хятад, Монголын хэвлэл мэдээллийн сэтгүүлчдийн хамтарсан сурвалжлагын 15 дахь удаагийн арга хэмжээ болох юм. Энэ хугацаанд МОНЦАМЭ, МҮОНРТ зэрэг Монголын хэвлэл мэдээллийн хэрэгсэл, Хятадын Гуанмин Өдрийн сонин, Рэнь Минь Ри Бао сонины гадаад мэдээнийхэн, Лавлагаа мэдээ зэрэг хэвлэл мэдээллийн 40 гаруй сэтгүүлчид шинэ бүтээмж, хиймэл оюун ухаан, орчин үеийн мал аж ахуй, экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалт, шилдэг уламжлалт соёлыг хамгаалж өвлүүлэх зэрэг сэдвээр орчин үеийн аж ахуйн нэгж, робот инновацын төв, олон улсын агаарын боомт, соёл, музей, мал аж ахуйтай танилцсан юм.

Улс хоорондын харилцааны том гүүр бол хэвлэл мэдээлэл. Үүний нэгэн илэрхийлэл бол Хятад, Монголын сэтгүүлчдийн хамтын ажиллагаа юм.  Одоогоос 15 жилийн өмнө анхлан БНХАУ-ын Бээжин хотноо хоёр орны Сэтгүүлчдийн холбоо мэдээлэл солилцох анхны гэрээг үзэглэж, 2018 онд тус холбоо Хятад, Монголын “Бүс ба Зам” хэвлэл мэдээллийн солилцоо, хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үсэг зурснаар Хятад, Монголын хэвлэл мэдээллийн байгууллагуудын хамтарсан сурвалжилга, боловсон хүчин солилцох зэрэг цуврал үйл ажиллагаа үргэлжлэн гайхалтай үр дүнд хүрч, хоёр орны хэвлэл мэдээллийнхэн гүн зузаан найрамдалтай болов.

Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь ард түмэнтэй харилцах, ойлголцлыг нэмэгдүүлэх чухал гүүр болохын хувьд Хятад, Монгол хоёр орны хувь заяаны хамтын цогцын бүтээн байгуулалтыг ахиулах, хоёр орны найрсаг харилцааг гүнзгийрүүлэх чухал хүч юм. Хүбэй муж болон ӨМӨЗО-д саяхан болсон энэхүү хамтарсан сурвалжилга нь хоёр орны хэвлэл мэдээллийн солилцоо, хамтын ажиллагааны бас нэгэн чухал туршлага бөгөөд Хятад, Монгол хоёр орны соёлын солилцооны агуулгыг улам баяжуулж, харилцан ойлголцол болон найрамдлыг бэхжүүлэх нь дамжиггүй.

Сүүлийн жилүүдэд "Хятадад уулзъя-Шинэ зуунтай танилцъя", “Ногоон ирээдүй”, "Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэл – Шааньси Өвөр Монголоор аялахуй", "Ирээдүйн төлөө хамтдаа, хөдөө орон нутгийг сэргээн хөгжүүлэхэд анхаарал хандуулъя" зэрэг Хятад, Монголын сэтгүүлчдийн хамтарсан олон олон арга хэмжээнүүд амжилттай зохиогдож, Монгол улсын хэвлэл мэдээллийн хэрэгслийн олон сэтгүүлчид Хятадад ирж, Хятадын хөгжил дэвшлийн түүхийг газар дээр нь гүн гүнзгий судалж, Хятадын орчин үеийн хөгжлийг биеэр мэдэрч, Хятадын мэргэн ухаан, туршлагаас хуваалцаж, Хятадын шинэ эриний дүр төрхийг гадаадад сурталчилсаар байна. Удаа бүрийн хоёр орны сэтгүүлчдийн хамтарсан үйл ажиллагаа нь олны анхаарлыг татсан гол сэдвийн тойронд сурвалжилга өрнүүлж, хоёр орны ард иргэдийн сэтгэлийг холбож, ойлголцлолыг гүнзгийрүүлж, харилцан ашигтай, хамтдаа хожих хамтын ажиллагааны түүхийг бичиглэлээ.

Хятад, Монголын хамтарсан сурвалжлагын үйл ажиллагаа нь чин сэтгэлийн нөхөрлөлийг бий болгож, хамтын ажиллагааны үрийг тарьж, хоёр орны мэдээллийн солилцоог шинэ шатанд гаргалаа.

Зохиогч:Сэтгүүлч Х.АРВИНТАЛ
Найруулагч:Х.АРВИНТАЛ
Эх сурвалж:СОЛОНГО МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
Мэдээ үзсэн:2892
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7